Шууд Chart

Дуу биш дуунуудын “хүчирхийлэл”

2014-09-10 10:54:14

Автобусанд  ч бас аятайхан хүүхнүүд харагддаг шүү... Ёстой л нөгөө

“...Аль нутгийн бүсгүй вэ чи
Ажил алба чинь хаана вэ хө
Нэр утсаа хэлчихгүй юу хө
Намайг зөвөөр ойлгоно биз дээ чи...” гээд марзаганаад дагаад явчихмаар ч юм шиг. Энэ бол ямарч эр хүнд байдаг, ил гаргадаггүй юм гэхэд дотроо бодож явдаг байгальлаг чанар. Гэхдээ энэ сэтгэлийн хөдөлгөөн нийтийн дуу болчихсон хүн хүний аманд аялагдаж, бүр заримынх нь хувьд чихнийх нь хэнгэрэг рүү зүүгээр хатгаж буй мэт чийртэй санагдаж эхлээд байна.
 
Өглөө сонссон дуу өдрийн турш аманд өөрийн мэдэлгүй аялагдах тохиолдол бишгүй дээ л бий... Ер нь монголчууд дуугаараа хорвоо ертөнцийг танин мэдэж, хүмүүжиж явдаг уяхан ард түмэн. Тиймдээ ч энэ мэт дуунуудын аялгуунд “согтоод” амандаа хүлхэж явдаг бизээ. Дээр иш татсан дууны дөрвөн мөрийг задлан шинжлээд үзье л дээ. Хэрэв хэн нэгэн эр, хэн нэгэн бүсгүйг “найрах” гэж байгаа бол энэ мэт үгсийг хувийнхаа зүгээс хэлж болох юм. Харин аялгуу наачихаад хэн нэгэн мундаг дуучин нь дуулаад ард түмнээ “найрч” байгаа нь хэр зохимжтой вэ?
 
“Аль нутгийн бүсгүй вэ чи” гэх мөрөнд бидний яриад эгдүүцээд байдаг жалга довны үзэл нэвт шингээстэй бий. Хэрэв тухайн бүсгүй нь аль нэгэн аймгийн харьяат бол мөнөөх эр мөн л тэр нутгийнх болж жүжиглэх нь дээ гэсэн таамаг төрнө. Дараагийн:
 “Ажил алба чинь хаана вэ хө
Нэр утсаа хэлчихгүй юу хө
Намайг зөвөөр ойлгоно биз дээ чи...”
гэх мөрийг ухаж бодвол мань эр шохоорхож байгаа хүүхнийхээ ажлын үүдэнд отож зогсох нь.
 
Ан сахиж хийморь зоригоо бадраадаг монгол эрчүүд өдгөө өнөөх солонгос цуврал дээр гардаг шиг хүүхний араас дагаж утас шөрмөсөөр нь гоншигонож уйлагнасан амьтас болох нь. Ингэхдээ ардын дууныхаа “хө хө” нугалааг алдахгүй хавчуулсан байх аж. Ардын дуунд дөхүүлэхийг оролцож сүүлийн үеийн дууны шүлэг бичигсэд “хө хө” нугалааг  өнөө цагт ихээхэн хэрэглэдэг болжээ.
 
Хэдийгээр цаг үе өөрчлөгдөж, урлаг хүртэл улам энгийн болж байгаа ч гэсэн дууны урлагийг “өмд, гуталтайгаа” холих хэрэг байна уу даа.
Техник технологи улам хөгжиж буй өнөөгийн зуунд дууны урлаг хурдыг нь гүйцсэнгүй.
“...Хуурай юу модны мөчир нь болвол хө
Хугараад явах нь амархан байдаг юм
Хуудуугүй танилцсан амраг нь болвол хө
Хаяад явах нь ховорхон байдаг юм...”
гэсэн тансаг сайхан, гүн утга агуулгатай дууг Адраа ах дуулж байдагсан. Энэ дууг дуулах нь битгий хэл амандаа “үглэх” хүн ч үл үзэгдэнэ. Монголчуудын чамгүй хэсэг нь үйлчлүүлдэг караокед ч алга. Харин адгийн тэнэг биеэ магтана гэдэг шиг өөрөөрөө бахархаж баярхсан нэг нөхрийн тухай дуу бол захын караокед байна.
                                    “...Гулууз гулууз мөнгийг ээ
                                    Богцон дотроо харшуулаад
                                    Гурван үеийн буяныг ээ
                                    Арвижуулж ирсэн домог байна аа...” гэснийг “баян” хүний дуу гээд үүний эсрэг
“...Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэгдээ би...” гэж дуулаад “ядуу” хүний дуу гэсэн шог яриа хүртэл гарсан байна.
 
Хорвоо баян юм даа. Гэвч хорвоогийн баян дууны урлагийн хувьд ядуурал болоод байгаатай та санал нийлэх үү. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, хороо хүртэл өөрийн гэсэн сүлд дуутай болох гэдэг болсон энэ үед “галавсааг” /хиам/ хүртэл магтан дуулж байна.
 
“...Ард олны итгэл шингэсэн
“Арвин ундрах”-ын бүтээгдэхүүн...” гэх мэт. Д.Батцэнгэл үгийг бичиж, СТА М.Бямбажав дуулсан. Дууны урлаг ийм байдлаар шалдаа буучихлаа. Одоо бид юунд, хэнд зориулж дуу хийх үлдээ вэ. Энэ дорой байдлаас гарах гарцыг өөрийгөө уран бүтээлч гэж цоллуулсан хэн бүхэн нухацтай бодох цаг болжээ. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэгчлэн хамгийн түрүүнд дууны шүлэг, түүний утга агуулга, чанарт анхаарах хэрэгтэй юм. Монголын урлагийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, Нийтийн дууны холбоо эдүгээ ямар ажил хийж байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй зурсхийж байна. Үүнд тэд анхаарах хэрэгтэй бус уу. Хэн нэгэн нөхрийн мөр холбосон үг бүрт мөнгөөр ая хийдэг хөгжмийн зохиолчид нь ч үнэ цэнэтэй байя. “Од” болохын хүслэнд хэт автаж олдсон шүлгэнцэртээ ая хийлгэн “дуулж” байгаа эрх дураараа “ардын авьяастнууд” дууг хэрхэн дуулах, юуг дуулахгүй вэ гэдгээ ялгаж салгах чадвартай болмоор сон доо.
 
Тиймгүйгээс “...Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна ай хө” гэх мэт нэгэн зуны цэцэг шиг богинохон настай дуунууд их болжээ. “Тэр гэзэг нь хаана ч байгаа гэзэг юм. Яах гээд ч байгаа гэзэг юм мэдэхгүй” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуай эгдүүцэж байсансан. Жаран жарнаар дууллаа ч жаргадаггүй дуунууд бас байна. Ардын дуу гэдэг чинь амбицгүй хүний л зохиосон дуу юм шүү дээ.
 
Монгол Улсын төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Сайн шүлэг өөрөө аялгуутайгаа байдаг юм” гэж нэгэнтээ хэлсэн. Үүнээс үзвэл сайн шүлэг гэдэг тухайн дууны хувь заяаг шийддэг зүйл юм. Тиймээс дуу төрөхийн үндэс нь яруу найрагчаас хамааралтай асуудал. Бидний нүдэн дээр ил явагдаж байгаа бас нэг хувьсал бол хуучны сайхан дуунуудыг өнөөгийн шинэ дуучид сэргээх гэсэн оролдого хийж буй явдал билээ. Эдүгээ 1960-1970-аад оны дуунууд сэргэж байна. Яагаад өнөөдөр тэр үеийнх шиг дуу төрөхгүй байна вэ.
 
Энэ цагийн дууны урлагийн түвшин доогуур байгаагийн тод илэрхийлэл гэж би бодно. “Алтан үеийн” сайхан дуунуудыг дуулж байгаа нь сайшаалтай ч шинэ залуу дуучдын балгаар зарим дуу өнөөдөр үнэ цэнээ алдахад хүрсэн нь нууц биш. Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Б.Магсаржавын ая “Зүүдэн бороо” дууг С.Цэрэнчимэд дотортой,  бас дотогшоо дуулж олны сэтгэлд хүргэсэн байдаг. Энэ сайхан дууг өнөө үед Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Төрмандах сэргээж дуулахдаа дууны мөн чанар буюу “Хүлээж гансарсан сэтгэлийн дууг” анхааралгүйгээр хоолойны бяд гарган дуулсан нь тухайн дууны агуулгыг эвдэж орхисон байх жишээтэй.
 

 
“Алтан үеийн” дууг сэргээж дуулахдаа тун их анхаарах хэрэгтэйг МУГЖ Н.Төмөрхуяг анзаарч хатуухан үг хэлсэн байдаг юм. Дуучин Базарсадын Болдбаатар МУГЖ Н.Төмөрхуягт дуулсан дуунуудаа сольж дуулах тухай санал тавьжээ. Гавьяат хариуд нь “Нэгдүгээрт, би чиний дуулсан дууг тоож дуулахгүй. Хоёрдугаарт, чи миний дуулсан дууг дуулж чадахгүй” гэж хэлсэн тухайгаа хуучилсан. Өнөө цагийн нийтийн дуучид дуулах дууныхаа шүлгийг ойлгодоггүй, ихэнхдээ захиалгын дуу дуулдаг болсныг нь шүүмжилж хуучин бууны хугархай ийн үгээрээ "чимхэж" орхисон нь энэ. Чихээ бөглөсөн ч сонсогдох,  чихэвч зүүсэн ч сонсогдох өнөө цагийн нийтийн дуунууд нэг ёсондоо “хүчирхийлэл” болоод байна. Тиймээс яруу найрагч нь яруу найраг бичиж, ая зохиогчид нь “халтуур” хийхээ больж, дуучид нь жинхэнэ дуугаа мэдэрч дуулаасай. Дуу гэдэг чинь оюун санааны асар том хүмүүжил юм шүү дээ. Нийтийн дуу дуулна гэдэг нийтээрээ “тэнэг” байна гэсэн үг огт биш. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дуу биш дуунуудын “хүчирхийлэл”  
Үзсэн: 14860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-02 17:27
Зуун ямаанд жаран ухна гэгчээр чадах чадахгүй "яруу найрагчдын" тоо замбараагаа алдаж. Үүнийгээ эртхэн дээр нь цэгцэлж цэвэрлэхгүй бол Монголын яруу найраг яруу найраг нэрээ алдаж, Монголын Зохиолчдын Эвлэл ч Эвлэл биш болж, МЗЭ -ийн номын фонд ч хаяж хүч хүрэгдэхгүй хогоор дүүрэх нь. Яруу найргийн ийм ядуурал дууны урлагт ч нөлөөлөх болов. Зөвхөн ганц удаа мөнгөөр дуулаад гудамжинд хаягдаж байгаа ядарсан дуу тун ч олон болж . байна.Дуу төрөхийн тулд үгийг яруу найргийн зөвлөл, аяыг хөгжмийн зохиолчдын холбоо баталдаг байсан чанар чансаатай цаг үе яагаад устав аа? Иймээс чансаатай яруу найрагчдыг тодруулж тогтоох , гавьяа шагнал олгох, тэмцээн уралдаанд чадваргүй хүмүүсийг олноор нь, дураар нь оруулж, уралдаанаа хүндрүүлж, хайран цагаа үрэхээ болих цаг ирж. Өөрөөр хэлбэл бохирдож, ядуурсан яруу найргийн шуурган үе аяндаа өнгөрөх нь. Тэгэхээр одоо яруу найргаа цэгцэлж, дууныхаа бүтээлийг чанаржуулж, эргээд "Цэмбийх " хэрэгтэй болж байна.
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-02-26 12:30
Үнэн шүү.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-08 16:16
harin ene namsrai noroviin denjiin goe tsetsegs bie bienee shurgenee deelnii chin engerees gangiin uner sengenenee gezegnii chin uzuur serel hudulgunuu aain hu gedeg duu huduu yu yaasan humuusiin duu yum shig sanagdaad bdg sh dee xexe
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-08 16:12
neeren unen shuu batsuhiin duuldag neg duu bdg um aa zeeren hultei jinjiimaa geed jaahan huuhed shuud utgaar ni loilgoj avch bgaaen hul ni zeeriin hultei yum uu gej asuuj bgaaen shuud l tegej tusuulugduj bgaam shig bgaaen huuhded
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-09-28 16:16
за дуучид бүтээл гэхээсээ илүү мөнгө хардаг болсон шүү дээ
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-09-26 12:22
"...Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа хө, Аль нутгийн бүсгүй вэ чи..." ха ха ха.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-09-21 12:59
ОДООГЫН ДУУЧИД, ДУУЧИД Ч ГЭЖ ДЭЭ ДУУЛАХЫГ ОРОЛДОЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ НЭГ Л ИХЭД БОДДОГ ГАНЦ ХОЁР ДУУЛАХЧААН АЯДААД Л СТА АВДАГ ХҮНИЙ СЭТГЭЛ ХҮРСЭН Нь ХОВОРХОН ИЙМ Л ДУУЧИД БОЛОО ШИВ ДЭЭ ҮҮНД ТӨР ЗАСАГ Л БУРУУТАЙ Л ДАА БИДНИЙ ҮЕД БОЛ ГАВъЯАТ БҮҮ ХЭЛ СТА-Г ӨНДӨР ШАЛГУУРТАЙ ӨГДӨГ БАЙСАНААС ЯМАР Ч ДУУГ АМИЛУУЛЖ ДУУЛДАГ БАЙСАН ЮМ ДАА ТЭТГЭВЭРТ ГАРТАЛАА УРЛАГТ ЗҮТГЭЧИХЭЭД СТА Ч ҮГҮЙ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ОЛОН САЙХАН УРАН БҮТЭЭЛЧИД ОДОО Ч БАЙЖ Л БАЙНА ГЭТЭЛ ОДОО БОЛ ХЭН НЭГНИЙ СОНГУУЛЫН СУРТЧИЛГААНД ЯВААД Л ЦТА ГАВъЯАТ БОЛЧИХОЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ ИЙМ Л НЭГ СУРТЧИЛГААНЫ СТА , ГАВ ьЯАТУУДААР МОНГОЛ ОРОН ДҮҮРЭХ ШИВ ДЭЭ ТЭГЭХЭЭР МОНГОЛД УРЛАГ ЯАЖ ХӨГЖИХ ВЭЭ ДЭЭ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-09-15 13:21
Маш зүйтэй сэдэвийг хөндөн бичжээ.Зохиолын ч гэх юмуу нийтийх ч гэх юмуу шүлэг ая дуучин 3 нь ялгагдахаа байсан дуу монголоор дүүрлээ. Үүнийг анхаарах цаг нь болсон.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-09-12 11:06
... Аль нутгийн бүсгүй вэ чи..................................... гэх энэ дууг хэдэн удаа таксинд бас автобусанд сонсоод шүлэг болон ая зохиосон хүн дуучин 3 нь ямар өрөвдөлтэй хүмүүс байгаа бол гээд инээд хүрээд байсиймаа. Ийм ч дуу байх гэж............чааваас даа. Нийтлэл бичсэнд амжилт.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-09-12 10:08
Сайн нийтлэлийг зоригтой бичсэн энэ залууд амжилт хүсье,
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-11 17:50
гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг үгийг би ерөөсөө ойлгохгүй байсан юм, ойлгуулж өгсөн бавуу найрагчдаа баярлалаа, та ч аргагүй, юмны учрыг олдог хүн юм аа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-09-11 16:43
Odoodiin muusain niitiin duuchdiin duulahiig sonsohoos ch zevuu hureed baidag. Avah yum alga. Ed nar 60, 70 onii saihan duunuudiig hulgailan duulmar ayadaj bur gutaaj bna. Ter delgermurun dej amitan darhanii enhbatiin duulsan sumben tsagaan huruu gej uyangalag saihan duug yu bolgosoniig ni sonsood arai ch dee gej bodloo. Iimerhuu jishee ih bnaa. Zavhanii ba/tsuh suuliin ued ih l hyamdhan hungun deer durdsan airag uugaad duuldag ch geh shig duuntsar duu,lj uuriiguu hen bolj yavaagaa haruullaa. Unen haramsmaar. Hamgiin ineedtei ni ene niitiin duuchid hudbuunii mantuunuud bugd gavyat boloh huseltei ni tsuhalzaad baidag uym. Odoo ednees zalhaj barag uzen yadah boloh ni eet
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-09-11 12:17
Нэг нь ийм юм дуулаад нөгөө сонсоод байдаг монголчууд аа гэж. Оюуны хоосролд орсон хүмүүс гоо сайхны тааshaaл ч үгүй болдог юм байна. СУИС-ийн дуулаачийн ангийг нэг хэсэгтээ хаахгүй бол хааshaa л харнав дуулж байна гэж нэг ээжээ ааваа гэж бархирсан, эхнэр минь, хань минь гэж гонгиносон чихэнд чийртэй хөдөөний баагийнууд Монголоор дүүрлээ. Бас нутаг ус минь гэж baahан шүүрс алдсан улс. Тэгээд тэр сайхан хөдөө хээр тал луугаа явж амьдрахгүй бүгд энэ Улаанбаатарын hogon дээр ялаа шиг шавааралдахыг нь яана.
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-09-11 12:15
Нэг нь ийм юм дуулаад нөгөө сонсоод байдаг монголчууд аа гэж. Оюуны хоосролд орсон хүмүүс гоо сайхны таашаал ч үгүй болдог юм байна. СУИС-ийн дуулаачийн ангийг нэг хэсэгтээ хаахгүй бол хаашаа л харнав дуулж байна гэж нэг ээжээ ааваа гэж бархирсан, эхнэр минь, хань минь гэж гонгиносон чихэнд чийртэй хөдөөний баагийнууд Монголоор дүүрлээ. Бас нутаг ус минь гэж баахан шүүрс алдсан улс. Тэгээд тэр сайхан хөдөө хээр тал луугаа явж амьдрахгүй бүгд энэ Улаанбаатарын хог дээр ялаа шиг шавааралдахыг нь яана.
94.112.196.xxx [94.112.196.xxx] 2014-09-10 22:51
YSTOI UNEN URLAGIIG BURLAGBOLGOJ MUNGNII HOINOOS HUUTCULDUGCH MALUUD SHULEG HAIRAGLAL GEDGIIG UGUI BOLGOJ HEDEN MUR HOLBSON BOLOOD AY HIILGENE AY HIIJ BAIGAA NI MUN ADIL DUULJ BAIGAA DUUCHIN NI HURTEL DUULSAN BOLOOD UURIIGUU DUUCHIN OD BOLGDOG SEHUUN TOLGOINUUD OLSHIRCHEE
185.26.182.xxx [185.26.182.xxx] 2014-09-10 22:14
yaag unen shuu
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-09-10 18:25
үнэн л өгүүлсэн байна даа
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-09-10 18:18
энэ бол жинхэнэ гутамшиг. Орчин үеийн од нэртэй, толгой хоосон хүмүүсийн мангар ч гэмээр, мансуурсан ч гэмээр, тэнэг ч гэмээр, тэнэмэл ч гэмээр дуунууд байдаг л юм байна. Нийтийн унаанд НАМСРАЙНОРОВЫГ дуулахаар ичиж үхэх гээд байна шүү. ЭНЭ ХҮНД хэзээ ч гавьяат битгий өгөөрэй. Ийм соёл. урлаг гэж байхгүй шүү. Мөнгөтэй хүний тэнэмэл үгэнд АЯ ХИЙДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫГ бүү дэмжээрэй.
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2014-09-10 17:15
utga aldsan shde ugaasa ymarch utga uynga baihgui zugeer l hunii chihend gaj sonsogdoj heseghen hunii amni zuga bolson duunuud ihsej bna
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-09-10 15:35
Namsrainorov P I Z D A -giin Durlan durlan hairlamaar gj alia hoshin haa saigui yavj bdag teneg duunuud geh met bnaa bna sda.....
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-09-10 15:29
дээр бичсэн дуунуудыг би огт сонсоогүй юм байна сонсох ч үгүй юм байна. сүүлдээ бүүр ийм балай үгтэй дуунууд гарсан юм биз дээ .тэр цэцэрлэг гэдэг хүн байна гонгиноо гиншигнэсэн гуниг харууслын дууны зохиолч байна.ард түмнийг манкурт боол шиг болгож байна.урагшаа биш өнгөрсөнөө харж уйлганаж амьдар гээд байгаа юм шиг санагддаг
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-09-10 14:30
Жаахан хүү маань намсрайноровийн энэ хачин дууг дуулахаар өвгөн бид хоер өмнөөс нь ичээд үхэх нь ээ
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-10 13:09
Тэр намсрайноровын гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөөд бна гэж дуу бна шүлэгийг нь ямар мал нь зохиосон таарсан юм нь дуулах юм хаа сайгүй сонсогдож бх юм энэ тал дээр яам нь хяналт тавимаар юм
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-10 11:51
Маш зөв сэдэв хөндлөө. Үг гэдэг хүчирхэг зэвсгийг зөв сонгож, аялгуу эгшигээр чимэглэх нь урлаг болохоос санаанд орсон, утга найрууллаггүй бүхэн ая дантай хослохоороо дуу болдоггүй гэдгийг хэн бүхэн санаж явах нь зүйтэй
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-10 11:28
Зохиолын дуучид гэж доошоо орцон гарууд хиймэл дүр эсгээд л худлаа санагдаад байдаг нь үнэн шүү. Эстрадын тэнэг бацаанууд ч тэр өөрцгүй. Толгой нь олгой болчихсон нөхдүүд урлагаар нэг. Тэр жавхлан байна. дуулна л биз. Мэдээжийн юм ярьж уйлагнаад л. Никитоны Батчулуун гэж хамраараа дуулдаг нөхөр сонин болгоноор үзэгчид сонсогчддоо гомдоод л. Зүгээр л дуулаач дээ. Та нар бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Бүү гошигно. хуучны сайхан дууг бүү унтраа.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-10 11:14
Сайн байна. Өшөө ихийг бичээрэй. Бас нэг ийм балай дуу шиг юм байна. дуурайж ч чадахгүй юм даа. Яагаав. Ай миний залуу нас Алдар үхэл хоёрын дундуур Ассан гал шиг дайран өнгөрсөн юм гэж алдартай сүртэй дууг завханы Батсүх гэдэг нөхөр үг аяг нь бүгдийг нь хулгайлаад өөрөө дуулаад... Ай миний залуу нас ардын дуутай хамт л явсийм. Арван хэдтэй залуучууд айраг найранд дулж л явдагсан ч гэх шиг. Ардын дуутай хамт өссөн юм бол алдартай дууг хулгайлдаг нь юучив, Арван хэдтэй бацаанууд айраг найранд дуулаад явдаг ч хаашаа. энэ мэт элэг авмаар мөртөө элэг эмтэрмээр юм олон бий шүү. дүү хүү. Мийгаа ах нь дэмжинэ ээ.
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-09-10 11:12
үнэхээр үнэн шүү. арай хэтэрч байгаа. завхай зайдан юм дуулчихаад тэрийг нь хүүхэд хүртэл дагаж дуулаад баясаад явж байдаг. хэт нэг хэвэнд баригдсан, худлаа алдар нэр, мөнгө хөөсөн гарууд л нийтийн дууг дуулдаг болчихсон ш дээ угаасаа
зочин [66.181.160.xxx] 2017-10-19 10:15
дууны урлагийг утгаар нь гутаагчид бол зөвхөн нэр төр ашиг орлого хөөцөлдсөн чадвар муутай дуучид л байдаг.

Бидэнтэй нэгдээрэй