Шууд Chart

Э.Эрдэнэжамъян: Би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна

2014-09-18 09:50:11

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Редакцийн зочин буландаа урьж ярилцлаа.  

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, манай редакцид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Энэ сард таньтай холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэр гарсан. Энэ талаар яриагаа эхэлье?
-Анхан шатны шүүхээс намайг Интерполд захиа бичсэнээс болж хэсэг хүмүүсийг мөрдөн байцаах ажилд гурван сар саад болсон учраас гэм буруутай гэж тооцоод улс төрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, найман сая гаруй төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Ер нь бол төрийн албан тушаал хаших эрхийг хасдаг жишиг бий. Харин ингээд зөвхөн улс төрийн албан тушаал гэчихээр нам дээр ч ямар нэг сонгуульт ажил хийж болохгүй болчихож байгаа юм уу гэж бодохоор байгаа юм. Ер нь ингэж ял өгч байгаа нь их сонин байна.    
 
-Та шүүхийн шийдвэртэй хэр санал нийлж байна вэ?
-Мэдээж хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
 
-Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Одоо яахав дээ. Дотроо бодож гомдоод л явдаг байхдаа. Хууль ёсоор ажиллаж байгаа шүүхийн байгууллага нь шийдвэрээ гаргачихлаа шүү дээ.  
 
-Хэрэв та хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандах боломж байгаа шүү дээ?
-Мэдээж хандана. Гэхдээ нэгдүгээрт, энэ асуудал их цаг авдаг. Хоёрдугаарт, Монгол дахь шүүхийн бүх процессыг дууссаны дараа ханддаг ёстой. Интерпол руу ч гэсэн тэгж ханддаг. Олон улсын байгууллагууд шууд нөлөөлж бас чадахгүй шүү дээ. Олон улсын хүний эрхийн байгууллага ч юм уу, эсвэл Интерпол юу ч гэж үзсэн байсан Монгол Улсын шийдвэр гаргах эрх бүхий хуулийн байгууллагад шууд нөлөөлж чадахгүй. Бүр тодотгож хэлбэл, Интерпол манай улсад нөлөөлнө гэж байдаггүй. Зөвлөмж өгөх, сануулга өгөх зэргээр ажилладаг механизмтай. Гэтэл Интерпол манай улсын мөрдөн байцаах ажилд нөлөөлөөд, гацаагаад харин би тэр Интерполд нөлөөлсөн гэхээр сонин байгаа биз дээ. Шүүхэд “Интерполоос тэдгээр хүмүүсийг эрж хайхаа түдгэлзүүлсэн шийдвэр нь  Э.Эрдэнэжамъянтай ямар ч хамаагүй ээ. Бидний өөрсдийн гаргасан шийдвэр” гэдгийг хэд хэдэн удаа захидлаар мэдэгдсэн. Хоёр, гурван удаа ирсэн захидлыг яаж ч орчуулаад булзах аргагүй байхад л манай шүүгч, прокурорууд хүлээн зөвшөөрөөгүй. Олон улсын байгууллагад хандах нь миний хувьд дараа нь хэзээ нэгэн цагт би буруугүй байсан шүү гэдгээ баталгаажуулах л талаасаа илүү ач холбогдолтой байгаа юм.    
 
Би Н.Энхбаяр гэдэг нэг хүнийг л өмөөрөөд байгаа шүү дээ
 
-Тэр захидлыг бичихэд таны тухайн үеийн эмоци нөлөөлсөн байж магадгүй гэх бодол төрж байна. Бичихгүй байх боломж байсан уу?
-Яагаад бичихгүй байх ёстой гэж. Би Н.Энхбаяр гэдэг нэг хүнийг л өмөөрөөд байгаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд нэг нэгнээ өмөөрөх, өмгөөлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Ялангуяа улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлсэн гэж боддог. Одоо ч гэсэн сонин байдалтай л байна. Хэлмэгдүүлэх гэсэн оролдлого ч гарсаар л байгаа. Сүүлийн үед хэвлэлээр манай намын байртай холбогдуулаад Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ гээд бичээд эхэлсэн. Уг нь аль хэдийнэ бичгээр гэрээ хийгээд, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөд дуусгачихсан, тэр нь татвар энээ тэрээ төлчихсөн, хэн ч харсан ойлгомжтой зүйл байдаг. Гэтэл нөгөө гадаад нөхөр нь гэрээнд байхгүй илүү төлбөр мөнгө нэхэмжлээд намайг залисан гэх мэтээр шууд л цагдаад хандчихдаг гэж байгаа. Жишээ нь, өнгөрсөн жил би чамд хорин сая төгрөгөөр нэг машин зарсан гэж бодъё. Гэтэл энэ жил долларын ханш өсөөд өнөө 20 сая төгрөгийн үнэтэй машины ханш нь 40 сая болчихлоо. Гэтэл өнөө машин зарсан хүн би чамд мөнгөө алдсан байна гээд нэмж 20 сая төгрөг өг гэж нэхвэл юу болох вэ. Нэхээд болохгүй болохоор нь цагдаад өгчихдөг. Өнөө цагдаа нь залилсан байна гээд эрүүгийн хэрэг болгочихож байгаатай адил байхгүй юу. Ийм балай юмаар хүртэл хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгох гэж, эх оронд нь ирүүлэхгүй байх гэж, улс төрөөс хол байлгах гэж оролдож байхад өмөөрөхгүй байж болохгүй биз дээ.
 
-Тухайн үед яг ямар процесс болсон талаар тайлбарлавал?
-Тухайн үед орон нутгийн сонгууль болж байсан юм. Манай монголчууд олон улсад эрэн сурвалжилж байгаа гэхээр хүнд гэмт хэрэгтэн гээд их муугаар ойлгодог. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ямар ч хүнийг энэ хүн гэмт хэрэгтэн, авлигачин гэж хэлэх эрх байхгүй. Өмнө нь нэг хэсэг хүмүүсийг хужаа гээд л муулдаг байсан бол одоо Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэж хэлэх гэж улайрдаг болж. Түүнийгээ улс төрийн өрсөлдөгчөө харлуулдаг арга барил болгочихсон байгаа л байхгүй юу. Яг үнэндээ манай АТГ, цагдаагийнханд ийм муухай зүйл бүр тогтчихлоо ш дээ. Энэ бүхэн нь үндсэндээ дараа дараагийн шатанд, шүүхдээ нөлөөлж байгаа хэлбэр л байхгүй юу. Ард түмэн энэ хүнийг авлигачин гэж үзэж байхад та энэ хүнийг суллах гэж байна уу. Хэрэв та суллачихвал танд бид дахиад хэрэг үүсгэнэ шүү гээд л сүрдүүлж байгаагийн шууд илрэл гэж үздэг. Бусад оронд бол хориотой зүйл шүү дээ. Ийм л заваан юм болж байсан учраас би эсэргүүцсэн юм.
Би хуулийг сайн мэднэ. Ялангуяа Интерполын дүрэм журмыг ч сайн судлаж байж тэр захиаг бичсэн. Хэрэв би албан тушаалаа ашигласан бол манай яаманд харьяалагддаг агентлаг учраас Монголын Интерполын дарга Билэгтийг ч юм уу өрөөндөө дуудаад “Би дэд сайдынхаа хувьд чамд үүрэг өгч байна. Наадахаа зогсоо” гэж хэлэх байсан байх. Ингэсэн бол үнэхээр албан тушаалынхаа эрх мэдлийг ашиглаж нөлөөлсөн болох байсан юм. Гэтэл би Хууль зүйн дэд сайд бөгөөд МАХН-ын гишүүний хувьд өөрийн зөв зүйтэй гэж үзсэн асуудлаар, өөрийн итгэл үнэмшлийг хамгаалж олон улсын байгууллагад өмгөөлөл эрсэн захиа л бичиж байгаа хүн шүү дээ.   
 
-Та захиандаа яг юу гэж бичсэн юм бэ?
-Миний захианд юу гэж байсан гэхээр нэгдүгээрт, “Манай улсад орон нутгийн сонгууль болж байна. Үүнтэй холбоотой манай намын дарга болон эдгээр хүмүүсийг Интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн мэдээллээр улс төр хийж байна. Энэ бол улс төржсөн хэрэг. Н.Энхбаяр гэдэг хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, УИХ дахь цөөнхийн суудалтай эвслийн бүлгийн дарга юм. Та нар Монголын Улс төрийн хэрэгт оролцохгүйн тулд, энэ хэргийг улс төрийн хэрэг мөн, биш гэж үзэх талаараа шинжээчээ явуулж шалгуулаачээ” гэж байсан. Тэрнээс биш үүнийг шууд зогсоогоод өг, болиулаад өг гэсэн албан ёсны тушаал гэх үү, албан хүсэлт байхгүй. Тийм албан хүсэлтийг аль ч улсаас тавьсан бай тухайн улсын Интерполын товчооноос ханддаг гэдгийг би ч тэр, Интерполын эрхмүүд ч тэр, тэр байтугай намайг буруутгаж яллаад байгаа нөхдүүд ч уг нь бүгд тов тодорхой мэдэж байгаа. Намайг захидал явуулсны дараа Интерпол Монголын Интерпол руу захидал явуулсан. Тэр захидалд нэгдүгээрт, “Бид Э.Эрдэнэжамъян гэдэг хүнээс захиа авлаа. Захиа манай байгууллагын албан бус нээлттэй хаягаар ирсэн учраас энэ хүн яг Э.Эрдэнэжамъян өөрөө мөн үү. Мөн бол, албан ёсоор хандаж байгаа бол Интерполын төв товчоогоор дамжуулах ёстойг сануулаарай. Хоёрдугаарт, “Н.Энхбаяр гэдэг хүн чинь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гэдэг нь үнэн үү” гэж асуусан байсан. Тэгэхээр эндээс ямар логик гарч ирж байна гэхээр Н.Энхбаяр даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гэдгийг ор тас нуучихсан байгаа байхгүй юу. Дараа нь харсан чинь Н.Энхбаяр сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй гэж бичээд явуулчихсан байгаа юм. Арай л дэндүү ажиллаж байгаа биз дээ. Ядаж МАХН-ын дарга гэж бичиж болно шүү дээ.
Тэгэхээр нь манай АТГ-аас буцаагаад захиа бичиж байгаа юм. Түүндээ эхлээд Э.Эрдэнэжамъян гэдэг хүн өөрөө энэ захиаг бичсэн нь үнэн байна. Гэхдээ албан тушаалынхаа үүднээс биш хувийнхаа улстөрчийн үүднээс бичсэн юм байна. Захиандаа ч энэ тухайгаа бичсэн байна гэж бичсэн. АТГ-ын дарга нар гадагшаагаа мэдэгдэхдээ энэ хүн албан тушаалаа ашиглаагүй, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн юм аа гэж биччихээд, эргээд дотооддоо болохоор намайг албан тушаалаа ашигласан үндэслэлээр эрүү үүсгэчихэж байгаа юм. Хоёр нүүртэй гэх үү бас л муухай зан гаргасан байгаа биз. Цаашаагаа нэг юм хэлээд наашаагаа өөр хэрэг үүсгээд явчихдаг. Тэр захидалдаа өнөө нууж хаах гээд бүтэлгүйтсэнээ залруулж Н.Энхбаяр гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч хийж байсан нь үнэн. Одоо шүүхийн процесс нь явагдаж байгаа гэж бичсэн.
Тэгээд энэ бүхний дараа Интерпол шийдвэр гаргаж байгаа юм. Ингэхдээ яасан гэхээр нэгдүгээрт, Э.Эрдэнэжамъянгийн захианы талаар болон Н.Энхбаяртай холбоотой хэргийн талаар та бүхний явуулсан мэдээллийг, өөрсдийнхөө мөрдөн шалгалт дээр үндэслээд улс төрийн оролцоотой, Монголын улс төрийн намуудын хоорондох томоохон зөрчил байна гэж үзлээ. Тиймээс бид үндсэн хуулийнхаа дагуу эрж хайхаа болилоо гэж байгаа юм. Энд өгүүлбэр, найруулгын ялгаа их байгаа. Э.Эрдэнэжамъянгийн захиа болон Н.Энхбаяртай холбоотой суурь хэргийн талаар та нарын явуулсан мэдээлэл дээр үндэслэсэн гэдгийг хэлсэн байгаа биз. Гэтэл үүнийг манай АТГ-ын орчуулагчид Э.Эрдэнэжамъянгийн захиан дээр үндэслээд тэгээд бид өөрсдөө мөрдөн шалгалт явуулаад, танай явуулсан захиаг харах төдий болоод шийдвэрээ гаргалаа гэж орчуулсан. Тэр захиагаа надад огт танилцуулахгүй байж байгаад шүүх хурал болохын урд өдөр үзүүлсэн. Тэгэхээр нь би тулгаж үзээд, бас хуульч найз нөхдөөсөө би ингэж ойлгож байна зөв үү гэхэд бүгд тийм байна гэж хэлсэн.
 
-Мэргэжлийн орчуулагчид хандаж үзсэн үү?  
-Яг тэр хэсгийг мэргэжлийн орчуулагчдаар орчуулуулж үзье гээд хэд хэдэн орчуулгын товчоо руу явуулсан. Бүгд яг минийхтэй ижил орчуулсан. Өөрөөр хэлбэл, миний захианд үндэслэж биш, АТГ-аас явуулсан захиа, өөрсдийнх нь мөрдөн шалгалт гэсэн зүйлүүд дээр үндэслэж Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрж хайхыг цуцласан байгаа юм. Үүнийг шүүх хурал дээр яриад ч нэмэр болоогүй. Сая ч гэсэн дээд шүүх дээр орчуулгын маргаан гардаг юм байна лээ гэсхийгээд л өнгөрсөн.
Анхнаасаа Б.Хуяг, Н.Энхтуяа  нарыг Интерполоор хайлгахаар хүсэлт явуулахдаа Н.Энхбаяр гэдэг хүний албан тушаал, нэр хүндийг зөвөөр тодорхойлж бичилгүй Интерполын мэдээлэл боловсруулах дүрэм журмыг ноцтой зөрчсөн нь миний захидлаар илэрсэн хэрэг шүү дээ. АТГ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга асан одоо нөлөө бүхий нам, эвслийн дарга хийж байгаа хүнийг зүгээр л сэтгүүлч, орчуулагч хүн байгаа юм аа гэж явуулчихаж болохгүй биз дээ. Ажил албан тушаалыг нь зөвөөр л бичсэн байсан бол энэ асуудал Монголын улс төртэй холбоотой учраас үүнийг Интерпол өөрсдөө шалгаж үндсэн хуулиндаа нийцүүлж шийдэх байсан юм.  
Миний захиан дээр бас ийм нэг логик байгаа. Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой асуудал Монгол Улсын дээд шүүхээр ороогүй байгаа. Монгол Улсад гурван шатны шүүх байдаг. Тэгэхээр энэ хүн хяналтын шатны шүүхээр ороогүй байгаа учраас гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байгаа гэсэн үг. Тийм учраас энэ хүнд боломж байгаа. Тухайн үедээ тийм л байсан. Дараа нь тэрийг буцааж сэргээхдээ Х.Тэмүүжин сайд одоо нөгөө гурван шатны шүүх нь дуусчихлаа гэж захиа бичсэн.  
 
-Та өөрөө Хууль зүйн дэд сайд хүн. Таны эрхэлсэн ажлын салбарт гарч байгаа энэ шийдвэр, процесс үнэхээр таны хэлснээр тэгж буруу гарсан бол яагаад хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ. Цагдаа, шүүхийн шийдвэрийг зөв байлгахад Хууль зүйн яам, та, хууль зүйн сайд ажиллах ёстой биш үү?
-Ерөнхийд нь ойлгохоор Хууль зүйн яам л бүхнийг мэддэг мэт байдаг юм аа. Гэхдээ манайд Ерөнхийлөгч нь өөрөө шүүх засаглалын тэргүүн болчихсон шүү дээ. Шүүх, прокурор, АТГ-аа хариуцаж, томилж байна. АТГ нь хэрэг үүсгээд прокурор нь зөвшөөрөөд л шүүх дээрээ шийдчихнэ. Аль ч эрүүгийн хэргийг үүсгэхээс авахуулаад, яллах цагаатгах ямар ч шатанд Хууль зүйн яамны оролцоо байхгүй. Тиймээс Хууль зүйн дэд байтугай том сайд нь ч яг үнэндээ бол шууд нөлөөлөх нөлөө багатай. Ийм үед гэмт хэрэгтэй тэмцэх, авлигатай тэмцэх ажил гэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс бусдаар Засгийн газраас алсраад явчихаж байгаа гажиг бол манай улсад бий.  
Энэ бол зөвхөн өнгөн дээр илэрч байгаа илрэл нь. Гүндээ бол өнөөдрийн манай улстөрийн сонгуулийн системээс л энэ бүх хэлмэгдүүлэлт үүдэлтэй юм. Манай улсад 1990 оноос хойш төр барьсан аль ч намынхан, ах улс төрчдийн л “хүмүүжлийн” хэлбэр нь явсаар ийм байдалд хүргэсэн гэж боддог. Яаж ийж байгаад л сонгуульд ялмаар байдаг. Ингэхийн тулд баахан хөрөнгө зарцуулж, өчнөөн хүмүүсээс дэмжлэг авдаг. Харин сонгуульд гарч ирсэн хойноо бүгдэд нь мөнгөний өртэй, дэмжлэг үзүүлэх, ажил олж өгөх өртэй. Тэрийгээ биелүүлэхгүй бол нэг айдастай. Биелүүлчихээрээ бүр ч илүү айдастай. Буувал яах билээ гэсэн айдастай. Буусныхаа дараа шоронд орох билүү гэсэн айдастай. Тэгээд эхнээсээ бие биенээ хэмлээд эхлэнгүүт бүр нийтээрээ айдастай болчихсон. Ийм айдсын ид шидээр бүгд хууль шүүхэд л яаж ийж байгаад танилтай болохыг хичээдэг болчихсон. Одоо шүүх, прокурор дээр хэн илүү танилтай нь л ялж, танилгүй нь ял авна л гэсэн үг.
Энэ бол хэн нэг хувь хүн гэхээсээ илүү манай тогтолцооны эмгэг өвчнийг илэрхийлээд байгаа юм. Үүнийг Сонгуулийн хуулиасаа эхлээд л өөрчлөхгүй бол хэн нэгэн албан тушаалтан, улс төрчийг муулж, магтаад өөрчлөх ямар ч арга байхгүй. Ялангуяа улстөрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийг цэгцлэхгүй бол би ч гэсэн өөрөө таван жилийн дараа ийм байдалд орчихсон байж магадгүй ш дээ. Сонгуульд дэвшихэд мөнгө хэрэгтэй юм чинь, тэр мөнгийг гоё амлаж байж нэг ёсондоо зээлж олох хэрэгтэй болно биз дээ, мөнгөгүй хүн чинь. Хэрвээ ялчихвал нөгөө хүмүүсийнхээ өрийг дарах хэрэгтэй болно оо доо. Энэ байдал хэвээрээ удах юм бол “Мафийн бүгд найрамдах улс” гэдэг рүү л марш болно.
 
-Та анх Н.Энхбаяр гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон юм бэ. Түүнийг баривчлагдаж байх үеэс үү, эсвэл түүнээс өмнө үү?
-Анх уулзсан нь 2011 оны сүүлээр юм байна. Тэрнээс өмнө уулзаж байгаагүй. Би угаасаа намаас хол байсан хүн. Бүр өмнө нь нэг хэсэг МАН-ыг МАХН байхад нэг орж үзээд залуу хүн намд ороод нэг их дээшээ явахгүй юм байна гэж бодоод л гарчихсан юм. Н.Удвал сайдтай бол би өмнө нь бас ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Тэгээд Н.Удвал сайд нэг удаа над руу яриад бид нар Залуучуудын холбоогоо байгуулах гэж байгаа юм. Чи ирээд уулзаач гэсэн. Уулзаж ярилцаад хийх гэж байгаа ажлаа танилцуулсан. Манайхан чинь угаасаа нэг дийлэгдэж байгаа талыг нь дэмжээд байдаг сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ. Тухайн үед надад ч гэсэн тиймэрхүү л эмоци байсан. Тэмцэж байгаа нь мэдээж зөв зүйтэй санагдсан.
 
-Одоо Н.Энхбаяртай холбоотой байна уу? 
-Одоо бол хүмүүсээр дамжуулж л холбогдож байгаа. Миний хил гаалиар орж гарах хорио тавигдахаар уулзах санаатай байгаа. Монгол хүн байна даа, очиж золгоод амар мэндийг нь эрнэ дээ.
 

2020 онд улс төрд орж ирье дээ
 
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүсээд байгаа нөхцөл байдлыг надад их олон зүйл хийх боломжийг өглөө гэж тайлбарласан байсан. Тэр боломжуудаас сонирхож болох уу?
-Ер нь улс төрч чинь мөнгөтэй байх хэрэгтэй юм байна. Дэд сайдын цалин700 мянган төгрөг байдаг. Цаашдаа ч улс төрд байна гэвэл тодорхой хэмжээний бизнес эрхлэх хэрэгтэй юм байна лээ. Одоогоор газар тариалан, фермийн гээд хийхээр төлөвлөсөн зүйлүүд байна. Мөнгө олоод хажуугаар нь мэддэггүй салбараа мэдэж авъя гэсэн бодолтой байна. Манай эхнэр нэг хурал, семинар, арга хэмжээ зохион байгуулдаг компани байгуулсан. Тэрэнд бас туслах байх. Ер нь эрүүл саруул, залуу хүнд хийж болохгүй юм гэж Монголд байхгүй шүү дээ.
Нөгөө талаараа дэд сайд болно гэдэг чинь эрх мэдэлтэй ч юм шиг, эрх мэдэлгүй ч юм шиг, ярьж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг сонин ш дээ. Жишээ нь, нэг хуулийг шүүмжлээд хэвлэл мэдээллээр ил ярих боломжгүй. Дотооддоо өөрийн гэсэн ярих сувагтай байдаг. Гэтэл тэр дотоод сувагт нь дэд сайдын хэмжээнд нөлөөлөх боломж нь хомс. Яг өөрөө ахалсан ажлын хэсэгт л боломжтой байна уу гэхээс бусад тохиолдолд бол бодлого боловсруулах, шийдэх асуудалд оролцох боломж байдаггүй. Өөрийн хувийн байр суурь нь Засгийн газрын байр сууриас зөрлөө гэхэд түүнийгээ хэвлэлээр ил задгай шуугиулаад байх нь бас зохимжгүй тийм баригдмал маягтай байсан. Хүмүүс сайдын ойролцоо эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг хүн гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ. Дэд сайдад шийдвэр гаргах, ажил хийх эрх мэдэл гэж байдаггүй юм байна лээ. Өнгөрсөн хоёр жил олон асуудлаар байр сууриа илэрхийлмээр байсан ч  ярих хүрээ минь хязгаарлагдмал байлаа. Одоо бол буруу, зөвийг нь хэлж ярих, намынхаа байр суурийг илэрхийлэхэд чөлөөтэй боллоо гэж бодож байна.   
 
-Энэ хоёр жилийнхээ хугацааг дуусахаар та эргэж улс төрд орж ирэх үү?
-2020 онд л орж ирье дээ. Миний ял 2016 онд дуусах юм шиг байна лээ. Тэр үед нь сонгуульд нэр дэвшээд ч яах юм. Тэрний оронд намынхаа ажилд, хөтөлбөр, программ боловсруулахад нь, залуучуудынхаа холбооны ажилд туслаж чадах бол туслаад л явж байхаас.
 
-Та миний зөв байсан гэж хэлээд байгаа хэрнээ яагаад ийм хурдан буруу гэж хэлээд байгаа шийдвэртэйгээ эвлэрч байгаа юм бэ?
-Дээд шүүх хүртэл л тэмцлээ ш дээ. Тэгээд одоо яах юм бэ. Ямар буу барилтай нь биш. Цаашдаа би энэ болохгүй байгаа зүйл рүү жаахан дуугарна гэж бодож байгаа. Энэ нь дараа сонгуульд нэр дэвших боломжоо бүрдүүлэхээс илүү тогтолцоо нь болохгүй байгаа юм байна гэдгийг хүмүүст ойлгуулчихвал надад ялалт болно. Би одоо юуг өөрчлөх ёстой вэ гэдгийг мэдээд авчихаж байгаа нь надад том олз байхгүй юу. Юуны төлөө тэмцэх ёстой вэ гэдгээ мэдээд авчихсан болохоор улс төрчийн хувьд өөрийгөө хохирсон гэж бодохгүй байна.
 
-Залуу улс төрч хүний хувьд дэд сайдын алба хашсан хоёр жилийн хугацаанд ганцаардав уу?
-Үгүй, үгүй. Би чинь харин АТГ-ын буянаар “интерпол” Э.Эрдэнэжамъян болоод хурдан нэрд гарлаа ш дээ. /инээв/
Энэ гэхдээ нэг их тэгж гуньж гутраад байх асуудал биш ээ. Нөгөө Итгэлт баяны “Энэ хар гэрт эр хүн нэг орж үзэх ёстой юм гэнэ лээ” гэдэг шиг залуу насандаа нэг ингэж ял цааз сонсох ёстой л байсан юм байлгүй.  
 
-Н.Энхбаяр даргыг баривчлагдах үед тойрон хүрээлэгчдийн олонх нь орхин явсан.  Харин үлдсэн хүмүүсийг нь өөрсдийнх нь булхайг Н.Энхбаяр мэддэг учраас холдож чадахгүй байна гэсэн яриа гарч байсан шүү дээ. Товчоор хэлбэл, “но”-той хүмүүс нь Н.Энхбаяртай үлдлээ гээд байсан?  
-Улс төр байтугай улс төрчидтэй ч ойрхон зөрж үзээгүй надад ямар “но” байхав дээ. Харин улс төрд оръё гэсэн хүсэл бол бүр багынх ш дээ. Боломж нь таарахгүй явсаар байгаад л Н.Энхбаяр даргыг сонгосон, очиж тусламаар санагдсан. Харин ч ямар ч “но”-гүй, асуудалгүй хүмүүс нь МАХН-даа үлдэж дагасан байлгүй дээ. Бүхэл бүтэн тийм том эрх мэдэл, машины өмнөөс сөрнө гэдэг чинь ямар нэг асуудал, “но”-гүй хүмүүсийн л хийх ажил байх.
 
-Яг ингээд “но” гээд ярьсан чинь Хууль зүйн дэд сайдын суудалд яаж очив оо гэж асуумаар санагдлаа?
-“Далан булчирхайгаа тоочно” гэдэг шиг одоо намтраа ярихаас. Эхлээд Залуучуудын холбоогоо байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дараа нь Залуучуудын холбооныхоо дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдоод үндсэндээ намынхаа бүх бичиг цаасны ажлыг хийдэг байсан. Тэгээд сонгууль дөхөхөөр мөрийн хөтөлбөр бичих ажилд томилогдсон. Бүх хүмүүсийн санал нэгтгэгдэх, нэр дэвшиж байгаа бүх хүмүүсийн баримт бичгийг цэгцлэх гэх мэт намын гал тогооны халуун ажил байдаг ш дээ, тэр ажлыг би хийсэн. Бас гайгүй хариуцлагатай хийсэн юм байлгүй. Тэгээд хүмүүс энэ залууд чинь итгэл хүлээлгэж болохоор юм гэж бодсон юм байгаа биз. Би намын жагсаалтад эхлээд 12-т бичигдсэн юм. Гэтэл СЕХ дундаас нь гурван хүнийг нэр дэвшүүлэхгүй гээд авчихсан чинь урагшлаад есдүгээрт орсон. Тэгээд манайд дэд сайдын квот ирэхэд надтай цуг хоёр, гурван хуульч хүн өрсөлдөөд Товчооны гишүүдийн саналаар би болсон юм. Зам нь ерөөсөө л энэ.
 
-Залуучуудын холбоогоо хэзээ байгуулсан юм бэ?
-2011 оны 11 дүгээр сард байгуулах гэж хөөцөлдөж эхлээд 2012 оны нэгдүгээр сард бүртгүүлээд хурлаа хийж эхэлсэн.
 
Х.Тэмүүжин сэтгэлгээ нь их зөв, сайн залуу
 
-Таныг дэд сайд байх хугацаанд хуулийн салбарт шинэчлэл гэх зүйл гарсан. Та энэ хуулийн салбарын шинэчлэлийг хэрхэн харж байгаа вэ?
-Хүн болгоны хэлдгээр хууль зүйн салбарт бугширсан зүйл яах аргагүй үүсчихээд байгаа. Энэ байдал бүгдэд нь л таалагдахгүй байгаа. Энэ байдлыг өөрчилье гэсэн. Мэдээж яаж өөрчлөх талаар хүн болгон л өөр бодолтой. Гэхдээ энд шинэчлэлийг хийнэ ээ гээд Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжингийн бодлого зонхилох ёстой. Түүнийгээ л хийгээд явж байгаа.
 
-Х.Тэмүүжин сайдтай хамтарч ажиллахад ямар байв?
-Санал зөрөхдөө зөрж, дэмжихдээ дэмжиж ажилласан. Ер нь бол сэтгэлгээ нь их зөв, сайн залуу.  
 
-Х.Тэмүүжин сайдын нэр холбогдсон асуудалд та ямар байр суурьтай байсан бэ?
-Би бол өмөөрсөн. Зарим зүйлүүд нь зохиомол байсан гэдэг нь эхнээсээ батлагдах гээд байх шиг байна ш дээ. Ер нь бол буруу байсан ч буруутай гэдгийг нь эхлээд шүүх нь тогтоох хэрэгтэй. Тэр бурууг нь заавал нэг намын нөхдүүд гаргаж ирээд зарлах хэрэггүй гэсэн байр суурьтай байсан.
Нотлож болдоггүй шүүмжүүд байдаг юм. Залуу хүнийг шүүмжилье гэвэл үнэн ч байсан,  худлаа ч байсан энэ залуу хүн учраас жаахан гэнэдээд байна гээд хэлчихдэг . Тэр нь хүмүүст үнэмшилтэй санагддаг. Хөгшин хүнийг болохоор хоцрогдчихож гэж шүүмжилчихдэг. Хоцрогдоогүй байсан ч хүмүүс нээрээ тэгсэн юм байна гээд бодчихдог. Түүнтэй ижилхэн эрэгтэй хүнийг бол эмэгтэй хүнтэй холбогдсон гэж шүүмжилчихдэг.  Хүмүүс тэгсэн л байлгүй дээ гэж боддог. Иймэрхүү нэг няцааж ч болдоггүй, яаж ч болдоггүй шүүмжүүд байдаг. Няцаах гэхээр бүр орооцолдоод байдаг учраас тэрүүхэндээ муухай хорлонтой. Манайхан иймэрхүү аргаар их улс төр хийдэг. Хөгжчихсөн улс орнуудад бол хэвлэл мэдээллийн байгууллагууд нь өөрсдөө үүнийгээ их хянадаг, ёс суртахуун ярьдаг. Яг үнэхээр нотолгоотой юу гэдгийг нь асуудаг юм байна лээ.
Манайхан чинь нэг улс төрч байвал л “энэ муу хужаа” гээд гоочлоод эхэлдэг улс. Үнэхээр тэр хүн хужаа мөн ч юм уу, биш юм уу бүү мэд. Эсвэл нэг дарга харахаараа “Аа, муу авлигачин” гээд хэлж эхлэх жишээний. Авсан ч юм уу, аваагүй ч юм уу бүү мэд шүү дээ. Х.Тэмүүжин сайдын хувьд залуу хүн гэнэдлээ гэж байсан. Эмэгтэй хүнтэй холбогдуулж хэл аманд орооцолдуулна гэдэг бол хуучин улс төрийн хоцрогдсон, бүдүүлэгдүү маягийн арга барил л гарч ирж байгаагийн илрэл гэж бодож байна.  
 
-Таны бодлоор хуулийн салбарын шинэчлэлийг хүмүүст хэрхэн ойлгуулвал зүгээр вэ. Хүмүүсийн тогтсон хандлагыг өөрчилнө гэдэг тийм ч амар зүйл биш?
-Зөвхөн хуулийг өөрчлөөд ямар ч үр дүн гарахгүй. Энэ бол баталгаатай үнэн. Ер нь бол улс төрчид өөрсдөө л хууль, шүүхийн байгууллага руугаа ойртох гээд байдаг нь багасчихвал болчих юм. Жишээ нь, цагдаагийн хэн нэг даргатай хариуцлага тооцъё гэхээр цаана нь өмөөрч байгаа нэг улс төрч байгаад байх юм бол хариуцлага хэзээ ч эзнээ олохгүй. Хариуцлага байхгүй бол тэнд ямар ч зөв тогтолцоо явахгүй.
Яг үнэндээ манай УИХ-ын гишүүд, сайд нар ялангуяа тойргийн системтэй энэ үед манай аймгийн Цагдаагийн даргаар энэ хүнийг томилоод өгөөч гэж хамгийн түрүүнд гуйдаг. Ингэхээр чинь тэр сайд улс төрчийг хамгаалдаг хүн л тэнд ажиллана гэсэн үг шүү дээ. Дараа нь хоёр хүний хооронд маргаан үүсэхэд УИХ-ын гишүүн юм уу, цагдаагийн даргыг таньдаг хүн л дийлнэ. Ингэснийх нь төлөө тэр цагдаагийн даргыг шийтгэх гэхээр дээрээ хамгаалалттай. Тэрнийх нь дургүйг нь хүргэх юм бол сайдыг нь огцруулна шүү гэдэг. Ийм тогтолцоотой байхад ямар ч гоё хууль хийгээд нэмэргүй. Өнөөдөр манай Монгол Улсын хууль муу биш шүү дээ. Хуульд хүний эрхийг хохироож болохгүй, гэмт хэрэгтэнд хариуцлага тооц гээд бүгдийг нь зөвөөр бичсэн байгаа. Манай хуулийг уншиж үзээд муухай зүйл олохгүй. Шинэчлэл гэдэг нь хуулийн систем, тогтолцоог өөрчлөх далимдаа тэнд байгаа хүмүүсийг өөрчилье, хөдөлгөе, сэдэл өгье гэдгээрээ л ач холбогдолтой.
Муу хууль гэвэл би бүхнийх нь малгай болсон тэр Сонгуулийн хуулийг  л хэлнэ. Энэ хууль нь зөв болоод улс төрчид нь зөв сонгогддог болчихвол их олон асуудлыг шийдэж болно. Тэгж шийдсэн улсууд ч их олон байдаг.  
 
-Та хууль зүйн салбарт нэг ёсны “завхрал” байна гэдгийг мэдэрсэн байна. Хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр та үүнийг арилгахын тулд дэд сайд байхдаа юу хийв?
-Өөрөө л завхралд нь өртөж явсаар байгаад юу ч хийж чадсангүй дээ. Хууль зүйн дэд сайдаар томилогдсоноос хойш дөнгөж сарын дараа л надад Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мэдээж янз бүрийн ажлууд хийсэн л байх. Гэхдээ тэр болгоныгоо тоочоод ч яах вэ. Одоо үр дүнг нь хар л даа. Нэгэнт үр дүн байхгүй бол тэгээд би хийсэн, хийх гэж байсан, хичээсэн энэ тэр гээд яриад хэрэггүй биз дээ.
 
-Хөндлөнгөөс ажвал та энэ бүхнийг намаасаа ганцаараа үүрээд үлдчихэж байгаа юм шиг харагдах юм. Танай намын гишүүд таны энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Би анх хэрэг үүсгэхэд нь хэлсэн юм. Энэ асуудлыг би өөрөө ингээд үүрээд явья гэж. Тэгэхгүй бол манай нам нэг их олон гэмт хэрэгтэнтэй юм шиг. Тэгээд л тэр гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ өмгөөлдөг юм шиг нийтэд харагдчих болов уу гэсэн эмээлт байсан. Хоёрдугаарт, энэ асуудлыг томруулах тусам дэлхий дахинаа Засгийн газрыг тэнэг болгож харагдуулах гээд байсан. Дэд сайд нь цагдаатайгаа үзээд байгаа юм уу, сайд нь цагдаатайгаа үзээд байгаа юм уу гээд учир нь ойлгогдохгүй сонин байдал руу орчихсон учраас шүүх нь өөрөө шийдэг. Шийдсэнийх нь дараа л болъё. Арай ч бас ийм ял өгчихгүй байлгүй дээ гэж бодож байсан юм. Тэгээд ч миний өөрийн хийсэн үйлдэлд би л хариуцлага хүлээнэ үү гэхээс намдаа хариуцлага хүлээлгэх хэрэггүй. Би ер нь залуу улс төрчдөд ч гэсэн өөр өөрсдийнхөө хариуцлагыг хүлээж байна шүү гэж хэлдэг юм. Тэрнээс биш нам тэгсэнгүй. Намын дарга ингэсэнгүй гээд гоншигоноод л, тэрийгээ ард түмэнд заавал тэгэх албатай мэтээр ойлгуулах хэрэггүй. Одоо ч уг нь улс төрчдийн шинэ үе гарч ирэх болж байгаа гэж бодож байгаа ш тээ. Бид нар хоорондоо ярилцдаг юм. Улс төрчийнхөө хувьд өрсөлдөж болно. Гэхдээ хамгийн наад зах нь бие биенийгээ худлаа гүтгэхгүй байя. Бие биенийхээ гэр бүл, үр хүүхдээр оролдохгүй байя, тэгээд өөрсдийнхөө үүрэх ёстой хариуцлагыг бусдад нялзаагаад байхгүй ч гэдэг юм уу наад захын хэдэн юман дээр нам хамаарахгүй тохирч аваад явахгүй бол ах нар шиг явна гэвэл алиагаа алдах юм байна. Дунд нь нэг мөнгөтэй “кунгфучин” орох юм бол алахаар шинжтэй байна ш дээ. Нэг аймар якуза орж ирээд л зодохыг нь зодоод, мөнгө өгөхийг нь өгөөд, луйвардахыг луйвардаад амархан л сарниулна ш тээ.
 

Улс төрчдийн шинэ үе гарч ирэх болж байгаа гэж бодож байна
 
-Сая таны хэлсэн улс төрийн шинэ үе хэзээ гарч ирэх бол?
-Ер нь гарч ирнэ дээ. Одоо нэг жаахан тэмцэл болох байлгүй дээ. Ямар ч байсан тэд нарыгаа түүчээлдэг зоригтой залуучууд аль, аль намд нь гарч ирэх ёстой байх. Тэд нар нь жаахан амжилт үзүүлээд нөгөөдүүлдээ урам зориг өгөх ёстой байх. Манай намд бол тийм залуучууд бэлэн байгаа гэж би бодож байна. Бусад намуудад ч гэсэн залуучууд нь бид нар бэлэн байгаа л гэдэг. Тэгээд одоо намынх нь их, бага хурал хэр шударга болдгоос юм уу, эсвэл тэр намынх нь гишүүд юу гэж боддогоос л хамаарна байх.
 
-Нэг хэсэг таныг дэд сайдын суудлаа өгчихгүй дээ. Залуу хүн байж сандал, ширээтэй зууралдлаа гэж шүүмжилж байсан. Асуудал шийдэгдэж байх хугацаанд дэд сайдын суудлаас огцрох үндэслэл шалтгаан танд хэр олон гарч ирж байв?
-Би асуудал үүссэн даруйд өргөдөл, хүсэлтээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн. Хэрэв намайг ялчихвал энэ албан тушаалаа ашиглаж байгаад үлдчихлээ гэж ярина гээд өргөдлөө өгч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ч дээд шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ч өргөдлөө өгч байсан. Нөгөө талаасаа энэ салбарын хүний хувьд их хэцүү байдалтай байлаа. Аялал жуулчлалын салбарын дэд сайд нь шүүхээр явж байгаа гэвэл за бас яахав, арай ондоо шүү дээ. Гэтэл би чинь өөрөө шүүхээс ял авчихсан байж хууль сахиулагч нартайгаа яаж ажил ярих юм бэ. Хэцүү шүү дээ. Манай намынхан бол чи өөрийгөө гэм буруутай гэж үзэж байгаа бол би алдаагаа ухаарч өөрийн хүсэлтээр огцоръё гээд өргөдлөө өгч болно. Энэ чинь шүүх процесс дуусахаас өмнө өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр учраас ийм алхам хийх хэрэггүй гэсэн. Нөгөө талаас  ажлаа өгчих юм бол ялгүй болно шүү гэдэг дохио ч янз бүрийн хүмүүсээс ирдэг л байсан.
 
-Монголд заавал намаар дамжиж улс төрд ордог жишиг байна. Боловсрол, мэдлэгтэй залуус бие даан гарч ирэх боломж ер нь байдагуу?
-Намын тогтолцоотой улс төр юм чинь намаар гарч ирнэ л дээ. Яагаад гэвэл үзэл бодол нь их чухал. Аль нам байх уу, шинээр нам байгуулах уу гэдэг нь л сонголтын асуудал. Үүнээс өөр арга барил сонгуулийн ардчилалтай улсад байх боломж ч байхгүй. Одоо АН, МАН-ын ҮЗХ юм уу, Бага чуулганд нь элсэхийн төлөө бараг дайн болж байна ш дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс тийшээ л орчихвол албан тушаалтай, бизнестэй болно гэсэн ойлголттой байна гэдгийг л хэлээд байгаа юм. Одоо бүр яаж ийж байгаад “нам эзлэе” гэсэн ойлголттой залуучууд хүртэл байдаг болсон байна. Аль нэг намын том хуралд нь  20 хүн оруулчихвал тэр намын даргыг сонгоход оролцоно. Эрх мэдлээ тогтооно гэдэг зүйл л ярихаас биш улс орны эрх ашгийн талаар огт дуугардаггүй залуучуудыг нам эзлэх сонирхолтой богинын зайныхан гээд байгаа юм.   
 
-Тэгэхээр таны хувьд улс төрд яах гэж орж ирсэн бэ?  
-Би багадаа л тийм хүсэлтэй байсан санагдаж байна. Нэгдүгээр курст ороод яагаад хуульч мэргэжлийг сонгосон бэ гэдэг нэртэй эссэ бичүүлдэг юм. Тэр үед би “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна” гэдэг гарчигтай, Ерөнхийлөгч болохын тулд хуульч мэргэжлийг сонголоо гэсэн утгатай эссэ бичиж байсан юм. Өөрөөр хэлбэл, хуульч хүн бүх салбарыг хамардаг, хуульч хүн бүх салбарыг мэддэг. Улс орныг удирдах хүн нийгмийн бүх салбарыг мэддэг байх ёстой учраас хуульч мэргэжлийг сонголоо гэсэн маягийн утга агуулгатай зүйл биччихээд түүнээсээ ичээд л явж байсан.  
 
-Одоо ч гэсэн Ерөнхийлөгч болох хүсэлтэй хэвээрээ байгаа юу. Ямар ч хүн өөрийн салбартаа манлайлагч болохыг хүсдэг шүү дээ?  
-Учиргүй шууд тэгж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ мэдээж болохгүй зүйл байхгүй шүү дээ. Ямар ч байсан улс төрд эргээд илүү хүч тэнхээтэй болоод ирнэ ээ гэж хэлмээр байна.  

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Эрдэнэжамъян: Би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна   
Үзсэн: 13570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-10-10 15:37
Мангар бөгс долоогч долдой бацаан минь чамайг УИХ-д дэвшвэл хүн сонгох уу ха ха хол хуцаач
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-10-10 12:29
ene zaluu chini enh bayaraar ehleed Elbegdorjoor duusgaj baih shivdee.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-10-10 12:04
er hi zuv setgelgeetei zaluu hun yum shig baih yum. elbegee erunhiilugch shig bur oluulaa bur huchte bolood irine bizdee.Amjilt husedee.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-08 14:24
сайн залуу байна дэмжиж байна. эргээд улс төрдөө орж санаснаа хийгээрээй
49.0.131.xxx [49.0.131.xxx] 2014-10-06 20:14
эр хүн туг ч барина, тугал ч хариулна Эр нэг алдаж, эрэг нэг нурна гэдэг дээ дахиад л алдсан алдаагаа бүү давтаарай даа Их өөдрөг залуу байна УРАГШАА УРАГШАА УРАГШАА
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-05 21:35
харинч гэсэглэнгийн гэсэглэн залуу байнаа энэ дуракийг бодвол
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-02 21:37
Зөө зөө. Эрдэнэжамьян гэж ийм хөлдүү нөхөр дэд сайд ийж байсан юм уу. Бүүр хууль зүйн шүү. Та тэгвэл захиагаа иргэн хүний хувиар, хувийн шугмаар бичихээ яасын бэ. Мал минь бодоод үздээ. МУ ын нэг иргэн захиа бичихээр Интерпол ажиллагаагаа зогсоох уу. Харин тус улсын Хууль зүйн сайд (дэд) албан тоот бичихээр зогсоохх уу. Ард түмнийгээ тэнэ гэж бодоо юу. Та мэтгэлцмээр байвал би туршаад өгч болно шүү.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-26 15:00
bolj baina sh de. demjinee
202.179.17.xxx [202.179.17.xxx] 2014-09-26 12:55
lol
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-09-26 11:46
оо харин уншаад байсан чинь их зөв бодолтой хүн байна шдээ. интерполын асуудлыг нарийн хэлж өгч бна. ийм онигоотой шийдвэр гарсымуу. ккк
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2014-09-24 08:06
зүгээр л нэг тохиолдлийн нөхөр шүү дээ, сохор азаар орж ирчихээд нэг их том юм ярих юм
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-09-23 21:53
ystoi mudak er gej uuniig l heleh baih
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-09-23 20:07
Ene zdak Mongol ulsiin erunhiilugch bolchvol...yaanaa,haashaa durveh ve...tenger mine har darsan zuud bailgui dee....
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-09-19 20:17
Эрдэнэжамъяан тийм мундаг боловсролтой биш ч гэлээ хүн чанар биеэ авч яваа нь таалагддаг. Мөн их даруу хүн байнлээ. Ерөнхийдөө муулаад байх юм байхгүй ээ. Харин энэ сайтын баранк сэтгүүлчид нь чанартайхан асуулт асуугаад гайгүй яриа өрнүүлж чадаагүй байна. ХАРАМСАЛТАЙ ЮМ.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-09-19 10:17
энэ залуу эрх мэдэлтэй бол юу ч хийхээс буцахгүй. улс төр,албан тушаалаас хол явбал аминд чинь өлзийтэй хүү минь.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-09-19 09:27
DEMJINEE DEMJINE AMJILT HUSIE
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-19 07:43
2001 2002 ond Temuujin gehi hunii shavi baisnaa heleech. Haritsuulsan Erkh zui gedeg hicheel zaalgaj baisnaa yagaad nuugaad baigaan. Udval saidiin huutei 1 angi baisan, naiz baisnaa yagaad nuugaad baigaan. Maizorig geh hun ooriig ni MAXNamd oruulsan biz dee.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-09-18 23:10
ugaasaa mundag zaluu shd ene ue ni ustaj uulder ni haagdsan uls torchid icheesei mongold ali nam ni hamaa alga 20 iim zaluu bhad l oorchlono doo sainyg demjij saarug jigshie duudee amjilt hisie darga chin yug dawj tuulj bgaag ard olon harj sonsch mederch bgaa chi bol lider odnoo egch ni demjinee jaagii
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-09-18 22:59
Zaluu hunii muruudliig ugui hiij helmegduulsen Eldegdorjtonguudiin uy udahgui duusah bailgui dee.amjilt husey
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-18 21:20
eronhiilogch elbegdorj gej gantsn lalariig buudaj ustgah heregtei
82.145.216.xxx [82.145.216.xxx] 2014-09-18 20:11
намынхаа ил тод байдалд анхаарч, намаа үнэхээр монголчуудын хүсэн хүлээсэн нам болгоорой, чулуунбат мэтийн новшнуудаас зайгаа барих хууль дүрэмтэй болох хэрэгтэй
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-09-18 19:09
amjilt husii ajild ni
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-09-18 18:51
zpw setgeltei zaluu.. Xvnleg bna gedeg aliwaa xvnii xamgiin erxem chanar shvv dee...Zaluus ta nar l ex orniixoo ireedvig awch ywna ...Mongol xvnii judagtai chanar ene zaluugaas xaragdsan..baxarxaj bna...Xvnleg.shudarga chanar Mongoliin ireedvig awarna...AMJILT
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-18 18:49
amjilt husie er hunii dotor emeeltei khazaartai mori bagtana gej ug baidag yum
192.134.243.xxx [192.134.243.xxx] 2014-09-18 17:50
erenhiilegch bolooroi?daraagiin 2020 ond yag l ter yeiin teriin ergeltend magad taarah baih!!!ychir ni eneegiin byrdyylej baigaa zasaglal chini naana ni nyrj sinechlelt meteer ene tor nertei muihardlagaas salah chag hybirah yum,enyyniig jiriin bichegchid medehgyi ee!!ErdeneJamyan dyydee amjilt hysye!zeb bodoltoi chigiig barisan ylas terch hynd ireedyi baigaa?....
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-09-18 17:40
Амжилт хүсэе. Улам ихийг хийж бүтээгээрэй! Чам шиг монгол залуус маш олон болох болтугай. Улс төрд ажиллах эс ажиллах нь үндсэн хуулиар хүн бүрт эрх нь нээлттэй байх ёстой гэж бодож байна. Шүүхийн шийдвэр нь үндсэн хуультай зөрчилдөөд байна. Хэн нэгнийг хэдэн жилээр шашин шүтэхийг нь хориглосонтой ямар ч ялгаа алга. Даравч далдайна. булавч бултайна гэдэг бил үү. Улам тод гялалзаарай!!!
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-09-18 16:55
Ta Mongol hun mun bol bie bie amidad n hairla shine ue Erdene zamjniig hairla...
203.169.54.xxx [203.169.54.xxx] 2014-09-18 16:17
бидэнд энэ бүхнийг даван туулах эрч хүч цаг хугацаа бүгд бидний талд байгаа Яахав энэ нэг хэдэн өөрөөсөө бусдыг хүн гэж үздэггүй маргааш амьд байна гэдэгтээ итгэдэггүй нөхдүүд ингэж л байг ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ НОГООРНО Монгол эх орон минь баян даа энэ хэд хичнээн зарсан ч бидэнд үлдэнэ ирээдүйдээ итгэлтэй байгаарай Энэ бас боломж ч байж болох юм. Энэ хугацаанд илүү ихийг сурч мэдэж өөрийгөө боловсоруул цаг нь ирэхэд бэлэн бай
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-09-18 15:54
Ха ха. Яасан дуртай дух вэ.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-09-18 15:48
Эрх мэдлээ хэтрүүлж хуулийг уландаа гишгэнэ. Улс төрөөс хол яв найз минь
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-09-18 15:48
Эрх мэдлээ хэтрүүлж хуулийг уландаа гишгэнэ. Улс төрөөс хол яв найз минь
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2014-09-18 15:26
Iluu ikh zuil xiij chadax medlegtei chadvartai zaluu shu. Amjilt xusie
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-09-18 15:17
hichegeerei chi chadnaa amjilt.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-09-18 14:27
Улс төрч хүний хувьд энд дурдсан зүйлс үнэн гэдгийн баталж тэр элдэв бичиг тоотуудыг ил тавьж нийтлээч. Англи хэлтэй хүн үзээд таныг дэмжих болно үнэн сэтгэлээсээ. Хэрэв та ингэхгүй бол хүмүүс таны өчилд итгэхгүй ирээдүйд ч таныг дэмжихгүй.
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2014-09-18 14:22
залуу минь чиний цаг үе шүүдээ тэмц та нар л монголоо энэ луйварчдын савраас аварч чадна яах аргагүй та нарын эрэн үе эхэлчихсэн шүү дэмжиж байна
203.169.54.xxx [203.169.54.xxx] 2014-09-18 14:05
zaluu hun gehed erch huchtei zorison zorilgotoi. Eh orniihoo sain saihanii tuluu zutgej yawaaad helmegdlee gj bodoj bn. Ghdee zugeeree tanid iluu ihiig hiij buteeh bolomj bn tiimees zaawal ergej uls turd orj ireed sain saihan zuilig hiij buteegeerei. Bodwol taniig doromjiloj bgaa humuus tanid ataarhaj taniiiig uursduuud ni ilu garchih wii gj aisandaa ingej helj bgaa bh. Neg saihan ug bdg daa zaluuu hun gutguulj doromjluulah tusam ulam ungu orj erch huchtei gaylalzana gdg bhaa. tani shig bodoltoi zaluuchuud uls turd olon garch ireesei amjilt
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-09-18 13:43
Зөв, шударга залуу байна. Шударга зүйл гэж байдаг бол шударга шийдвэрийг энэ дээр л гаргах ёстой байж. Залуу хүн гэхэд тун сүрхий залуу байна. Цаашид улам ихийг хийж бүдээгээрээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-09-18 13:33
bitgii muruud
80.111.141.xxx [80.111.141.xxx] 2014-09-18 13:27
Zuv l bodoltoi hun bna, amjilt husie
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-18 13:24
Unen yumiig uneneer l yrij. zarim hun shig bi iim iim yum hiisen ene ter gej ooriigoo magtaagui sain zaluu yum aa. Amjilt husey tom zorilgod ni
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-09-18 13:17
Хойд насандаа ерөнхийлөгч болоорой
123.254.186.xxx [123.254.186.xxx] 2014-09-18 13:17
Zov yum ih hiigeerei zorigtoi solij bai manaid eh ornoo gesen sain humuus zondoo baigaa ted nariig demjij mongol ulsaa ood ni tatmaar bna heel hahuuld manai uls denduu avtsan tsagdaa shuuh emneleg geel bugd surguuli tsetserleg bugd adil ogtsorson tom darga naraa bas ajiliin bairaar hangaj ogoorei nogoo tarih gahai mallah geel ajil zondoo l bna olon jil ard tumneer tejeelgej baij mongol hunee buudaj alj bna sain tsever l toriin huuli gej yu baidgiig haruul
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-09-18 13:05
Ene hun iim hachin bolchih gej... Uls tor gedeg ch aimaar yumdaa. eruul huniig eruul bus, galzuu huniig eruul bolgoh yum. hehehe. Sanaa ni bol Ulsiin ezen suuchih sanaatai. aimaar yumaa.
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-09-18 13:02
Дэд сайд хийж чадахгүй байгаа хүн ерөнхийлөгч болж чадах уу , тэгж монголыг самраад яахав хүү минь зүгээр л байж үзээрэй
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-09-18 12:45
дээд шүүхийн ЗОРИОГ атг ын ГАНБОЛД, ПРОКУРОР ДОРЛИГ цагдаатаатай , АТГ НИйЛЭЭД БҮГД Л элбэгдоржийн долдоонууд
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-09-18 12:43
Нэрээ л үнэн юм бичиж л дээ үүнийг нь дэмжигч масс олох хэрэгтэй цуглаан олон хий параа нь шууд л тулга тамгаа өг гэж хэл тэгээд л ордрон руу дайр элбэгдорж шиг л
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2014-09-18 12:39
arai ugui bailgui dee hen chamaig songohow dee
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-09-18 12:36
uhaantai bolobsroltoi chadbartai mundag zaluu bna.Amjilt husiy.Yalt ch ugui uls turiin zolios bolsondoo.HUmuus chamai medej baigaa ene yriltslagaas chine buur ih meddeg bolloo. Chamd saihan ireedui baigaa Unduruus undur amjilt husiy.chi argagui huch muhusduj dee.
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2014-09-18 12:33
уул шугамдаа их сайхан нээлттэй зөв үзэл бодолтой хүн байна.ийм хүнийг зөв залаад чиглүүлчих юм сан.тэмүүжин сайд аргагүй л хүнээ олж тавьсан байна.амжилт хүсье.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-18 12:13
booliin bool bosgonii shorootoi xutgasan ner toroo chi yaaj oorchlox gesiin..ergyy batsaan chi ix uym xysej eldev uym yariad nemer bna uu chamd...yaax gej chi xarid uls toriin orognol xysej ooriin gesen setgelgyi novshiig dagaj daldai gesiiin..chi xezee ch xaa ch oodloxgyi za batsaanaa...
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-09-18 12:10
Zuv setgeltei, sain zaluu bna. Ajild chini amjilt husie. Huuli shuuhiinhnii zavhral herees hetersen. Uls turchdiin gar hul bolj ursuldugchdiig ni helmegduulj baigaag ard tumen teneg bish harj bgaa. Enhbayaraas mun ch ih aih yum aa. Gadaadiinhii luivarchidtai niilj Mongol hunee yallah gej baigaa yum bish uu? Uuntei hatuu temtseh heregtei.
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-09-18 12:04
Давгуй сайн ярилцлага болсон байна! Хэлмэгдэж байгаа ньунэн бол идсэн эруу хувхайрч идуулсэн бут ургадаг гэдгийг харах биздээ!
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-18 12:02
хэдэн атаархуу сда нар байхымаа. хэхэ. Оймсонд хавчуулагдаа биз дээ гээд л боож үхчих гээд байх юм. та нар шиг ийм хогийн юмнуудыг оймс бандаашнаас хол байлгахгүй боло болохгүй бөөс гэдэг юм даа хэхэ
202.131.232.xxx [202.131.232.xxx] 2014-09-18 12:01
Bolj magadgui shuu ene zaluu. Uulni ih zuv zaluu bna lee
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2014-09-18 11:53
haha baasanhuu ta 2 gj archaagui baasnuud shuude bor oimsond hawchuulagdaad uls tord orj irsen uls toriin boosnuudshuude dahiad uls tor yriad hereggui chamd mongoliin uls tor gedeg zuil ali ert uud haalga haasaan erni neegeechgui um bna oimsni turiind hawchuulagdsan boos mini ard tumni toloo dugarsan bol bas yahaw gesen bor oimsni ezniig shimej amidarch ezniihee toloo ywaad l buusan boos umda chi
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-09-18 11:50
hmm zov l yaridag zaluu bna daa...ene yarisanaaraa hol yavah l huu bna..tsag hugatsaa haruulna daa..
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-09-18 11:41
Сонгуульд өрсөлдөөрэй. Би л хувьдаа чамайг дэмжинэ шүү
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-09-18 11:41
Худал юм үнэн болж үнэн юм худал болсон цөвүүн цагт амьдарч байна даа. Энэ хүн шударга байх гэснийхээ төлөө хавчигдаж байгаа нь туйлын үнэн гэж үзэж байна
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-09-18 11:41
Миний муу найзыг баахан эрүүдэж. Одоо нэг сайхан уйлчихсан мэт онгойж байгаа байлгүй.
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-09-18 11:39
Монголын цагдаа их заваан болсон байна шүү. Би луйварчдад мөнгөө өгөөд алдчихсан чинь цагдаагийнхан цаад луйварчидтай нь хуйвалдаад нөгөө хэргийг чинь хаачихсан байсан. Намайг нэг ч удаа дуудаагүй байж хэрэг хаана гээд бод доо. Уг нь хохирогч нь би л байсан. Тэгээд Эрдэнэжамьяны ярьсанаар бол манай цагдаа нар хохирогчийн талд 200 хувь шийдвэр гаргасан байна. Энэ Монголын цагдаа нарт үнэн юм байна уу. Элбэгдорж Тэмүжин нар нийлж Монгол төрийг хэр зэрэг дампууруулахыг л харах үлдэж дээ. Монголын цагдаагийн алба сайдтай бүгд хог новшнууд
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-09-18 11:38
ЭНЭ НЭГ ТЭНЭГ АЛИА САЛБАДАА ӨӨРИЙГӨӨ УЛАМ БҮР ГУТААХ ЮМ АА
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2014-09-18 11:37
Оймсонд хавчуулагдаж дэд сайд болчихоод бүүр даврахнээ энэ чинь. Одоо бүр ерөхнийлөгч болноо гэж зүүдлэх. хэ цэс оготны нүхэнд очиж хуц.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-09-18 11:31
даварсан христ вэ энэ муу чинь
202.21.114.xxx [202.21.114.xxx] 2014-09-18 11:26
хэ хэ
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-09-18 11:22
ИЙМ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ТӨРД АЖИЛЛАЖ БАЙХ ГЭЖ,,,,,,,
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2014-09-18 11:07
Амжилт хүсье! Зөв бодолтой хүн юм.
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2014-09-18 10:53
amjilt husye
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-09-18 10:50
Mundag zaluu bna. Amjilt husiye

Бидэнтэй нэгдээрэй