Шууд Chart

БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлийг сайшаалаа

2024-07-24 20:21:49

Хятадын олон улсын CGTN олон улсын телевизийн “Global South Voices” шоуны тав дахь дугаарт дөнгөж өндөрлөсөн ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлыг онцолсон байна. Тус нэвтрүүлгийн үеэр оролцогчдын хэлсэн онцлох зүйлс, байр суурийг тоймлон нийтэлсэн байна. Тоймчид болон өгүүлэгчдийн санаа бодол нийтлэлд багтсан байж болох бөгөөд энэ нь редакцын үзэл бодлыг илэрхийлэхгүй.

Олон улсын тоймч, Пакистаны Сенатын Батлан хамгаалах хорооны дарга асан Мушахид Хуссейн Сайед "Хятад улс Ши Жиньпин даргын үед шинэ эрин үеэ эхлүүлж чадсан нь маш тодорхой байна. Шинэчлэл бол энэ шинэ үеийн онцлог, Ши Жиньпин дарга бол 21-р зууны БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн манлайлагч юм" гэж хэлжээ. Тус дугаарын зочид төлөөлөгчид энэ удаагийн б үгд хурлын гол санаа болон Хятад улсын шинэчлэл дэлхий дахинд хэрхэн ашиг тусаа өгч буй, Хятадын шинэчлэлийн үйл явцын талаарх үл ойлголцол зэрэгт дүн шинжилгээ хийжээ.

Пакистанаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Масуд Халид саяхан болсон чуулганы нэгдсэн хуралдааны гол зүйл, ялангуяа Хятадын өөрчлөлт шинэчлэлт, ард түмэнд чиглэсэн арга барилд анхаарлаа хандуулсан гэж тодорхойлсон байна. Тэрээр хэлэхдээ, "Хэрэв та Хятадын ахиц дэвшлийг харвал энэ нь аажмаар бөгөөд тун тодорхой байдаг. Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улсын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийн гол төв гэж хэлж болохуйц үр дүнд хүрсэн. Энэ удаагийн чуулганы хуралдаан чухал байсан. Миний бодлоор миний олж мэдсэн хамгийн сонирхолтой зүйл бол "шинэчлэл" гэдэг үг. Ялангуяа шинэчлэлийг гүнзгийрүүлэн ахиулах явдал байлаа. Хятад улс 2035 он гэхэд өндөр стандартад нийцсэн социалист зах зээлийн эдийн засгийг бий болгохыг зорьж, шаардагдах тодорхой цаг хугацаанд үүнийгээ дагаж мөрдөхийг чухалчилж байна." гэжээ. 

Их Британийн "48 групп" клубийн дарга Жэк Перри Хятад улстай гүнзгий харилцаатай. Түүний өвөөг Жек Перри гэдэг бөгөөд Хятад, Британийн харилцааны "мөс хагалагч" буюу тус орнуудыг харилцааг дулааруулсан хүн гэдгээрээ алдартай. 1953 онд тухайн үеийн Лондоны Экспортын Корпорацын дарга Жэк Перри Их Британийн хэсэг бизнес эрхлэгчдийг удирдаж, БНХАУ-д барууны ертөнц шинээр байгуулагдаад байсныг эцэс болгож чадсан билээ. Олон тооны саад бэрхшээлийг даван туулж, Хятадтай худалдааны солилцоог эхлүүлсэн байдаг. Дараа жил нь Хятадтай худалдаа хийх хүсэлтэй Британийн 48 компани нийлж "Хятадтай худалдаа хийх Британийн худалдаачдын 48 бүлэг"-ийг үүсгэн байгуулж, 1991 онд "48 групп клуб" гэж нэрлэж байсан ажээ. Энэ орчинд өссөн ЖэкПерри Хятад улсын өвөрмөц, онцлог зүйлс юу вэ гэдгийг мөн “юу хэлсэн түүндээ хүрч чаддаг”  онцолжээ. Түүнчлэн Хятад улс төлөвлөгөө гаргавал түүнийгээ тууштай хэрэгжүүлж, үр дүнд хүрч чаддаг. Мөн Хятад улс "ирэх 30 жилийг давсан” хэтийн төлөвтэй байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Бизнесийн төлөөлөгчийн хувьд тэрээр Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асар их боломж байгааг харжээ. Өнгөрсөн хугацаанд барууныхны бардам зан нь олон боломжийг алдахад хүргэсэн. Гэсэн хэдий ч Хятад улс одоо үүнийг гүйцэж, дэд бүтэц, био эм бэлдмэл зэрэг олон салбарт тэргүүлж, барууны орнуудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болсон. Иймд тэрээр барууны компаниуд Хятадын шинэчлэл, инновацад анхаарлаа хандуулахыг уриалж, энэ нь харилцан ашигтай байна гэдгийг илэрхийлсэн байна.

Хятад улсын шинэчлэлийн үр дүнг зөвхөн Хятад улсаар тогтохгүй Дэлхийн өмнөд хэсэгт орших орнууд бүгд хуваалцаж байгааг онцолжээ. "Африкийн Хятадын тойм" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Жералд Мбанда хэлэхдээ Хятад улсын хөгжил нь дээрэм, эзлэн түрэмгийлэл биш өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Мөн COVID-19 тахлын үед л гэхэд Хятадад вакцин нийлүүлсэн анхны орон Хятад улс байсныг жишээ болгон хэлэв. Нөгөөтэйгүүр, "Хятад улс өндөр чанартай хөгжил дэвшлийг эрэлхийлж байгаа ч олон улс дахь харилцааны хувьд зүйрлэвээс “хүний нүүртэй, хүний зүрх сэтгэлтэй” байгааг би харж байна гэж хэлжээ.

Хятадын олон улс дахь нөлөөлөл нэмэгдэхийн хэрээр тус улсын дүр төрхийг олон улсын харилцаанд буруугаар ойлгох байдал ч нэмэгдэж байна. Түүнчлэн Хятадын эдийн засгийн хэмжээ нэмэгдэж, дуу хоолой нэмэгдэхийн хэрээр Хятадын өөрчлөлт шинэчлэл, нээлтүүд олон улсын орчинд томоохон нөлөөлөл үзүүлэх болсон. Зарим улс орон Хятадын шинэчлэл, хөгжлийг буруугаар ойлгож, өрөөсгөлөөр үзэж, бүр зориудаар халдаж буй талаар ч хэлэлцсэн байна.

АНУ-ын Хятадын стратегийн талаар Хятад ба даяаршлын төвийн дэд ерөнхийлөгч Виктор Гао АНУ "Тонья Хардингийн хам шинж"-ээр өвчилж байна гэж үзэж буйгаа дурдсан байна. Тоня Хардинг бол уран гулгалтын олимпын аварга алдартай тамирчин ч хувийн амьдрал нь эмгэнэлт түүхтэй билээ. Тэрээр нутаг нэгт тамирчин Нэнси Керриганыг өөрийнх нь оронд олимпод оролцохыг харахыг хүсээгүй. Тиймээс түүний туслах ажилтнууд болон хамтрагчид Нэнси Керриганы өвдгийг гэмтээж, өрсөлдөөнөөс гаргаж байсан түүхтэй юм. Тэрээр үргэлжлүүлэн АНУ одоогоор Хятад руу чиглэсэн стратегидаа яг ийм төрлийн "шаардлагатай" гэж үзэж буй арга барилыг ашиглаж байгаа бололтой. Гэвч АНУ дэлхийн өрсөлдөөнд Хятадыг арчин хаях боломжгүй. Үүний оронд "Хятад бол мега тренд. Хятад энд байж л байна. Хятад улс энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүх улс оронтой эрх тэгш хамтран ажиллаж байна." гэж өөрийн байр суурийг хуваалцжээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлийг сайшаалаа  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй