Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч С.Пүрэв агсны нэрэмжит “Санжийн Пүрэв” гэр музейг охин Нямцэцэг нь байгуулсан билээ.
Тэрбээр уг музейн талаар дурдахдаа “Хайртай аав минь энэ өдөр 81 нас хүрэх байжээ” гэсэн байв.
Зохиолчийн бүтээлийн дээжисийг нутгийнх нь дүү В.Алзахгүйн санаачлага, ивээн тэтгэлэгээр зохион бүтээгч Дамсрайсэлнэнгийн бүтээсэн сийлбэртэй таван ханат гэрт байршуулсан байна.
Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байгаагүй ”Тэнгэрийн таван нүдэн”, “Миний амар амгалан”, “Хайрлах нас хүрэлцэнэ”, “Цэнхэр ном”, “Би их уулын эрх хүү” ном, дүү Лхагвынх нь санаачлагаар “Бөх бэлгүтэй” түүхэн роман, 1976, 1978 онд хэвлэгдэж байсан “Эх газрын чулуу” романы шинэчлэн засварласан I, II дэвтэр, Төв номын сангаас “Санжийн Пүрэв” ном зүйг эрхлэн хэвлүүлжээ.
Зохиолч С.Пүрэв агсны бүтээлийг дурдвал:
"Уулын цуурай" 1971,
"Эх газрын чулуу" роман 1973
"Оноо илүүдэхгүй" 1974,
"Уулын намар" туужууд 1977,
"Сэтгэлийн илч" 1979,
“Гурван говийн зэрэглээ" 1982,
"Азын цэнхэр уул" 1983
"Зүрхний өчил" 1986,
"Цаг цагийн урсгал' 1936
"Усаа дагаж жаргана” 1987,
“Шинэ өдөр" 1988,
"Эргүүлэг” 1989
"Сүнс сүүдэр" 1990
"Усны гудамж" роман 1990,
"Чулуун хаалга" роман 1990
"Буурал бүрий" 1992,
"Их усны хаялга"
"Алаг заяа" роман,
“Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001
"Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэг зэрэг ном бүтээжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв агсны нэрэмжит гэр музей бий боллоо | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.