Шууд Chart

Монгол түрлэгийг "Бурханы салхи" ч зогсоохгүй нь

2015-05-25 13:57:54

-Монголчуудын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн ээлжит башё-

Японы мэргэжлийн сүмогийн нацу башё /зуны тэмцээн/ буюу тавдугаар сарын барилдаан өчигдөр дууслаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд байгаагүй өрсөлдөөн өрнөсөн тус тэмцээний эцсийн өдөр их аварга Хакүхо /М.Даваажаргал/, залуу сэкивакэ Тэрүнофүжи /Г.Ган-Эрдэнэ/ нарын хооронд өрнөв. Энэ өдөр Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө илүүрхэн давснаар мэргэжлийн сүмогийн 69, 70 дахь хоёр их аваргын барилдаан тэмцээний дүнг шийдэрлэсэн юм. Улмаар өдрийн оргил барилдаанаар тодорсон, монгол хоёр аваргын барилдаанд Г.Ган-Эрдэнийн дэвжээний ах Д.Бямбадорж хурд хүчээр дагамгайлж дүүдээ эзэн хааны цомыг өргөх боломжийг олголоо. Ийнхүү 23 настай Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр сүмо сонихогчдын 15 жил үзээгүй тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Хамгийн сүүлд 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояма түрүүлж байжээ. Мөн гурван унаж түрүүлсэн тохиолдол гурван жилийн өмнөх тавдугаар сараас хойш гараагүй байсан юм. Тэрүнофүжи сүмод барилдаж буй 25 дахь башёдоо түрүүлснээр 24 дэх башёдоо түрүүлсэн ёкозүна Таканохана, Асашёорюү /Д.Дагвадрож/ гэх цагийг эзэлсэн хоёр алдарт аваргын дараа нэрлэгдэх том амжилтыг үзүүллээ. Ийнхүү тэрбээр ирэх долоодугаар сарын башёд озэки /арслан/ цолтой барилдах юм.

-Озеки Tочиазүмагаас хойш Япон сүмоч түрүүлсэнгүй-

Японы мэргэжлийн сүмод  манай бөхчүүд хөл тавьснаас Г.Ган-Эрдэнийнхтэй нийлээд 68 түрүү авсан байх юм. Хамгийн сонирхолтой нь Асашёорюү, Хакүхо, Харумафүжи, Какүрюү /М.Ананд/, Кёкүтэнхо /Н.Цэвэгням/, Тэрүнофүжи нарын дөрөв нь тавдугаар сарын барилдаан буюу нацу башёд анхны түрүүгээ авчээ. Какүрюү аварга Осака хотноо анх түрүүлж байжээ. Харин мэргэжлийн сүмогийн  анхны монгол аварга  Асашёорюү Күйшюү башёд анхны түрүүгээ авч байсан. Анх 2002 оны арваннэгдүгээр сард Аса аварга сүмод түрүүлснээс хойш 13 жил гаруйн хугацаанд монголчууд энэ спортод ноёлсоор л байна. Тэрбээр анхны түрүүгээ дурсахдаа  “Күйшюү бол анх Хубилай хааны цэрэг буусан Японы булан. Тэр түүхэн газар миний түрүүлсэн зүгээр ч нэг тохиолдлын бус хэрэг байсан болов уу” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр л XIII зуунд Хубилай хааны их усан флот Японыг дайлаар мордох үеэр Камиказе буюу бурханы салхи нэртэй далайн хар шуурганд цохигдон, үлдсэн багахан хүч нь наран арал дээр анх хөл тавьсан байдаг.

Энэхүү түүхэн явдлыг “Нэшнл жиографик” сэтгүүлд нийтлүүлсэн Япон судлаачийн тэмдэглэлээс дурдвал, Камиказе буюу бурханы салхи гэдэг нэртэй хар шуурга 1281 онд Японы арлууд руу хийсэн монголчуудын довтолгоог зогсоосон бөгөөд уг шуурганы улмаас 4 мянган хөлөг онгоц сүйрч, 100 мянган хүн амь насаа алдсан. Энэ үеэр Японы эзэн хаан болон өндөр дээд тушаалын ноёд Бурханаас аврал гуйн, тус орны бүх сүмүүдэд Шинто шашны мөргөл үйлджээ. Тэдний хүслийг биелүүлэх гэсэн мэт наймдугаар сард Такашима арлын орчим асар хүчтэй салхи дэгдсэн байна.

Үүнийг дэлхийн түүхнээ “Бурханы салхи” хэмээн тэмдэглэсэн байдаг юм. Үүнээс хойш монголчууд дахин хэзээ ч Японд аюул занал учруулж чадаагүй билээ. “Бурханы салхи” дэгдэж, тэнгис далай дамнасан их гүрэн байгуулах гэсэн Хубилай хааны мөрөөдлийг эгнэгт үгүй хийсэн билээ. Камиказе гэдэг үг нь дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд руу дайрч байсан Японы амиа золиослогч нисгэгчдийг ийн нэрлэж байжээ. Тэд Монголчуудын 1274 болон 1281 онуудад хийсэн довтолгоонуудыг зогсоож чадсан их хар салхийг бэлгэдэн өөрсдийгөө нэрлэсэн бөгөөд Америкчуудын дайралтыг зогсоож чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан гэдэг.

-Г.Ган-Эрдэнийг 73 дахь ёкозүнагаар тодорхойллоо-

Харин XXI зуунд Монгол хөвгүүд арлын орныг мянга гаруй жилийн түүхтэй мэргэжлийн спортоор нь байлдан дагуулж байна. Өнөөдрийн глобалчлагдсан нийгэмд монголчуудын үндэсний спортын зэрэгтэй хүндлэгдэх болсон сүмо бөх хоёр орны соёлыг ойртуулах болов. Япончууд XIII зуун шиг монголчуудыг дайсагнан хүлээж авсангүй, үнэнчээр өрсөлдөх боломжийг олгов. Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр дээд зиндаанд аваргалсан Монголын зургаа дахь сүмоч болж байна. Мөн Монголоос төрсөн тав дахь ёкозүна болохыг Монгол төдийгүй, Японы сүмогийн хорхойтнууд хүсэн ерөөж байна. Өчигдрийн барилдааны зочин тайлбарлагч Китаноүми, Майноүми нарын дүгнэлт, тайлбараас товчилж хүргэе.

Майноүми: Монголын бас нэгэн залуу хүч оройлон Японы сүмог авч явах болох нь ээ. Японы сүмод очиж барилдахыг зөвшөөрч, дэмжиж явуулсан аав, ээждээ талархсан сэтгэл монгол бөxчүүдэд их ажиглагддаг. Тийм болоод ч тэд их хичээж амжилт гаргадаг байх. Тэрүнофүжи, Хакүхотой түрүүлэхийн төлөө өрсөлдөж чадахаар тогтвортой амжилттай оозэки болоосой гэж бодож байна.

Китаноүми: Одоо байгаа оозэки нараас илүү хүчтэй гэдгээ Тэрүнофүжи баталж байна.  Цаашдаа ч түрүүлэх бөхийн өрсөлдөөнд байнга гарч ирнэ. Барилдааны том сул тал байхгүй бөх. Энэ чигээрээ саадгүй явбал ёкозүна цол ч удалгүй авчих байх. Зан ааш ч сайтай бөx бололтой юм. Сая ялалтын ярилцлагадаа хэлсэн дэвжээний ах бөxчүүдийхээ дэмжлэг, бэлтгэлийн ачаар ийм амжилтанд хүрч байгаа гэдэг сэтгэгдлээ мартаж огт болохгүй. Ганцаараа л өдий зэрэгт хүрсэн юм шиг өөрт бодогдох үе гарч ирнэ, тэгж л бодолгүйгээр, өнөөдрийн сэтгэгдлээ марталгүйгээр амжилтаа ахиулах хэрэгтэй. Хакүхогийн ганцаараа тэргүүлсэн үе хэсэгтээ үргэлжлэх нь гэж бодож байсан боловч Тэрүнофүжи бодит өрсөлдөгч нь болж гарч ирж байна. Ичиножёо ч аз болоход 50 хувийн амжилтаа хийлээ.

Буцаад сэргээд ирэх байх. Энэ гурав дээр хоёр ёкозүна нэмэгдээд, дараа дараагийн тэмцээн өрсөлдөөнтэй болж ирнэ гэж бодож байна. Гэвч би үргэлж л хэлдэг, япон бөxчүүдийн тухай. Энэ башёд яахав 2 оозэки гайгүй өрсөлдөж башёг сонирхолтой болголоо. Гэхдээ л япон бөхчүүдээс ядаж л нэгээс хоёр бөx саяынх шиг түрүүлэх өрсөлдөөнд бодитоор баймаар байх юм даа.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Монгол түрлэгийг "Бурханы салхи" ч зогсоохгүй нь   
Үзсэн: 9913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-05-26 17:50
ugaasaa tsaanaasaa iluu yumiig odoo yah ve dee
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-05-26 10:17
Монголчуудад совесть гэж їгийг орчуулах хэцїї гэсэн ОДОО ганц Япон Ёкузоно тєрїїлээч дээ. Энэ улсын соёл шїї дээ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-05-26 08:52
Бєх чинь угаасаа эвийг нь олж байгаад нэгнийгээ нураах хєнєєх арга л биз дээ,бїтээлч ухамсар сэдэл ч хол доо бєхчїїдээс
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-05-26 08:48
БЇГДИЙГ нь хєєгєєд ЯВУУЛХАД ч БУРХАНЫ Оролцоо хэрээгїй байх, БЄХ гэдэг чинь НУРААХ дийлэх сэдэл тєдий,Бїтээлч чадал ЭВ нэгдлийг Ямар ч Элемент байдаггїй.
182.250.251.xxx [182.250.251.xxx] 2015-05-25 22:17
Ene harin sain niitlel bolson bn, hayadaa iim bodit Tuuh dr tulguurlasan medee gargaj bgaarai, chadvartai bn d. Myagmardorj, manaihan tuuhee martaad uragsh yavna gvl doosei butehgui ee, Jpn-juud uursduu iim um unshaad neeh toohgui, uchir ni yag l tuuh bijsen bolohoor
180.182.165.xxx [180.182.165.xxx] 2015-05-25 20:13
niitelsen hvniih ni tsaraig hardaa xaxa nuguu hot huduuguur ni yalgadag hvmvvs yagaad yum bichihgvi bna xaxa
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2015-05-25 16:49
ХАКУХЛ АНХ СЭКЭВАКЭ ЦОЛТОЙ БАЙХ ДАА ТҮРҮҮЛЖ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2015-05-25 16:35
202.131.225.xxx kkk neree manaihan arai dendejiin, odoo mongoliin sumo gehuu hashiin
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-05-25 16:34
Ямар ч сүржин гарчиг вэ Одоо японуудыг тайван орхи оо . Хоорондоо барилдаг
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2015-05-25 15:50
Юун айхтар бичих юм бэ дээ. Өш хонзон авч байгаа мэт сэтгэгдлийг хэн нэгэнд төрүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм бэ
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-05-25 15:18
Манайхаан одоо япончуудад сумо бөхийг нь өгье. Бид өөрсдийгөө бишгүй л харууллаа.

Бидэнтэй нэгдээрэй