"Gunduz Aghayev" хэмээх залуу дэлхий нийтийг цочирдуулсан, аймшигт түүхийг илэрхийлэх бодит зургуудыг өөрчлөн зуржээ. Ингэхдээ тэрбээр энэ зургууд тэдгээр эмгэнэлт түүхийг илэрхийлээгүй бол ямар байх байсан талаар дүрслэн үзүүлсэн байна.
Кевин Картерын “Пулитцерийн шагнал”-т зураг (1993) он. Кевин энэхүү зургаараа гэрэл зурагчдын хүсдэг хамгийн том шагналыг хүртсэн ч гурван сарын дараа амиа хорлосон юм. Эх сурвалжуудад дурдснаар зурагчин зурагт гарах үнэн түүхийн талаар бодсоор сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэдэг.
Вьетнамын дайны үед авсан энэхүү зургуудыг ч зураач залуу өөрчилжээ. Вьетнамын дайнд олон хүүхэд өнчин хоцорч, хар дурсамжийг тээж үлдсэн гэдэг.
Бүгд Найрамдах Йемен Улсын сүйт бүсгүйчүүд. Йеменд бага насны охидыг хадамд гаргах нь элбэг аж.
Амиа алдсан Азербайжаны сэтгүүлчийн хүү
Бөмбөгдөлтөд өртөж нас барсан хүүгийн найзууд түүний унтлагын өрөө байсан хэсгийг зааж байна.
Нас барсан дүүгээ нуруундаа үүрэн хүндэтгэл үзүүлж буй Японы хөвгүүн. 1945 он.
Сириэс дүрвэж явсан Аялан Курдигийн талаар дэлхий нийт одоо хүртэл дурсан санасаар...
Эмгэнэлт түүхийг өгүүлэх алдарт зургуудыг өөрчилжээ | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.