Шууд Chart

С.Эрдэнэ: “Чалко”-гийн өрийг төлөөд ч “TT-JVCo”-д 80 гаруй сая долларын өглөгтэй үлдэнэ

2016-09-29 09:32:55

“Шатах ёстой бол шатъя”. Монголын нийгмийг цочирдуулсан энэ өгүүлбэрийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө зулын гол болгохын өмнө хэлсэн. Түүний эсэргүүцэл Хятадын “TT-JVCo” компанийн гэрээтэй холбоотой. Одоогоос яг жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 29-нд тухайн үеийн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд гэрээг үзэглэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан тухайн үеийн гэрээ, Тавантолгойн ордын өнөөгийн байдлын талаар С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Харамсалтай явдал болоод жил орчим өнгөрчээ. Таны биеийн байдал ямар байна вэ?

-Нэлээд хугацаа өнгөрсөн байна. Нэг үеэ бодвол гайгүй боллоо.

-Хүзүү, гар тань шарх, сорвитой харагдаж байна?  

-Энэ зүгээр ээ. Ил харагдаж байгаа шарх, сорви үлдсэн болохоос бусад нь зүгээр.

-Ажлаа хэвийн хийж байгаа юу?

-Албан контороор орж гарч л байна. Голдуу уурхай дээрээ байгаа.

-Нүүрсний үнэ болон биет экспорт өссөн талаар мэдээлэл гарах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой”-н байдал сайжирч байна уу?

-Компанийн нөхцөл байдлыг дарга нар ярих байлгүй. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс харахад, шахаж шаардах, тодруулах зүйл их байна.

-Өнгөрсөн хугацаанд та нам жим байлаа. Эрүүл мэндийн байдлаас болов уу? 

-Ер нь үг өмхийрөх биш гэж бодоод хэсэг хугацаанд харзналаа. Өнгөрсөн хугацаанд биеийн байдал ч сайнгүй байсан.  Өнгөрсөн оны есдүгээр сарын 29 бол “TT-JVCo” компанид ажилчдаа шилжүүлэх гэрээ хийсэн өдөр. Үүнтэй холбогдуулан өнөөдөр уурхайчдын хамт хэвлэлийн бага хийж, монголчуудын эрх ашгийг зөрсөн гэрээ, материалуудыг олон нийтэд дэлгэнэ. Бид хүрз барьдаг уурхайчин, хүрд мушгидаг жолооч боловч бичиг үсгийн наадахыг гадарлаж, цаад утга агуулгыг нь ойлгодог хүмүүс.  Энэ хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг баримт нотолгоотой ярих нь зөв байх.

-“TT-JVCo” компанитай хийсэн гэрээний үр дүн өнөөдөр гарч байна уу?

-Тавантолгойн ордыг MCS-д өглөө, эсвэл хятадууд авлаа гэж баахан шуугисан. Залгуулаад энэ компанитай гэрээ байгуулах үйл явц өрнөсөн. Анхнаасаа энэ компани Монгол Улсад ашиг авчрахгүй нь ойлгомжтой байсан нь одоо батлагдаж байна. Үйлдвэрчний эвлэлээс явуулсан эдийн засгийн судалгаагаар “Эрдэнэс-Тавантолгой” компани ашиггүй ажиллаж байгаа. Том гүрний бодлого гэдэг аюултай байдаг юм байна. Нэг жижигхэн гэрээ хийсэн гэдэг. Өнөөдөр байгаа байдлыг хар. Анх Австралийн “МакМахон”-ийн охин компани гэж байсан. Я.Батсуурь захирал баригдаад асуудал хүндрэх үед “TT-JVCo” компани руу шилжүүлсэн юм билээ. Тухайн үед Засгийн газрын түвшинд хийж байсан гэрээ нөхцөлүүд өөрчлөгдсөн байсан. “МакМахон” компани орж ирэхдээ олон улсын бирж дээр IPO хийхэд тусална. Дэлхийн технологи, менежмент оруулж ирнэ гэсэн. Гэвч өөр компанид эрх нь шилжээд өнөөдөр байдал өөр болж хувирсан. Бидний тооцоолсноор ирэх онд “Чалко”-гийн 350 ам.долларын өрийг дуусгана. Гэхдээ ард нь “TT-JVCo” компанид 80 гаруй сая ам.долларын өртэй үлдэх тооцоо гарсан. Ингэж алдагдал хүлээлгэдэг гэрээ гэж байх уу. 

-“Эрдэнэс-Тавантолгой” компаниас өдөрт хэдэн машин нүүрс хил рүү явж байгаа вэ?

-Өдөрт дунджаар 600 машин нүүрс гарч байгаа. Өөрөөр хэлбэл, 420 мянган тонн нүүрс хоногт гарч байна гэсэн үг. Ийм хэмжээний нүүрс гараад байхад яагаад “Чалко”-гийн өр дуусахгүй байна вэ гэж бид гайхаж байгаа. 

Ийм хэмжээний нүүрс гараад байхад яагаад “Чалко”-гийн өр дуусахгүй байгааг бид гайхаж байна. 

-“TT-JVCo” компани Тавантолгойн ордоос нүүрс олборлоод 65 хувийг нь ашиг болгон авч, үлдсэн 35 хувийг “Чалко”-гийн өрөнд өгдөг гэсэн. Энэ үнэн үү?

-Олборлосон нүүрснийхээ 65 хувиар зардлаа нөхдөг гэж байгаа. Үүнийг Монгол компани илүү хямдаар хийж чадна. “Энержи-ресурс”-ийнхэн ярьж байгаа Тавантолгойн ордод Хятадын компаниуд 100 хувь хяналтаа тогтоосон гэдэг үнэний ортой.

-Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс-Тавантолгой”-н шинэ удирдлагууд уурхайд ажиллаад ирсэн. Энэ үеэр таны ярьж буй асуудлуудыг хөндсөн байх?

-Шинэ удирдлагуудыг очиход “Чалко”-гийн нүүрсийг гаргахгүй, бойкот маягийн юм хийсэн. Тэд уулын гол менежментийг авчихсан одоо нүүрсний ачилт сайжруулах нэрээр борлуулалтыг бас атгах санаархал гэж би харж байгаа. Туслан гүйцэтгэгч компани гэсэн хэрнээ үйлдвэрлэл борлуулалт бүх  эрх мэдлийг гартаа авчихсан байгаа. Мөн энэ компани хүний эрхийг маш их зөрчиж байна. Хоёр сарын дотор хоёр том осол гарлаа. Нэг хүн хүнд бэртэл авсан. Энэ нь хөдөлмөрийн дүрэм журам, хүний эрхийг мөрдөхгүй байгаагаас улбаатай.  Дээр нь дур мэдэн туслан гүйцэтгэгчээр олон компани авсан. Уг нь манай компанийн удирдлагууд энэ мэт менежментийн ажлыг хийж чадна, хийх ёстой.

-“TT-JVCo” компани аль улсад бүртгэлтэй байдаг вэ?

-Анх Монголд бүртгэлтэй гэж тайлбарласан. Гэхдээ хаана, хэний нэр дээр байдаг нь бүрхэг юм билээ.

-Дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 200 ам.доллар хүрчихээд байхад “Эрдэнэс-Тавантолгой” үнэ унагааж байна гэх шүүмжлэл явах боллоо. Бусад компаниуд олборлосон нүүрсээ хэдээр гаргаж байгаа вэ?

-MCS яг хэдээр гаргаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ манайхаас илүү овойж оцойтол нь ачаад хахаж цацсан үнээр гаргах нь юу л бол. Орон нутгийн “Tавантолгой” буюу Ажнайн Д.Бат-Эрдэнийн компани 18-20 ам.доллараар гаргаж байгаа. Манайхаас бага хэмжээгээр нийлүүлдэг учраас үнэ нь илүү хямд тогтдог юм.

-Гэхдээ “Эрдэнэс-Tавантолгой” 27 ам.доллараар гаргаж байгаа. Өсөөд ердөө 30 хүрнэ гэсэн шүү дээ?

-Ханш хэд ч байсан ийм үйл ажиллагаа явуулаад байвал алдагдалтай ажилласан хэвээр байна. Энэ компанитай нэг шоо метр хөрс хуулалтын зардлыг 4.37 ам.доллар гэж тохирсон. Гэтэл монгол компаниуд 5000 хүрэхгүй төгрөгөөр гүйцэтгэдэг. Нэгэнт гэрээлчихсэн асуудлыг буруутгах арга байхгүй. Гэхдээ шударга бус гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаар бид нүүрсээ дахин боловсруулахгүй гаргаж байгаа нь ханшид нөлөөлдөг. Монгол нүүрс Өвөрмонголын Бугатын үйлдвэрт 65-70 ам.доллараар нийлүүлэгдэж байна. Өөр зах зээл дээр ханш хэд байх нь жирийн уурхайчин бидэнд хамаа ч байхгүй.

-Өнөөдөр Тавантолгойн ордод хэдэн уурхайчин ажиллаж байна вэ?

-1100 орчим хүн амьдрал ахуйгаа залгуулж байна. Үнэндээ уул уурхайн салбарын байдал хүнд байгаа. Баруун цанхийн уурхай ажиллаж байхад тээврийн компаниуд “Эрдэнэс-Tавантолгой”-той гэрээ хийдэг байсан бол өнөөдөр “Чалко”-той хийж байна.

Баруун цанхийн уурхай ажиллаж байхад тээврийн компаниуд “Эрдэнэс-Tавантолгой”-той гэрээ хийдэг байсан бол өнөөдөр “Чалко”-той хийж байна.

-Эдийн засгийн хүндрэлийг дагаад уул уурхайн салбар багагүй агшлаа. Уурхайчид ажилгүйчүүдийн эгнээнд хамгийн олон элссэн гэх юм. Үйлдвэрчний эвлэлийн даргын хувиар хариулт өгөхгүй юу?

-Манай компаниас ганц нэг хүн ажлын хариуцлага алдаж халагдсан.  Бусдаар бол харин ч олуулаа болоод байгаа шүү.

-Таны эмчилгээ хийлгэх хугацаанд төр засаг солигдлоо. Цаашид ямар бодлого явуулбал  “Эрдэнэс-Tавантолгой” компани өндөр өгөөжтэй ажиллах бол?

-Өнгөрсөн үйл явдлуудад үнэлэмж өгөхөд хангалттай хугацаа өнгөрлөө. “Эрдэнэс-Tавантолгой” компани бий болоод зургаа дахь жилдээ орж байна. Эхний удирдлагууд буюу Б.Энэбиш даргын үед хэцүү байсан. МАНАН-гийн Засгийн газар үед 350 сая ам.доллар зээлээд идчихсэн асуудал гарсан. Дараа нь Я.Батсуурь захирал гарч ирэхэд санхүү, эдийн загсийн хувьд “Эрдэнэс-Tавантолгой” харьцангуй бие даасан бодлого явуулж эхэлсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар унаж, байр суурь нь ганхсан. Улмаар хэд хэдэн дарга ирээд замхруулсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас томилсон Б.Батбилэгийн үед дампуурлаа. Одоо хоёр жил хэвийн үйл ажиллагаа явуулаад ч босож ирэхээргүй болсон. Засаг солигдоод манай компанийн удирдлагуудыг ч өөрчиллөө. Энэ нь нэг талаар сайн, нөгөө талаар муу гэж харж байна. Үнэмлэхүй олонх болсон Засгийн газар хүнээ тавиад үндэсний компаниа хүнд байдлаас гаргавал сайн хэрэг. Чадахгүй бол хариуцлага тооцох эзэнтэй шүү дээ. Одоогоор шинэ удирдлагуудтайгаа нэг ширээний ард суугаагүй байна. Тавьж ирсэн шаардлагаа тавина. Шинэ удирдлагуудыг “Эрдэнэс-Tавантолгой” компанийн цаашдын хөгжилд амжилт авчирна гэж найдаж байна. 

-Тавантолгойн ордыг бүхэлд нь яаж хөдөлгөхийг зөв гэж хардаг вэ?

-Тавантолгойн ордод асар том шатдаг хийн орд илэрсэн. Үүнийг нэн тэргүүнд эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Сонгуулийн өмнө УИХ-ын дарга асан З.Энхболд хэлсэнчлэн Хятадаас өөр хөрөнгө оруулагч бий. Би ойлгосноор Японы тал хамтран ажиллах сонирхлоо хангалттай илэрхийлсэн байх аа.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

С.Эрдэнэ: “Чалко”-гийн өрийг төлөөд ч “TT-JVCo”-д 80 гаруй сая долларын өглөгтэй үлдэнэ  
Үзсэн: 15493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.122.xxx] 2016-10-25 21:44
ene mal um medhuu ooriigii shataasanaas bolj ulsaar toluulsen emchilgeenii zardalaa ulsad butsaaj toloorei
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:57
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:56
1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан.
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:55
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:55
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:54
Улс орныг хамгийн дорой бүдүүлэг байдлаас хөгжил цэцэглэлийн оргил руу хүргэхэд энх тайван, хөнгөн татвар, хууль зүйн зэгсэн сайн тогтоцоос өөр илүү хэрэгтэй зүйл нэг их байхгүй. (Английн Гластоугийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч Адам Смит)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:54
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:53
Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:53
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:53
Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:53
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:52
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:52
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:52
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:52
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:52
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:51
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:51
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:51
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Зочин [103.212.118.xxx] 2016-10-20 19:51
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Like [182.160.32.xxx] 2016-10-20 09:16
bur ard tumnii nuden deerulaah tsaim ideed bna. Minii medeh ter Dornodiin PETRO CHAINA kompanii uragshaa gargaj bgaa gazriin tos 19, 21 gesen 2 talbaigaas odort ter tom hyatadiin ondor daatsiin mashinaar tus bur 80-100 mashin gardag. Ene henii horongo we.
Зочин [139.5.216.xxx] 2016-10-18 20:53
дарга захирал том хүн болонгуут хүний араншин хувирна шүү дээ өмнө нь хүн бөхөлзөөд байхлаар тэгэнгүүт нөгөө нэг араншин нь заавал хөдөлдийн .тэр бол шунал
зочин [103.26.195.xxx] 2016-10-12 16:23
Ээби гдг ерөнхийлөгч авилгатай галтай цогтой тэмцэж бга шоу зогсоо зайгүй тавиадл бдг,Бодит авилга уламл өсөөдл улсын сан хөмрөг , хэдэн зуун жилээр манай улсыг тэжээх байгалийн баялагыг нь энэ эрхэм Ерөнхийлөгчийн нүдэн дээр нь түүний тойрон байгаа авилгад идэгдсэн эрх мэдэлтнүүд , гадны хөрөнгө оруулагч нэрийн доор халхлагдаж монголын улс төрийн шийдлийг гартаа оруулсан луйварчдад алдсаар ................
zochin [202.70.34.xxx] 2016-10-04 09:58
eet zailuul yu hiisen yum ajilchidad muu ulger boldog har sanaatai hun
zochin [202.70.34.xxx] 2016-10-04 09:36
ene teneg nohor l bas unen medeh uu geree gej yu baidagiig harsan yum uu uuruu ajil hiideggui uurhai deer demii yum yaraad l baidag hun ajilaas ni halah heregtei uurhai zovlongoor togloj hanaagui yum uu
boogii [103.229.122.xxx] 2016-09-29 23:04
yamar ch bolovsrolgui hun de.
zochin [139.5.219.xxx] 2016-09-29 17:59
yaagaad unen ni osch boldoggui huures ve, ymar baritsaand orhoor iim um boldog bn aa,hoorhii zailuul
Зочин [49.0.130.xxx] 2016-09-29 17:56
Хятадууд эзэлчихжээ
Зочин [192.241.173.xxx] 2016-09-29 16:00
Энэ нэг үйлдвэрчний эвлэлийн дарга гээд боловсролгүй мангардуу нөхөрөөс ЭТТ ирээдүй гадаад зах зээл ч асуугаад ч байх шиг. бас Энержиг асуухаар наадах чинь яаж мэдэх вэ дэ. яда ж уурхайд дарга хийдэг хүн мэдээлэлтэй байна. Энернжиг Эм си эс ч гэх шиг үнэн хэрэг алгаа
zochin [112.72.11.xxx] 2016-09-29 11:31
Uildwerchnii ewleliin hvchtei udirdagch
Зочин [139.5.217.xxx] 2016-09-29 18:35
nus.karmaand bdag shaaltuur
Зочин [122.201.21.xxx] 2016-09-30 12:33
Hunii tuluu gesen setgel zurhtei mundag hvn iim hvn mongold hovor

Бидэнтэй нэгдээрэй