Шууд Chart

БНХАУ ирээдүйгээ итгэлтэйгээр харж байна

2024-09-23 15:21:17

БНХАУ-ын олон улсын CGTN телевизийн цаг үеийн асуудлаарх тусгай тоймч, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд асан, Бээжингийн Багшийн Их Сургуулийн Бүс ба Зам сургуулийн профессор, Низами Ганжавийн нэрэмжит олон улсын төвийн гишүүн, нийтлэлийн зохиолч Жоомарт Оторбаев цаг үеийн нийтлэл гаргасныг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Нийтлэлд зохиогчийн үзэл бодол тусгагдсан нь редакцын байр суурийг илэрхийлэхгүй болно.

БНХАУ-ын зүгээс улсаа байгуулсны 75 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэн, бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү чухал үйл явдал нь Хятад улсын хөгжлийн талаар эргэцүүлэн тунгаан бодож, урьдчилсан дүгнэлт хийж, ирээдүйн талаар ярилцах таатай боломжийг олгож байна.

Өнгөрсөн жилүүдэд тус улс нийгмийн хамгаалал, чанартай боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн. Үүнийг жишээ баримтууд нотолж, статистик, тоон үзүүлэлтүүд нь ахиц дэвшлийг тод томруун харуулж чадна.

1949 онд БНХАУ байгуулагдахад тус улсын ДНБ ердөө 12.3 тэрбум ам.доллар байжээ. Харин 2023 он гэхэд 17.75 их наяд ам.долларт хүрч, улмаар энэ 2024 онд таван хувиар өсөх төлөвтэй байна.

Энэхүү хурдацтай өсөлт нь зүгээр нэг тоо биш бөгөөд 1949 онд нэг хүнд ногдох ДНБ 23 ам.доллар байсан Хятад улс дэлхийн хамгийн ядуу орны нэг байснаас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ энэ жил 13,000 ам.доллар давах төлөвтэй байгаа бөгөөд иргэд нь дундаас дээш орлоготой орон болсны баталгаа юм.

Хятад улс байгуулагдсанаар дэлхийн хамгийн чухал өсөлтийн хөдөлгүүр, дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн гэдгээ баттай тогтоосон. Үүний нөлөө дэлхийн хэмжээнд мэдрэгдэж, дэлхийн ДНБ-ий 16.9 орчим хувийг бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй, 11 жил дараалан 30 гаруй хувийн өсөлттэй байж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, ихээхэн хувь нэмэр оруулж чадсан юм.

Хятадын аж үйлдвэрийн ур чадвар нь дараагийн есөн том үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй нийлбэр дүнгээс ч давж байна. Тус улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад төлөвлөснөөс арван жилийн өмнө 800 сая гаруй хүнийг ядуурлаас гаргаж, гайхалтай ахиц дэвшил гаргасан билээ.

Хятад улс тахал, өлсгөлөн, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал зэрэг дотоод хямралууд, АНУ тэргүүтэй барууны орнуудын санаачилсан худалдаа, технологи, санхүүгийн дарамт зэрэг олон сорилтод тэсвэртэй байдлаа харуулсан.

Эдгээр бэрхшээлийг үл харгалзан Хятад улс илүү хүчирхэг, шийдэмгий болж чаджээ. Олон жилийн турш барууны олон эрдэмтэд Хятад улсын шинэ онолууд нь сүйрлийн ирмэг дээр байна гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч тэрхүү "уналт" нь хараахан ирээгүй байгаа бөгөөд улс орон ирээдүйгээ улам илүү итгэлтэйгээр харж байна.

Хятад улс дэлхийн стратегийн түнш болж, 2023 онд долоон жил дараалан бараа бүтээгдэхүүний худалдаагаар дэлхийн хамгийн том гүрэн болж асар их үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутагтай худалдаа явуулж буй хамгийн том түнш юм.

Дэд бүтцийн тухайд “Бүс ба Зам” санаачилга (BRI) нь хуурай газрын болон далайн сүлжээгээр Ази тивийг дэлхийтэй холбохыг зорьдог. Энэ санаачилга нь дэлхийн улс орнуудын дор хаяж дөрөвний гурав, олон улсын 32 байгууллагыг татсан. Албан ёсны мэдээгээр, энэхүү мега төсөл нь "оролцогч орнуудад 3000 гаруй төсөл, 420,000 ажлын байр бий болгож", ойролцоогоор 40 сая хүнийг ядуурлаас гаргасан байна.

Ойн баяр нь өнгөрсөн ололт амжилт, сорилт бэрхшээлийг эргэцүүлэн бодох, хамгийн чухал нь төлөвлөгөөгөө тоймлох боломжийг олгох юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг ямар чиглэлд хөгжих ёстой вэ, хаана хамгийн гайхалтай амжилтад хүрэх вэ? Нийгмийн болоод төрийн дэвшлийг хурдасгахын тулд ямар чиглэл, зорилт дэвшүүлэх ёстой вэ?

Өргөн цар хүрээтэй энэ үйл ажиллагаанд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг жагсаах боломжгүй тул бид зөвхөн хамгийн чухал хэсгүүдийг онцолж хэлэх болно.

Хамгийн чухал зорилтуудын нэг бол шинэ технологийн дэвшлүүдийн манлайллыг бэхжүүлэх явдал юм. Шинжлэх ухааны үндэсний сангийн мэдээлснээр Хятад улс шинжлэх ухааны патент, нийтлэлээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлсэн байна. Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, Хятад улс хиймэл оюун ухаан (AI)-аас эхлээд квант технологийн гол салбар хүртэлх өргөн хүрээг хамарсан технологийн 44 салбараас 37-д нь АНУ-ыг тэргүүлж байна. Хятад улс хиймэл оюун ухааны шинэ бүтээлүүдийг АНУ-аас зургаа дахин их эзэмшиж, дэлхийд тэргүүлэх байр суурьтай байна.

Хятад улс суурь судалгаа, хөгжүүлэлтийн салбарт тэргүүлж чадах эсэх нь чухал асуулт хэвээр байна. Эрдэмтэд физик, хими, биологи, анагаах ухаан зэрэг байгалийн шинжлэх ухаанд ямар шинэ нээлт хийх вэ? Нэр хүндтэй сэтгүүлд хэдэн онцлох нийтлэл хэвлэгдэх вэ? Тус улс хэдэн Нобелийн шагналтан төрүүлэх вэ? Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг орчин үеийн технологид хэрхэн нэгтгэх вэ?

АНУ нь шинжлэх ухааны ололт амжилтаараа онцгой байр суурь эзэлж, батлагдаж нотлогдсон суурь судалгааны чиглэлээр дэлхийн маргаангүй тэргүүлэгч орон юм.

2000 оноос хойш Америкийн эрдэмтэд хими, анагаах ухаан, физикийн чиглэлээр 112 Нобелийн шагнал хүртсэн бөгөөд тэдгээр шагналтнуудын 45 нь буюу 40 хувь нь АНУ-д цагаачлан ирж байжээ. 1901-2023 оны хооронд цагаачид эдгээр чиглэлээр Америкчуудын 319 Нобелийн шагналын 36 хувь буюу 115-ыг нь авчирчээ.

Шинжлэх ухааны ажил эрхэлдэг дотоодын болон олон улсын авьяастнуудыг олж, хөгжүүлэх нь нээлт, шинэ бүтээлийг бий болгоход маш чухал юм. Түүхийн бүхий л цаг хугацаанд бүх соёл иргэншилд авьяас гэдэг үргэлж өвөрмөц үзэгдэл байсаар ирсэн.

Америкийн шинжлэх ухааны нийгэмлэг нь зөвхөн өгөөмөр нөхөн олговор, судалгааны сангаас гадна өндөр чанартай шинжлэх ухааны орчин, олон улсын нээлттэй хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны эрх чөлөө зэргээрээ дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг хүмүүсийг татах онцгой чадвартай юм.

Америкийн шилдэг их сургуулиудын эрдэмтдийн гайхалтай амжилтууд ч үүнийг баталж байна. Хятад улс яагаад ийм амжилтыг давтаж, олон улсын авьяастнуудыг улс эх орноосоо төрсөн авьяастнуудтай хамтран ажиллах боломжийг санал болгож, өвөрмөц нээлт, шинэлэг зүйлд тус дөхөм үзүүлж болохгүй гэж? Энэ нь ойрын ирээдүйд Бээжингийн тэргүүлэх чиглэлийн зорилго байх учиртай.

БНХАУ-ын сүүлийн хэдэн арван жилийн ололт амжилтад дүн шинжилгээ хийх нь тус улсын хөгжил ард түмэндээ үр өгөөжөө өгч, дэлхийн хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлт, энх тайвныг бий болгосныг харуулж байна. Эдгээр ололт амжилтыг хүлээн зөвшөөрөх нь эцсийн зорилгодоо хүрнэ гэсэн үг биш юм. Харин тэд улс орны болоод нийгмийн хөгжил дэвшилд улам идэвхтэй түлхэц үзүүлэх бахархалт индэр болж ажиллах аж.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ ирээдүйгээ итгэлтэйгээр харж байна  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй