Шууд Chart

“Чимээгүй” командлагч

2019-02-06 05:10:32

“Silent” commander

АНУ-ын Форк Юнионы цэргийн академи (Fork Union Military Academy)-ийн анхны монгол төгсөгч, хүндэт офицер, алтан сэлэмний эзэн, Массачусетсийн их сургууль (University of Massachusetts)-ийн Бизнесийн удирдлага, олон улсын менежментийн бакалавр, “Глобал Лаб ХХК” компанийн ерөнхий захирал С.Анандтай ярилцлаа.

-Форк Юнионы цэргийн академид элссэн түүхээ хуваалцаач?

-Би Д.Цэрэндагва гэдэг хүний ам барих ач. Ам барих ач гэдэг нь хамгийн бага хүүгийнх нь том хүү, удам залгах хүүхэд учир гэрийнхэн минь тэсвэр хатуужил суулгая, цаашдаа АНУ-д боловсрол эзэмшүүлье гэдэг үүднээс алсыг хараад тус академид элсүүлсэн гэж боддог. Аав намайг Форк Юнионы цэргийн академид хүргэж өгөхдөө “Миний хүү командлагч болоорой” гэж хэлээд урам зориг өгч байсан. Би тэр үгийг нь марталгүй,. АНУ-ын цэргийн академид элсэгч суралцсан хугацаагаараа цол нэмдэг. Элсэгчид нэг жил зургаан сар суралцаад түрүүч, дараагаар нь дэслэгч цолонд хүрээд хоёр жил зургаан сар сураад ахлах дэслэгч цолтой төгсдөг. Миний хувьд хоёр жилийн хугацаанд ахмад цолонд хүрсэн. Цэргийн . Мөн.

-Богино хугацаанд цол ахих хөшүүрэг тань юу байв?

-Манай цэргийн академи цөөн тооны үндсэн секц хичээллүүлдэг. Намайг элсэх үед сонсогчид хүссэн хүсээгүй тухайн секцээс л сонголт хийдэг байсан. Харин би сонсогчдоос анх удаа шинэ секц байгуулах хүсэлт академийнхаа удирдлагуудад гаргасан. Тэгээд Олон улсын иргэдийг дэмжсэн дугуйлан санаачилж, академидаа байгуулсан. Мөн би Форк Юнионы цэргийн академийн анхны бөгөөд цор ганц монгол оюутан байсан. Хэдий гэрээсээ хол, гэр бүлийнхнээсээ тусдаа байсан ч жижиг, том гэлтгүй бүх л зүйлийг мэрийж хийсэн. Тухайлбал, АНУ-ын Цэргийн академид суралцахдаа сонсогч нэн тэргүүнд  гутлаа гялалзтал тосолж, зүлгэж сурах хэрэгтэй. Миний гутал үргэлж үзлэгт бэлэн байдаг байсан. Мөн салаан даргаас сайн дураараа нэмэлт ажил, үүрэг авч биелүүлдэг, түүнийг өвчтэй, чөлөөтэй үед орлодог байлаа.

Хамгийн анх салаан даргаасаа сонсогч нарын хувцсыг угаах үүрэг сайн дураараа авсан. Энэ ажил нь бүх сонсогчоос хувцсыг нь аваад угаалгын газарт угаалгачхаад эргүүлж хүн нэг бүрт хариуцуулж өгөх ёстой. Энэ мэт олон ажил сайн дураараа хийдэг байсан. Мөн би хоёр жил дараалан Форк Юнион цэргийн академийн шилдэг мэргэн буудагч болсон. Энэ бүхэн нөлөөлж сонсогчоос салаан дарга, жагсаалын дарга, хожим нь дээр дурдсан Делта хүчний командлагч болж дэвшсэн. Мөн би надаас доод цолтой хүмүүс асуулт асууж, тусламж хүсэхэд нь тэд нартай нээлттэй харилцдаг байсан. Бусад сонсогчид надад их итгэдэг байжээ. Элдэв асуудал, бэрхшээлээ хэлж, ярьдаг зөвлөгөө авдаг байсан. Хамгийн гол нь би цэргийн амьдралд бусдаасаа хурдан дассан юм болов уу. Мөн үг дааж, бүх л зүйлд хариуцлагатай хандаж, цэрэг хүн ямар байх ёстойг бусдадаа үлгэрлэсэн байх. Манай удирдлагууд үүнийг анзаарч ахмад цолонд хүрэхэд дөхөм болсон байж магадгүй.

-Форк Юнионы цэргийн академид дан европ залуус элсдэг үү. Ази элсэгч хэр олон байв?

-Манай цэргийн академи 110 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд 20 гаруй орны сонсогч суралцаж төгссөн. Тэр дундаа АНУ, Канад, Англи зэрэг орны сонсогч их байдаг. Азиас гэвэл БНХАУ, БНСУ-гаас олон сонсогч сурдаг. Би Египет залуутай нэг өрөөнд байсан. Тэр залуу 2020 оны зуны олимпийн наадамд улсаа төлөөлж, усан спортын төрөлд оролцох эрхээ авсан. Манай цэргийн академид ихэнхдээ спортоор хичээллэдэг, ахлах сургуулиа төгсөөд нэр хүндтэй, том их сургуульд элсэх хүсэлтэй Америк хөлбөмбөг тоглодог залуус элсдэг. Сонирхуулахад, .

-Цолоо хураалгаад эргүүлж авсан цөөн офицерын нэг болсон гэсэн. Ямар шалтгаанаар цолоо хураалгасан бэ?

-Би. АНУ-ын цэргийн академид цолоо хураалгасан тохиолдолд эргэж авах боломж ховор байдаг. Америкийн зөвхөн цэргийн академиуд гэлтгүй батлан хамгаалах салбар нь хатуу чанга дүрэм журам баримталдаг. Сонсогчид цэргүүд академийн дүрмийг биелүүлээгүй тохиолдолд болон алдаа эндэгдэл гаргавал зөрчлийн оноо авдаг. Форк Юнионы цэргийн академид офицер цолтой сонсогчийн зөрчлийн оноо 50 хүрсэн тохиолдолд цолоо хураалгадаг. Би ч мөн адил ийм шалтгаанаар цолоо хураалгаад нэг сар хэртэй цолгүй, энгийн сонсогч болсон. Тэгээд шууд цолгүй сонсогчид амьдардаг байр руу шилжсэн.

АНУ-ын цэргийн академид цолтой сонсогч тэр дундаа офицерууд олон давуу эрх эдэлдэг. Тухайлбал, офицер ахлагч цолтой нэг туслахтай. Тэр туслахтайгаа нэг өрөөнд байдаг. Мөн нэг давхар хариуцдаг. Хоолонд орохдоо тусгай хаалгаар орно. Харин энгийн сонсогчид 4-8 хүнтэй нэг өрөөнд байдаг. Миний хувьд найман ортой нийтийн өрөөнд шилжсэн.

-Нэгэнт цолыг нь хураасан бол эргэж олгодоггүй гэсэн. Гэтэл өөрт чинь яагаад эргүүлж цол олгов?

-Би цэргийн академийн удирдлагууддаа цолоо сэргээх хүсэлт тавьж дөрвөн удаа орсон. Эхний гуравт нь зөвшөөрөөгүй. Дөрөв дэх удаагаа ороход “Манай академи Сонсогч нарын аюулгүй байдал хариуцсан шинэ хэлтэс байгуулж байгаа. Чамд дэслэгч цолыг чинь эргүүлэн олгоё. Чи шинэ хэлтсийг хариуцаж ажил” гэсэн. Учир нь гэрээсээ хол, ямар нэг орчинд тусгаарлагдаж буй залуус хоорондоо муудалцана. Заримд нь ар гэрийн асуудал тохиолдоно. Тухайлбал, намайг суралцаж байх хугацаанд хоёр сонсогч амиа хорлож байсан.

Форк Юнионы цэргийн академи олон жилийн түүхтэй болохоор намайг элсэхээс өмнө цолоо хураалгасан сонсогч эргүүлэн авч байсан тохиолдол байсан үгүйг би мэдэхгүй. Гэхдээ намайг цолоо эргүүлж авахад хуучин офицерууд, академийн удирдлага.

-АНУ-ын Форк Юнионы цэргийн академи 110 жилийн түүхэндээ анх удаа нэг төгсөгчдөө өөрийнх нь нэрэмжит мод тарих эрх олгосон нь та юм билээ?

-Би цолоо эргүүлэн аваад бүтэн нэг жилийн хугацаанд ямар ч зөрчил гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэг ч зөрчлийн оноо аваагүй гэсэн үг. Мөн суралцах хугацаандаа . Энэ үзүүлэлтийг маань үнэлж намайг төгсөхөд Форк Юнионы цэргийн академи хүндэт офицер болгож, алтан сэлэм хадгалуулсан. Сонсогчдын дунд хүндэт офицер болох нь “Офицеруудын офицер” болохтой адил гэсэн яриа байдаг байлаа. Төгсөлтийн өмнө манай цэргийн академийн генерал намайг өрөөндөө дуудахад Вержиниа мужийн амбан захирагч хамт байсан. Генерал надад чи “Форк Юнионы цэргийн академийн төгсөгч нараас өөрийн нэрэмжит модоо тариулах гэж буй анхны офицер болж байна” гэж хэлсэн. Харин амбан захирагч надад .

-АНУ-ын цэргийн академи Монголын энэ чиглэлийн сургуулиас юугаараа ялгаатай вэ?

-АНУ-д цэргийн академийн сонсогч нар тус улсын батлан хамгаалах салбарын цэрэг л гэсэн үг. АНУ-ын батлан хамгаалах салбар олон зуун жилийн системтэй. Тэр систем өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. Монголыг бодвол цэргийн дэг байхгүй ч маш хатуу, чанга дүрэмтэй. Офицер, ахлагч нар шинэ болон өөрөөсөө бага цолтой цэрэг, сонсогчид гар хүрнэ, зодно гэсэн ойлголт байдаггүй. Системээрээ “дэглэдэг”. Цэргүүд, сонсогч нар дүрэм зөрчсөн тохиолдолд алхуулж, суниалгаж, саад давуулж шийтгэдэг. Энэ төрлийн шийтгэл  хувь хүнийг тэсвэр хатуужилтай болгодог учир амьдралд нь ч маш эерэг нөлөө үзүүлж, амжилт гаргах гол хүчин зүйл болдог. Үүнээс гадна шийтгэлээ даахгүй дундаас нь няцсан сонсогч олон байдаг. . . Миний хувьд шантарч байсан үе зөндөө бий ч зугтах хэмжээнд хүртлээ сэтгэлээр унаж байгаагүй.

-Цэргийн мэргэжлээрээ яагаад үргэлжлүүлж сураагүй вэ?

-Тагнуулын чиглэлээр суралцахыг хүсч байсан. АНУ-ын тагнуулын сургуульд элсэхэд заавал тухайн орны иргэн байх шаардлагатай юм билээ. Учир нь 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагаас хойш хууль дүрэм нь чангарсан. Тиймээс би жирийн их сургуульд үргэлжлүүлэн сурахаар шийдсэн. Цэргийн академид суралцах хугацаанд миний дүн, хувь хүний зан чанар, хичээл зүтгэлд маш их эерэг өөрчлөлт орсон. Би яагаад Массачусетсийн их сургуульд элссэн бэ гэхээр Монголд очоод ямар ажил хийх вэ гэж их бодсон. Олон сургууль судалсны эцэст сүүлд гурван сонголт үлдсэнээс АНУ-даа маш том нэр хүндтэй сургууль учир Массачусетсийн их сургуульд элссэн.

-Монголд ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын их сургуульд элсэх, тэнд төгсөөд шууд элсэх хоёр хэр ялгаатай вэ?

-Бараг л ялгаагүй. Миний давуу тал гэвэл Америкчууд цэргийн академийн төгсөгчийг бусдаас арай өндрөөр үнэлдэг. Тэнд академид сурсан учир миний англи хэлний түвшин сайжирсан, Америкийн боловсролын системтэй нь хэдийн танилцчихсан байсан. Тиймээс тэнд их сургуульд үргэлжлүүлж сурахдаа, сургалтын системийнх нь талаар ерөнхий ойлголттой болчихсон байсан. Монголын боловсролын систем хөгжиж байна. Энд ахлах сургуулиа төгссөн залуус АНУ-ын Харвард, Стэнфорд, MIT-д элсэн суралцаж байна. Зөвхөн АНУ-д ахлах сургууль, цэргийн академи төгсвөл тэндхийн нэр хүндтэй их сургуульд элсэх боломжтой гэж ташаа ойлгож болохгүй.

-Массачусетсийн их сургууль Стэнфорд, Харвардаас юугаараа ялгаатай вэ?

-Би Массачусетсийн их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвард, Стэнфорд зэрэг алдартай сургуулиуд олон улсад маш их нэр хүндтэй. Тэр хэрээр олон суралцагч элсэхийг хүсдэг. Америкийн олон зуун жилийн түүхтэй сургуулиуд тогтсон системтэй. Тэр системээрээ боловсрол олгодог, мундаг профессорууд лекц тавьдаг. Манай сургуулийн давуу тал нь хэчнээн олон мянган оюутантай ч багш нар оюутан нэг бүртэй тулж ажилладаг. Үүнээс гадна оюутнууд руу чиглэсэн маш олон тооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Амжилт гаргасан төгсөгчдөө эргүүлэн сургуульдаа татах, хамтран ажиллах арга хэмжээ байнга зохион байгуулж, төгсөгчид болон оюутан хоорондын уулзалт тогтмол болдог. Тухайлбал, 3-4 дамжаанд суралцах хугацаанд өмнөх төгсөгчид ирж хичээл сонголт, сургуулиа төгсөөд ямар ажлын байр хүлээж байгаа талаар ярилцаж зөвлөгөө өгдөг. Нэг өгүүлбэрээр хэлвэл оюутан нэг бүртэй тулж ажилладаг гэдгээрээ давуу талтай.

-АНУ-д суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгөөч?

-Монголд ахлах сургуулиа төгсөөд АНУ-г зорих гэж байгаа залуус 9-12 буюу ахлах ангийн дүндээ маш их анхаарч мэрийх хэрэгтэй. Энэ нь бага, дунд ангидаа тааруу дүн ав гэсэн үг биш шүү. Анги өгсөх тусам хичээл зүтгэлээ мөн адил нэмэх ёстой. Учир нь АНУ-ын их сургуулиуд оюутан элсүүлэхдээ ахлах ангийнх нь дүнг дунджилж оноо гаргадаг. Хоёрдугаарт, олон нийтийн ажилд хэр идэвхтэй оролцсоныг хардаг. Энэ шалгуураар тухайн хүүхэд манай сургуульд элсээд бусадтай хамтарч ажиллаж чадах уу, юу хийж бүтээх бол гэдгийг урьдчилан дүгнэдэг. Ялангуяа гадны их сургуулиуд одоо TОЕFL, IELTS-н оноо, хэлний боловсролыг хардаг болсон. Хэдий өндөр дүнтэй ч хэлний бэрхшээл байна уу, манай сургуульд зааж байгаа хичээлийг ойлгох уу гэдгийг шалгадаг. Ерөнхийдөө эхний ээлжид дээр дурдсан зүйлийг анхаарч, давтаж бэлдэх хэрэгтэй.

Мөн АНУ-ын сургууль тус бүр өөрийн гэсэн шаардлагатай. Гэхдээ одоо бүх зүйл нээлттэй болчихлоо. Интернетээр хүссэн их дээд сургуулийнхаа нарийн мэдээллийг олж авах, тухайн сургуулийн элсэлт хариуцсан албатай холбогдох, и-мэйл бичих нээлттэй болсон.

-Төгсөөд АНУ-д мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу?

-Их сургууль төгссөн муждаа мэргэжлээрээ ажиллах боломж байсан ч Монголдоо буцаж ирэх сонирхол илүү давамгайлсан. Хэдий тэнд мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулъя гэж бодсон ч хугацаа алдах юм шиг санагдсан. Тэгээд тэнд ажлын туршлага хуримтлуулсан ч үргэлжлүүлээд эх орондоо ирж ажиллаж, амьдрах учраас эндхийн хөрсөн дээр эртхэн буусан нь дээр гэж бодсон л доо. Ээж, аавтайгаа энэ талаараа ярилцсан. АНУ-д суралцаад боловсрол эзэмшээд дипломоо авчихлаа. Монголын нийгэм, Америкийн нийгэм, хөгжил шал өөр учраас эх орондоо ирээд тухайн мэдлэгээ яаж ашиглаж, хөгжүүлж болохоор байна гэж их болсон.

-Та өвөө, эмээ дээрээ өссөн гэсэн. Өвөө, эмээ тань анхны сэхээтнүүдийн нэг гэсэн?

-Би өвөө, эмээгийн хүүхэд байсан. Манай өвөө сурган хүмүүжүүлэгч, Цагаан толгой заах арга зүйн судалгааг хийж, Цагаан толгойн сурах бичгийн боловсруулсан Д.Цэрэндагва гэж хүн байсан. Хүмүүс Цагаан толгойн Цэрэндагва гэдгээр нь мэддэг. Манай эмээг Усны Мөнгөнцэцэг гэж дууддаг доктор, профессор, химич хүн байсан. Сэлэнгэ мөрний усны шинжилгээг хийсэн.

Тэдний минь боловсрол, хүмүүжил үр ач бид нарт маш зөв үлгэр дууриалал болсон гэж боддог. Жишээ нь аавын минь эгч нар дэлхийн топ сургуулиудыг төгссөн. Монголын банк санхүүгийн салбарт том хувь нэмэр оруулсан, одоо ч оруулсаар яваа. Манай нагац ах академич Н.Бэгз гэж хүн бий. Мөн манай аав Москвагийн их сургуульд боловсрол эзэмшсэн. Ингэхдээ тухайн үед элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноогоор нэгдүгээр байрт бичигдэж байсан юм билээ. Ингээд бодохоор өвөө, эмээгийн минь мэдлэг боловсрол үр хүүхэд, цаашлаад ач гуч нь эрдэм номын мөр хөөхөд том нөлөө үзүүлсэн гэж хардаг.

-Чингис хаан одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай аавын тань үеэл юм билээ?

-Б.Шарав гуай манай өвөөгийн эгчийн хүүхэд. Багадаа өвөөгөө дагаж олон удаа гэрт нь очдог байсан. Сар шинийн баяраар их уулзалддаг байлаа. Тийм мундаг хүний хамаатан, тийм мундаг хүмүүсийн ач гэдгээрээ бахархдаг.

-Одоо эрхэлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?

-“Глобал Лаб ХХК” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Манай компанийн лаборатори сүрьеэгийн халдварыг илрүүлэх орчин үеийн дэвшилтэт арга “Quantiferon TB Gold” шинжилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж гүйцэтгэж байна.  Мөн Д амин дэмийн түвшин тогтоох шинжилгээг хийдэг. АНУ-д үйлдвэрлэсэн Д амин дэмийг дэлхийд тэргүүлэх “Tishcon” корпорациас захиалгаар Монголд нийлүүлдэг.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Чимээгүй” командлагч  
Үзсэн: 4050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-24 10:24
Үнэхээр мундаг залуу байна
Зочин [127.0.0.xxx] 2019-02-14 13:29
love you
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 18:07
wow
Зочин [127.0.0.xxx] 2019-02-08 15:11
Зөв бодолтой мундаг хүү байна. Монголын маань ирээдүй. Амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-08 10:34
УИХд бга хугайчуудийг зайлуул ийм залуучууд Монголыг удирдах хэрэгтэй шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-07 12:33
Usukh ireeduitei udirdagch bna
Зочин [127.0.0.xxx] 2019-02-07 06:49
Mаш зөв сэтгэл бодол зорилготой залуу байна. Энд ихэвчлэн байдаг өөртөө эзэн байж чаддагүй тархиа бусдад базуулсан толгой нь олгой болж христээр хамуурсан залуусаас огт өөр юм. Аргагүй сэхээтэн монгол цэргийн цусны үсэрхий мөн дөө миний дүү & улам их амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-06 15:23
Dvv mundag ban
Зочин [127.0.0.xxx] 2019-02-06 13:13
Монголд ийм хөдөлмөрч залуучууд их хэрэгтэй шүү амжилт

Бидэнтэй нэгдээрэй