Шууд Chart

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Баяжина гэдэг нь хөгжиж байна гэдэг ойлголт биш шүү

2014-11-14 15:27:31

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан хүчний холбооны “Хөгжил” клубын урилгаар “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр залууст лекц уншсан байна. Түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.

 “Бид хөгжлийн тухай яриад удлаа. Монгол орон 1995 онд анх хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байлаа. Түүнээс хойш төрийн үзэл баримтлал таван удаа өөрчлөгдлөө. Гэхдээ энэ асуудалд эргэлзсэн хэвээр байна. Үүнийг аль нэг улстөрийн хүчин, эсвэл улстөрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй холбож яриад  буруутгах амархан. Гэтэл хамгийн гол үндэс нь бид өөрсдөө хөгжих ирээдүйгээ зөв оноож, төсөөлж чадаж байна уу гэдэг  чухал. Бидэнд хамгийн гол нь бид өөрсдөө юу хүсээд байна вэ гэдгээ ойлгох нь чухал. Тэгэхдээ тэр бол шинжлэх ухааны үндэстэйгээр ойлгох асуудал. Энэ яриаг бид хөгжил гэдгийг үнэхээр зөв ойлгож байна уу гэдгээс эхлэх ёстой. Хөгжих гэж үг бий, өсөх гэж үг бий. Бас баяжих гэж үг байна. Манай нийгэмд нэг үе “Иргэн баян бол улс баян” гээд бүгд баячууд болчих юм шиг санаж баяжихтун гэдэг 1930-аад оны лоозонг эргэж сэргээгээд сурталчилдаг байлаа. Дараа нь эдийн засгийн өсөлт, ДНБ-ий өсөлт хөгжлийнхөө хэмжээнд хүрсэн. Өнөөдөр Монголын ДНБ-ий хэмжээ зургаан хувьд хүрч өсөхөөр байна. Энэ нэг л жишээ. Би боддог юм, анхны Нобелийн шагнал хүртэж байсан АНУ-ын эрдэмтэн жигд өсөлт гэж дэлхий дээр байж болохгүй. Өсөлт дээш, доош үргэлж тахир шугамаар өөрчлөгдөж байдаг гэсэн онолыг нээсэн. Түүнээс хойш 70-аад жил өнгөрлөө. Бид өсөлт,  хөгжлөө төсөөлж чадахгүй байна. Уг нь амьдрал дээр ялгааг нь буулгаж  төсөөлөх амархан. Нэг хүн нэг шуудай зарлаа гэж бодъё, маргааш нь хоёрыг зарж, зарсан мөнгөний тоо хэмжээ 100 хувь өсчээ. Бид хөгжиж үү? Тэр  хөгжил биш өсөлт. Үүний зэрэгцээ  баяжих гэж ойлголт байна. Малчин хүн хотноосоо өнөөдөр нэг хонь зарчихлаа, мөнгөтэй  болжээ. Маргааш хоёр дахь хонио зарлаа, овоо мөнгөтэй болчихож. Баяжив уу, хөгжив үү. Хотондоо байсан малаа мөнгө болгож  л хувиргаж. Бид хөгжсөн үү? Чамлалттай байгаа биз. Саяын хоёр жишээтэй дүйцүүлэхэд, бид таван сая тонн нүүрс гаргаж байснаа, 10 сая тоннд хүргэж мөнгө олж  болно. Тэр өсөлт, хөгжил биш. Хотонд байсан малаа зараад мөнгө болгодог шиг бид газрынхаа гүнд байсан эрдэс баялгаа худалдаад  хөгжиж байна гэвэл биш ээ. Тэгэхээр хөгжлийн тухай ойлголт өөр юм. Миний бодоход одоо манай эрдэм шинжилгээний байгууллагууд ч, төрийн алба хашиж байгаа эрхмүүд ч энэ талд дутуу сэтгэдэг”.
 
БИД ХӨГЖЛӨӨ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
Манайхан өнөөдөр улсын төсөв гээд яриад байдаг. 5-10 жилд юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлж төлөвлөхгүй байна. Түүнээс биш хэчнээн мөнгө олохоо түрүүлж бодох хэрэггүй. Гэтэл одоо хэдэн төгрөг байна, төдөн жилийн дараа тийм болно гэж бодоод байдаг. Тэр хөгжил биш. Түүнийхээ оронд технологи бодох ёстой юм. Гадаадад мэргэжлээрээ хоцрогдсон хүн энд ирээд монгол хүнээс жаахан дээхнэ юм хийнэ биз, бид хөгжилтэй орнуудыг гүйцэхгүй. Түүн шиг хоцрогдсон технологи орж ирээд яах вэ,   бүх юм дуусна шүү дээ. Бохир мөнгө орж ирээд яах вэ, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн гарт оруулаад дуусна. Энэ юу вэ гэхээр, түрүүн миний ярианыхаа эхэнд дурдсан энтропи. Тодорхойгүй байдал, эмх замбараагүй байдал, цэгцрээгүй хөдөлгөөн үүсгээд гараад явна. Үүндээ бид хяналт тогтоох ёстой. Гаднаас чанаргүй бараа оруулдаггүй, хоцрогдсон технологи оруулдаггүй, экологийн хортой үйлдвэр оруулдаггүй, тэгсэн атлаа дотроо тэр бүхнийг хязгаарлаж чаддаг байж бид урагшаа давхина. Гэтэл заваарахын ихээр заваарчихаад дээр нь нүүрс, алтны уурхайгаар бохирдуулчихаад занарын тухай ярьж эхэлсэн. Хий хэрэгтэй байж болно. Занарын хий газрын гүн рүү химийн уусмал шахаад эргээд 50 хувийг нь л буцааж авдаг. Саяхан АНУ-ын нэг муж өөрийн нутаг дэвсгэрт занарын хийг хориглосон хууль гаргасан. Тэр хийнд хүн хордож, амьтад үхэж байгаа нь хөгжил үү. Үүний ард маш том асуултын тэмдэг байна. Манайхан мөнгө олно гээд Францын “Арева”-г оруулж ирж баахан газар ухаж уран олборлуулчихаад, мал үхсэний дараа манай эрдэмтэн мэргэд, хамгийн харамсалтай нь төрийнхөн уранаас болж мал хордоогүй, селениэс болж мал хордсон гэж байна. Малчид тэр селени гэх бодисыг газрын гүн рүү хийгээгүй. Тэр газрын гүнээс ургаж гараагүй. Тэнд уурхай ажиллуулсан компани тэр ажлыг явуулсан байна. Ингээд бодоход хөгжил гэж баяжихыг андуурах юм бол мөхөл сүйрэл рүү явна. Үүнийгээ бид хязгаарлах ёстой юм.
 
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ЮУ ВЭ?
 
Одоогоос 21 жилийн өмнө дэлхийн нэртэй улстөрч “Ардчилал, зах зээлийн эдийн засаг гэдэг бол хөгжлийн зайлшгүй угтвар нөхцөл мөн. Гэхдээ хангалттай нөхцөл биш. Бид ардчилсан орон боллоо, зах зээлийн эдийн засагт шилжлээ гээд автоматаар хөгжлийн зам дээр гарахгүй. Нэг л юм хэрэгтэй. Манайхан зах зээл гэж хэрэглэгчдээ шулдаг дамын наймаачдаар төсөөлчихөөд болоод байна гэж бодож байх шиг байна. Тэр өөрчлөгдөхгүй байх л даа. Гэхдээ бидэнд юу хэрэгтэй вэ. Хөгжихийн тулд оюуны бүтээх чадавхийг л дэмжих хэрэгтэй. Та нар бодоод үз. Монголын оюуны бүтээх чадавхи хаана байна? Их, дээд сургуулиудын сэргэлэн залуу оюутнуудын тархинд байна. Түүнийг хөдөлгөж чадвал, тэр багш нар, эрдэмтэд мэдлэгээ оюутнууддаа өгөөд түүнийг хэрэгжүүлж чадвал бид хөгжинө. Түүнээс биш энд тэнд ганц нэг аж ахуй нэгжийг хараад бүтэхгүй. Бид ямар байдалтай байна. Энэ хавар их, дээд сургуульд элсэх оюутнууд элсэлтийн шалгалт өглөө. Элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 96.3 хувь нь математикийн хичээлд 0 авлаа. Энэ яаж байна вэ, салбарын сайд нь юу хийж байна. Формын хувцас ярьж болно, барилгын тухай ярьж болно. Хамгийн гол нь хүүхдүүдийн тархинд юм хийх. Монголын бүх техник, техологийн сургуулиуд лабораторийг дэлхийн төвшинд хүртэл шийдвэрлэхэд 30- хан сая ам.доллар хэрэгтэй. Одоогоор бол 50 тэрбум төгрөг гэсэн үг. Манай төр, засаг 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг билээ. Ямар ч хэрэггүй зүйлд, ухна ямаанд өгч байх жишээтэй. Сонгуульд дэвшиж, санал авсан хүмүүс яадаг вэ. Гэтэл саяхан нэг цахим хуудас харж байхад НИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зураад хотын ИТХ-ын төлөөлөгчид улирал тутам 10 сая, жилд 40 сая төгрөгийг цалингаас гадуур авдаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ. Хот, дүүрэг гээд цааш бодоод үзэхэд жилд тэрбум гаруй төгрөгийг ах дүү нар туучихдаг юм байна.Тэгэхээр   аймаг, сумынх юу болж байна вэ. Татварынхан гэтэл төлөвлөгөөгөө биелүүлсэн гээд 800 саяар бие биеэ шагналаа гэнэ. Энэ мөнгийг цуглуулаад их, дээд сургуулийнхаа лабораторийг орчин үеийн төвшинд хүргэж, туршилт үйлдвэрлэлтэй болгоод өгсөн бол оюутан залуус, эрдэмтэн багш нар яралзтал ажиллана. Манай бүтээх хүч тэнд байна. Шинжлэх ухааны төлөвлөлт, санхүүжилтийг үндсээр нь өөрчлөх цаг болж. Энэ хөгжлийн гарцын нэгдүгээр асуудал. Ардчилал бидэнд хангалттай байна. Төр, засгаа унагааж чадаж байна, харааж зүхэж чадаж байна, болоо биш үү. Одоо оюуныхаа чадавхийг тэтгэх цаг болжээ. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, асар их мөнгөний урсгал Ази тивийг чиглэж байна. 2016 онд Евразийн уулзалт Монголд болно. Дарга нар гоё хувцсаа өмсч ёслоод өнгөрөөчихнө. Монгол орон Ази тивийн гүнд хөрөнгө, мөнгө санхүүг төвлөрүүлдэг төв нь байж болохгүй гэж үү. Үүний төлөө Монголын эдийн засагч, банкирууд ажиллаж чадахгүй гэж үү. Хүний оюун ухаан аль ч салбарт ажиллаж, бүтээж чадвал тэнд хөгжил байна. Оюун ухаан хаана царцсан байна тэнд хөгжил ирэхгүй мөхөл л ирнэ. Гэхдээ би монголд хөгжил ирнэ гэж итгэдэг.
 
    
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Баяжина гэдэг нь хөгжиж байна гэдэг ойлголт биш шүү  
Үзсэн: 2029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-19 08:00
Яг үнэн зүйлийг ярьжээ. Монголын төрийн томчуудаас хамгийн нуруутай, төрийн зүтгэлтэн хүн шиг зангаргатай, хойч үедээ жишээ болохоор байгаад чинь танд талархаж, мөн танаар бахархаж явдаг шүү. Завханы П.Очирбат, Багабаньд, манай Архангайн Н.Энхбаяр, нөгөө Д.Содном нар шиг мөнгөнд шунаагүй төрийн өндөр зүтгэлтэн гэж танийг үнэлдэг. "Оюун ухаан хаана царцсан байна тэнд хөгжил ирэхгүй мөхөл л ирнэ". Энэ үгийг бүх монголчууд ухаараасай. Танд итгэл байгаа нь үнэн бол сайн хэрэг, яг энэ цаг үед царцаж буй оюун ухааны засна гэдэг мөн ч бэрх санагдаж байна даа.
95.146.115.xxx [95.146.115.xxx] 2014-11-19 02:38
Ene hun zasag udirdaj baihdaa yu ch hiigeegui shuudee . Odoo neg ikh onosh tavydag , dutagdal hardag , surgamj ailddag bolj gen ,Tegehgui shuu , ulsiin mongonii hanshiig huuly bus argaar unagad oosdodoo asar ikh mongo uldeej olj avch baisan ba huuhduuddee ochnoon mal ene tend ochij omchluulj avch bgaad ulsiin mongonii hanshiig unahaar ny erguuleeed ondor unetei zaruulj taraaj baisaniig yu geh ve.Tiim l sain uhaalag , yumiig meddeg , hogjliin tuhai oilgood baisan yum bol ulsaa ovoo bolgood avahgui yasan yum be zasag udirdaj baih yedee . Shal hudlaa zonood bgaa yum shuu dee ta guai . bolyj uz hudlaa burhaa...
49.0.195.xxx [49.0.195.xxx] 2014-11-18 08:53
Энэ лекцийг яаж бүтнээр нь хаанаас олж үзэх вэ

Бидэнтэй нэгдээрэй