Шууд Chart

Манай улсад уул уурхайн хаалтын гэрээний бодлого үгүйлэгдэж байна

2016-08-29 16:55:39

Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг нөхөн сэргээлт, зогсолтгүй үйлдвэрлэлийг зайлшгүй шаардаж байдаг. Харин уурхайг хэтийн төлөвлөгөө, бодлогогүй ашиглавал байгаль орчинд хор уршигтайгаас гадна төвлөрсөн ажилгүйдэл, орон нутагт эзгүйрэл бий болдог. Үүнийг зохицуулах бодлогыг олон улсад уул уурхайн хаалтын гэрээ гэж нэрлэдэг. Тэгвэл манай улсад хаалтын гэрээний тухай тодорхой бодлого, хууль эрх зүй үгүйлэгдэж байна.

Энэ асуудлыг нийгмийн анхааралд авчрахын тулд Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран “Уурхайн хаалт-2016 нийгмийн лиценз” хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.

Хаалтын гэрээг хэрэгжүүлж байгаа туршлага манай улсад байхгүй гэж хэлж болно. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр “Хаалтын хөгжлийн сан” байгуулж, уурхай тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж эхэлсэн. Энэ мөнгө нь уурхай хаагдсаны дараа орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах учиртай юм. Гэхдээ одоохондоо бид үр шимийг нь хүртэж эхлэх гэхээсээ илүүтэй энэ талын мэдлэг, мэдээлэл ч үгүй байгаа юм. Тэгвэл олон улсад томоохон уул уурхай үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө Засгийн газарт нь барьцаа хөрөнгө гаргаж хаалтын гэрээ хийдэг. Үүнээс гадна “Хаалт хөгжлийн сан”-г ч мөн байгуулдаг. Тиймээс манай улс олон улсын жишгийн дагуу аль тохиромжтойг нь сонгож нутагшуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсад уул уурхайн хаалтын гэрээний бодлого үгүйлэгдэж байна  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй