Шууд Chart

Д.Ангар: 1072 хувьцаа байхгүй болсон гэдгийг ард иргэддээ хэлэх хэрэгтэй

2016-02-29 14:04:06

“Новел фанд” компанийн захирал Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Сангийн яамны Өрийн хэлтсийг даргалж байсан хүнээс өр төлбөрийн өнөөгийн байдлыг асуухгүй өнгөрч болохгүй байх. Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан гэж гадаадын зарим байгууллага дүгнэжээ. Үнэхээр өрийн асуудал тэгтлээ хүндэрчихсэн гэж үү?

-Сэрэмжлүүлэх хэмжээнд хүрсэн нь үнэн. “Чингис”, “Самурай” нэрээр зээл авах нь зөв байсан гэж хардаг. Хөгжлөө хурдасгахын тулд зээл авсан. Харамсалтай нь гарынхаа салаагаар цацчихлаа. Энэ нь улсын төсөв дээр дарамт болж ирлээ. Ирэх оноос эргэн төлж эхэлнэ. Гэтэл манай улсад валют алга. Тиймээс хугацаа байгаа дээр хэр оновчтой бодлого гаргахаас л шалтгаална. Хөгжлийн банкинд мөнгө байгаа байх. Гэхдээ тодорхой хэмжээг нь төсвөөс төлнө. Төсвөөс төлнө гэдэг бол ирэх онд барих ёстой сургууль, цэцэрлэг хэдэн жилээр хойшилно гэсэн үг. Магадгүй “Хубилай” бондоо гаргаад эргэн төлөх хугацаагаа сунгаж болох юм. Миний ажиглаж байгаагаар зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч болзошгүй. Учир нь олон улсын зах зээл дээр “Чингис” бондын үнэлгээ муудаж байна.

-Төрийн зүгээс банкны зээлийн хүүг хүчээр буулгаж эхэллээ. Жилийн 29 хувьтай байсан малчны зээлийн хүүг 18 болгосон. Улмаар 10 хувь болгохоор судалж байгаа гэсэн. Ер нь чөлөөт эдийн засагт төр асуудлыг ингэж хүчээр шийдэх нь хэр оновчтой вэ?

-Зээлийн хүү буурах нь сайн үзэгдэл. Гэхдээ зөвхөн зах зээлийн зарчмаараа буурсан тохиолдолд. Малчны зээлийг ХААН, Төрийн банк олгодог. Төрийн банкны хүүг хүчээр буулгалаа. Зөрүүг нь Хөгжлийн банкнаас өгнө. ХААН банкны алдагдлыг хэн хариуцах юм. Энэ бол чөлөөт зах зээлийн зарчмыг зөрчсөн бүдүүлэг асуудал. Өөрөөр хэлбэл, үүрэг өгч шийддэг өмнөх нийгэм рүүгээ ухарсан алхам.

-Аж ахуйн нэгжүүд 24 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа залгуулж байна. Малчид 29 хувийн хүүтэй зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж ирсэн шүү дээ. Төр ингэж хүчээр гар дүрэхгүй гэвэл өөр ямар зарчмаар оролцох ёстой бол?

-Яагаад зээлийн хүү өндөр байна вэ гэхээр хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Хадгаламжийн хүүг төр бодлогоор зохицуулж болно. Үүнийг зохицуулсан нөхцөлд бусад хүү дагаад буурна. Хадгаламжийн хүү өндөр амлах тусам нь өндөр татвар ногдуулах арга байдаг. Олон улсад банкны хадгаламжийн хүү энгийн орлогоос өндөр татвартай байдаг. Энэ бол эдийн засгийн энгийн зохицуулалт.

-Нөгөө талаар нийт эдийн засгийн 96 хувийг банкны салбар дангаараа үүрч байгаа. Ийм нөхцөлд арилжааны банкуудаар хамаагүй оролдох нь эрсдэлтэй гэж үзэх хүн олон бий?

-Үүнийг хэн бий болгосон юм, төр өөрөө. Арилжааны банкуудыг бүх талаар өмгөөлж ирсэн. Банкинд мөнгөө хадгалуулбал бүх эрсдлийг нь төр даана гээд заагаад өгчихсөн. Улмаар арилжааны банкууд дэлхийн хаана ч байхгүй өндөр хүү амлаж байна. Тэдний амлаж буй хүү өсөхийн хэрээр зээлийнх дагаж өссөн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө энэ асуудлыг шийдэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Банкны холбооноос Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Түүнийг нь Засгийн газар, УИХ-д өргөн бариад ганцхан хоногийн дотор баталчихлаа. Үүгээр банкны зээлийн хүүг бууруулах боломжоо төр өөрөө үгүй хийсэн. Энэ мэтээр нэг салбарт давуу эрх олгосон төртэй нөхцөлд санхүүгийн сектор хөгжихгүй. Зээлийн хүү ч буурахгүй.       

-Ипотекийн зээлийн хүүг ч ийм бодлогоор бууруулах ёстой юу?   

-Ард иргэдээ тохилог орон сууцаар хангах төрийн бодлого байх ёстой. Монголчууд өнөөдрийн орлогоо цуглуулж байгаад орон сууц худалдаж авна гэвэл багадаа 15 жил болно. Эсвэл бүтэхгүй ч байж магадгүй. Энэ талаасаа бодлого нь зөв гэж хардаг. Гэвч эдийн засагчид яагаад ипотекийн зээлийг эсэргүүцээд байна вэ гэхээр энэ хөтөлбөрийг ямар ч зах зээлийн бодлогогүй эхлүүлсэнд байгаа юм. Цаашид хүчээр үргэлжлүүлэх нь улс оронд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь гол асуудал. Төр нэг салбарт үйлчилдэг институц биш. Аливаа зүйлийг том зургаар нь харж, улсын эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой. 2013 онд эдийн засаг дээрээ хиймэл эерэг хүлээлт үүсгэсэн. Ялангуяа барилгын салбарт ямар ч байшин барьсан зарагдана гэдэг ойлголт төрүүлсэн. Улмаар 78 мянган иргэн орон сууцтай болсон. Үр дүнд нь Монгол Улс мөнгөгүй болж, эдийн засаг дутуу барьсан хэдэн барилгад хамаг хөрөнгөө түгжчихлээ. Үүний төлөөсийг одоо улсаараа төлж байна. Энэ нь орлогогүй иргэдэд орон сууцны их хэмжээний зээл өгснөөс үүдсэн 2007 оны хямралтай агаар нэг. АНУ-ын дундаж өрхийн орлого дөрвөн мянган ам.доллар байдаг. Ийм орлоготой өрхөд ипотекийн зээл амжилттай хэрэгжиж ирсэн. Харин манайх шиг эхнэр, нөхөр хоёр нийлээд мянга хүрэхгүй ам.долларын орлоготой өрхөд ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн нь анхнаасаа хүчээр бий болгосныг батлах ганцхан жишээ. Товчхондоо, эдийн засгийн суурь нөхцөл бүрдээгүй байхад ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн нь алдаа байсан. 

-Тэгвэл зорилтот бүлэгт чиглэсэн энэ төрлийн зээлийг улам тэлэх гэж байгаа шүү дээ?

-Одоо орон сууцны эрэлт нь ханачихсан. Зарагдаагүй олон мянган байр байгааг бүгд л хэлж байна. Энэ нь банкны салбартаа сөргөөр нөлөөлж эхэллээ. Өнөөдөр банкны чанаргүй зээлийн хэмжээ 900 тэрбумд хүрч, зөвхөн өнгөрсөн сард 30 тэрбумаар нэмэгдсэн. Энэ бол маш том тоо. Гэтэл Монголбанк мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа. Хэвлэсэн мөнгө нь валют болоод гадагшаа гарчихсан. Үүний оронд тоног төхөөрөмж оруулж ирээд, ажлын байр бий болгосон бол эдийн засагт илүү өгөөжтэй байх байсан. Гэтэл дутуу барьсан барилгууд одоо юу өгч байна. Барилгын салбарт оруулсан 3.4 их наяд төгрөгийг түгжчихсэнээс өөр нөлөө алга. Манай улсын нэг жилийн төсөв найман их наяд. Үүнийхээ 50 орчим хувьтай тэнцэх хөрөнгийг барилгын салбарт  түгжчихлээр эдийн засаг хямрахгүй яах юм.

-Монголбанк мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлж ирсэн нь төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлсөн үү?  

-Төв банк бол Монгол Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг хамгийн том институц. Хуулиараа үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой ханшийг хангах үүрэгтэй. Гэтэл төгрөгийн ханш сүүлийн хэдэн жил жолоодлогогүй боллоо. Өнөөдөр нэг ам.доллар 2050 төгрөг хүрэх дөхөж байна. Маргааш хэд байхыг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр Монголбанкны үйл ажиллагааг юугаар нь дүгнэх юм. Хуулиар заагдсан үүрэг нь ийм байхад. Харин Монголбанкны Ерөнхийлөгч “Бид инфляцийг буурууллаа” гэж байгаа. Төв банкны тухай хуулиар инфляцийг Монголбанк барина гэсэн ямар ч заалт байхгүй. Зөвхөн төгрөгийн тогтвортой байдал гэж бий. Тэгвэл төгрөгийн тогтвортой байдал алдагдчихаад байна. Үүнийг Монголбанк өөрөө хийсэн. Эдийн засаг руу сар болгон мөнгө хэвлэн оруулж байгаа. Энэ нь буцаж өөрт нь зардал болоод ирдэг. Төв банкны бодлогын хүү 12 байгаа. Үүнээсээ доогуур буюу таван хувиар мөнгө хэвлэж гаргана гэдэг өөрөө өөрийгөө алдагдалд оруулж байгаа гэсэн үг.   

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн механизмд МИК ямар үүрэгтэй оролцдог юм бэ.  Уг корпорацийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд арилжиж чадаж байна уу?

-Ямар ч үнэт цаас байхгүй. МИК үнэт цаас гаргаж арилждаг гэж худлаа. МИК-ын эдийн засагт оруулсан ямар ч үр нөлөө байхгүй. Төр хямд орон сууцаар иргэдээ хангах гэж байгаа бол шууд л арилжааны банкуудаас зээлийн багцыг нь худалдаж авах хэрэгтэй. Ийм боломж байхад дунд нь нэг этгээд оруулаад хоёр хувийн зардал гаргаж байгаа. Энэ хиймэл бүтцээс МИК жилд 40 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Монголбанк мөнгө хэвлэж, арилжааны банкинд найман хувийн хүүтэй өгч байна. Тэр эх үүсвэрээр нь арилжааны банк, Төв банкны үнэт цаасыг 12 хувийн хүүтэй авдаг. Зөвхөн үүнээс Монголбанк дөрвөн хувийн алдагдал хүлээж ирсэн. Өнөөдөр Монголбанкны алдагдал ойролцоогоор нэг их наяд давсан байх. Хуулиараа Төв банкны алдагдлыг төсвөөс нөхдөг. Үүнээс улсын эдийн засгийн хамгийн том институц бодлогогүй болж, бизнесийн байгууллага шиг болсныг харж болно. Тиймээс Монголбанк, МИК-ын эзэмшлийн хувиа зарах хэрэгтэй.  

-Цаашид хэрэгжүүлэх таван хувийн хүүтэй зээлийн механизмаар Төв банк гарч байгаа юм биш үү. Мөн хөрөнгийн зах зээл дээр хоёр дахь арилжаа явуулах замаар санхүүжүүлэх боломж бий гэж байгаа?

-Засгийн газрын хамгийн эрсдэлгүй бонд 14-16 хувийн хүүтэй байхад ямар ч тэнэг хөрөнгө оруулагч таван хувийн хүүтэй ипотекийн эрсдэлтэй зээлд хөрөнгө оруулахгүй. Олон улсын хөрөнгө оруулагчид АНУ-ын ипотекийн зээлд хөрөнгө оруулсантай жишиж магадгүй юм. Тухайн үед тус улсын Засгийн газрын бонд тэг хувийн өгөөжтэй бол ипотекийн зээл дөрвөн хувийн хүү өгч байсан. Тэгвэл Монголд олон нийтийг хуурсан санхүүгийн хиймэл механизм л ажиллаж байгаа. Тодруулбал, Монголбанк мөнгө хэвлэж гаргаад, түүнийгээ МИК-аас худалдаж авч байна. Одоо үүнийгээ больсон нь дээр. Төр одоо Засгийн газрын бондын хүүг доош нь татах хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл нь бүрэлдээгүй байхад төр хүчээр найм, тав гэж зааж байгаа нь зах зээлээ гажуудуулж байна. Ийм буруу жишгээр явбал эдийн засаг улам л хүндэрнэ. 

-Хэрэв урьдын жишгээрээ ипотекийн зээлийн хүүг бууруулж, зээлийг тэлсэн тохиолдолд үр дүн нь яаж илрэх бол?

-Өнөөдөр 78 мянган өрх орон сууцанд орсон нь сайн. Гол сурталчилгаа ингэж өрнөж байна. Гэхдээ гурван сая хүн үүний өртгийг төлж байгааг олон нийт мэдэх эрхтэй. Ипотекийн зээл нэрээр их хэмжээний төгрөг нийлүүлж, ханш унагаснаар монголчууд бүгд үр дагаврыг нь хүртэж байна. Энэ бодлогогүй алхам үргэлжилсэн тохиолдолд иргэдийн нуруун дахь ачаа л нэмэгдэнэ.

-Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтний хувьд асуухад 1072 хувьцаа гэж байна уу?

-Энэ хувьцааны асуудлаар улстөрчид үнэнээ хэлэх цаг болсон. Иргэн бүр сая төгрөгийн хувьцаатай. Ингэхээр гурван их наяд төгрөг болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгө “Эрдэнэс-Тавантолгой” компанид байхгүй. Төсөвт ч байхгүй. “Эрдэнэс-Тавантолгой”-н ажилтан 200 хүний цалинг тавь гэж өөрийгөө шатаасан. 200 хүний цалин тавьж чадахгүй байгаа компанийг яаж гурван их наяд төгрөгийн хувьцаатай гэж хэлэх юм бэ.

-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудас руу ороод шалгахад байдаг шүү дээ?

-Тэр бол хоосон тоо. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон төрийн байгууллага ямар ч тоо гаргаж ирж чадна. Ингэж хуурахын оронд зах зээлээс хамаарсан шалтгаанаар нүүрсний үнэ буурсан. Улмаар компанийн чадавх муудаж, 1072 хувьцаа чинь байхгүй болсон гэдгийг ард иргэддээ хэлэх хэрэгтэй.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Д.Ангар: 1072 хувьцаа байхгүй болсон гэдгийг ард иргэддээ хэлэх хэрэгтэй  
Үзсэн: 52998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bi [150.129.141.xxx] 2016-06-23 14:11
Ene zaluu songuuld ursulduhgui haramsaltai yum
Зочин [103.212.117.xxx] 2016-06-17 07:59
Ene hun unen helsen baihoo gadaad dotoodod olon jil sanhuugeer ajillasan hun medej bgaa bailgui dee.
Зочин [150.129.140.xxx] 2016-06-17 01:10
2016-02-29 14:04:06 4 sariin umnu iim yum yarij baij dee xoorxii
Зочин [150.129.140.xxx] 2016-06-17 00:03
Bolildoo 1 jiliin daraa chalkogiin uriig darj duusaad ashigtai ajilna shuudee
Зочин [59.153.87.xxx] 2016-06-16 18:36
MIK gdg ni MOngoliin Ipotekiin Korpotastiin tovchilsom ug yum bishuu... 1072 huvitsaa bol ETT- Erdnes Tavan Tolgoi -n huvitsaa bizde
Зочин [112.72.11.xxx] 2016-06-16 18:21
Vnexeer emegneltei ymaa mongoliin toriig batij bg xvmvvs vnexeer uxaand ni uxna ishig vxsen xar duraakuud ymaa
Зочин [104.131.19.xxx] 2016-06-16 17:03
үнэн ш дээ барьж идэхнээ дураакууд пиарын баг гэдэг л байхдаа үхэх гээд байгаа хүмүүс
Гарчинбямба -Санчир [27.123.214.xxx] 2016-06-16 11:34
Энэ нийтлэлийг бичсэн хүн жинхэнэ улс төрд байх ёстой хүн байна даа
Зочин [202.179.23.xxx] 2016-06-16 09:56
Бас шууд ингэж баримтгүй энэ буруу тэр зөв гэж ярьж болохгүй. Судалгаатай, баримттай ярих хэрэгтэй. Хувьцааны хувьд хувьцааны нийт үнийн дүн нь тухайн компанид байх ёстой гэсэн хууль байхгүй. Тийм боломж ч байхгүй. Компани өөрийгөө үнэлж, хөрөнгө оруулалт татахын тулд хувьцааг гаргадаг шүү дээ. 1072 хувьцааны мөнгийг төр өөрийн эзэмшиж буй хувиасаа иргэддээ үнэгүй олгосон гэж ойлгож байгаа. Энд компани тэр хэмжээний мөнгө шууд бэлэн байх ёстой гэж ярьж болохгүй.
Зочин [182.160.34.xxx] 2016-06-16 09:15
Хорь гаран сая төг ний 1072 хувьцааны 30 хувь нь 7-8 сая төгрөг болно. Түүнийг 300 мянгаар худалдан авах хэнд ашигтай вэ.
Zochin [223.62.3.xxx] 2016-06-16 06:42
Songuulin sanalaa hudaldaj bgaaga tseverhen huvitsaani mongo gej helj bga daraa ni neeree l ard tumnii nuruund ochij hundhen boon orond l bga gesen ug
Zochin [27.123.214.xxx] 2016-06-15 22:09
300.000r songyyliin sanaliig hydaldaj avch bgaag medeegui yumyy ta nar,
shudraga irgen [202.131.225.xxx] 2016-06-15 15:22
Yu hutsaad bna huwistaa alga bolson gej chi awchihaa yu yaj gej demii balai yum soliorch bdag bna aa bitgii tegj neg ni negniihee ajliig unagaj bai ene chini l ta nariig archaahui haragduulaad bdag yum shte
huwitsaa [202.9.42.xxx] 2016-06-15 14:11
bi huwitsagaa zarahgui butsaah huselt gargasan chin butsaah bolomjgui ged bh ym ene turin bank uul n munguu awagui tged ch neg honogin daraa huseltee butsaah gsrn chin butsaahgui ged bh ym yah estoi ym bollo
Зочин [103.10.22.xxx] 2016-06-18 13:27
хохь нь
Зочин [103.57.95.xxx] 2016-06-15 14:00
enenii novel fund chn burtgelgui mungu ugaaj baigaa, tsagdaad shalgagdaj baigaa gej sayhan sonsson. odoo uuriigu umuurch Pr hiigeed bn uda
saihan bileg zi 2 oo [112.72.8.xxx] 2016-06-15 13:48
tur hybitsaag abaad erguuleed gadni kompanid zarah gej bgaa yim yy arai ch de irgedee harj uzeegui ni oilgomjtoi uursduu ergej garch ireed ulsaa ergeed hydaldah gesen AN-n arga yy arai ch de
urgen [124.158.77.xxx] 2016-06-15 12:58
Ene hun yaagaad hudla piar hioheed bna.Songuulitai l holbootoi bhda.Ug ni birjiin zahiral hiij bsan hun ingej yarimaargui umda.
Таму [182.250.243.xxx] 2016-06-15 05:57
Яагаад гэнэт ярилцлагын төгсгөлд ийм огцом 1072 хувьцааг чухалчилсныг гайхаж байна. Яг үнэндээ хувьцаа нь алга болчихсон юм бол иргэдээсээ ямар шалтгаанаар худалдаж аваад байгаа юм. Тартагтаа тулж алдагдлаа нөхөж чадахгүй, бондуудын өрөө хэрхэн төлөхөө зохицуулж чадахгүй үргэлж иргэдээ шулж ирсэн төр иргэдийнхээ сайн сайхны төлөө аваагүй нь лавтай. Миний ойлгож байгаагаар бол хувьцаагаа хурдан зар авч байгаа дээр нь гэсэн далд уриалга тархи угаалт юм биш үү. Хувьцааг худалдаж аваад байгаад ямар шалтгаан байгааг л мэдмээр байна.
зочлоё [122.201.21.xxx] 2016-06-15 11:25
гадны хүмүүс авах гэж оролдсонг таслан зогсоогоод төр тэдэнд зарж байгаа юм биш үү??
Зочин [202.70.40.xxx] 2016-06-15 13:31
yamar zorilgoor huvitsaa avch mungu taraaj bgaa n oilgomjtoi yum bishu. songuuliin hiiliar belen mungu taraahiig boliulsan shde, tiim bolohoor huvitsaa gj hudlaa heled belen mungu taraaj sanal avah gj l bn shde. eniig oilgoj tsuhuud bh yu bnaa
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2016-04-28 15:40
Үнэн ярьсан байна
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2016-04-28 15:40
Үнэн ярьсан байна
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-04-25 20:53
Биржийн захирал хийж байсан байж арай ч ийм юм ярьж явахдаа яадийн бэ. Болимоор юм.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-04-25 13:43
эвий дээ хүн муулахын оронд өөрсдөө жаахан ном уншаасай. сэтэгдэл бичсэн хүмүүст
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-04-25 08:25
Ene yostoi yamr ch oilgolt bhgui hudalch hun bn da huurhii, tarhi hooson, yu ch medhgui tseejeeree hun munhruulah gene kk hen chamd itgehuu
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-23 13:41
Ene dandaa hudlaa yarnaa icheesei , hurungiin birj deer ch ter dorivtoi ajil hiij chadaaguisht , portfeilnii zaluusiin neg kkk
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-04-23 13:39
tur barsan lyiwarchidaa eswel xywitsaagaa eswel munguu awiya ard tvmnees shylsan 7veerei ideedch barxaargvi xurunguu il tod gargaachee ard irged maan eigeerei gazar muixuj bna
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-23 12:11
1072 huvitsa ulger.ene lgert itged yvj bdag bid mun tenegee
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-03-01 23:29
Ard irgedig tuilduulj duuslaa odo boloogu yu idej uuj
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-01 21:08
Эдийн засагч юмуу гэж бодсон чинь Эргүү мал бна ш дээ...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-01 11:49
энэ яасан залдаг залуу вэ.
103.229.122.xxx [27.123.214.xxx] 2016-03-01 11:05
1072 хувьцааг цалинтай зүйрлэж гэнэ ийм зүйл ярьж байгаа нь өөрөө хувьцааны тухай ойлголт огт байхгүй тэнэгээ харуулж байна яаж байгууллага удирданааа амаараа л шоудаж чадах юм
208.54.4.xxx [208.54.4.xxx] 2016-03-01 10:28
Ter Saihanbilgiinhee Dubain urnii gereegee tsutsalj boldoggui iumuu,
49.0.184.xxx [49.0.184.xxx] 2016-03-01 10:12
Ангар дандаа худлаа ярина, нэг ч үгэнд нь итгэхийн аргагүй.
94.197.121.xxx [94.197.121.xxx] 2016-03-01 02:45
Ангар минь биржийн захирал хийж биржийг алдагдалд оруулж байхдаа энийгээ ярьж явах чинь яагаав? Сангийн яамны дуракуудтай нийлж баахан менге цохиж улсыг алдагдалд оруулаад явж байж тв-ээр дандаа худлаа ярина! Одоо л гэнэт ухаарав уу даваасvрингтон нусан пулемёт чинь даруулгатай байгаарай
lol [202.21.106.xxx] 2016-06-25 02:26
negel ih idej yyj baigaagiin harsan vzsen yum shig yarihiin
Зочин [202.21.106.xxx] 2016-06-25 02:25
negel ih medsen harsan idej yyj baihadn hajyynaasn harsan yum shig zalj bainaa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-01 01:07
1072 хувьцаа бол байж л байгаа. Тэр алга болох шалтгаан ч шаардлага ч байхгуй. Харин тэр хувьцаануудын унэ навс унасан. Бараг унэгуй болсон. Хэзээ нэг цагт буцаад осож мэдэх л юм. Гэхдээ тэр юу л бол.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-02-29 21:48
Tiim l ym bol erthen setgeed heleh ni yaasan ym bvgd adilhsn huwaaj idej uusan nowshnuud
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-02-29 19:23
НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ. ОДОО УХААНТАЙ БОЛОХ ХЭРЭГГҮЙ
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-02-29 15:51
Нэг жижигхэн компаний захирал улсын эдийн засгийг тодорхойлно гэвэл арай л жулдах байх. Эрх биш улс юм. Арай ч тартагтаа тулчихгүй байх.
Зочин [202.70.46.xxx] 2016-06-15 10:27
Ene chin hurungiin birjiin zahiral baisan zaluu biz dee...mongoliin zah zeelbediin zasgiin talaar duugarah l estoi humuusiin neg

Бидэнтэй нэгдээрэй