Шууд Chart

Нэг удаагийн гялгар уут 1000 жил хөрс "бохирдуулдаг"

2019-03-25 15:36:01

Хуванцар буюу нийлэг хог хаягдлын талаар хүн бүрийн мэдэх ёстой баримтыг “Global Citizen” олон улсын байгууллага нийтэлжээ.
1. Хуванцар, гялгар уутыг 1950 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш дэлхий даяар 8.5 сая тонн нийлэг эдлэл үйлдвэрлэсэн байна.


2. 1950-иад оноос хойш 8.3 тэрбум тонн пластик материал үйлдвэрлэсэн тухай “Guardian” сонинд мэдээлсэн бөгөөд энэ нь 800 мянга гаруй Эйфелийн цамхагтай тэнцэх юм байна. Үүнээс есөн хувь нь л дахин боловсруулагдсан.


3. Дэлхийн зарим улс орнууд пластикийг хууль бус хэрэглээнд тооцдог. Тухайлбал, Африкийн Кени улс 2017 онд хууль баталсан бөгөөд нийлэг эдлэлийг үйлдвэрлэх, худалдах, хэрэглэсэн тохиолдолд дөрвөөс дээш жил хорих буюу 40 мянган ам.доллараар торгох заалттай. Энэ нь 31 мянга орчим евротой тэнцдэг.


4. Дэлхийн хэмжээнд далай тэнгисийн эргийн 73 хувь нь пластик хог хаягдлаар дүүрсэн тухай “National geographic” мэдээлсэн байдаг.


5. “The Guardian”-ы мэдээлснээр дэлхийд хором бүр нэг сая ширхэг нэг удаагийн хуванцар сав худалдаалагддаг бөгөөд энэ тоо 2021 он гэхэд 20 хувиар нэмэгдэх аж. 2016 онд л гэхэд дэлхий даяар 480 тэрбум нэг удаагийн хуванцар сав худалдаалжээ. Энэ тоо арван жилийн өмнөхөөс 300 тэрбумаар их байгаа тухай онцолсон байна. Түүнчлэн 2016 онд дэлхийн хэмжээнд худалдаалагдсан шилтэй бүтээгдэхүүний шилний тал хүрэхгүй (50 хувиас бага) хувийг нь эргэж ашигласан. Мөн дахин хэрэглэхээр цуглуулсан шилний долоон хувь нь л боловсруулагдсан. Үлдсэн хувь нь газарт булагдаж далай тэнгист хаягдсан байна.


6. Дэлхий даяар хором бүр хоёр сая гялгар уут хэрэглэдэг. Байж боломгүй тоо мэт санагдаж байгаа байх. Гэтэл “Ecowatch”-ын дурдсанаар дэлхий даяар жил бүр 500 тэрбумаас нэг их наяд гялгар уут хэрэглэдэг аж. Тухайлбал, Нью-Йорк хотын нэг оршин суугч л гэхэд жилд дунджаар 23 тэрбум ширхэг гялгар уут хэрэглэдэг гэж тус хотын Байгаль орчны газраас онцолжээ.
Гялгар уутыг хориглох нь маш үр дүнтэй арга болох нь дэлхийн улс орнуудад батлагдсаар байна. Жишээ нь, Их Британи улс 2015 онд хуванцар уутны төлбөрийг нэмэгдүүлэх “5П” арга нэвтрүүлснээр уутны хэрэглээг 83 хувиар буурсан байна.


7. Далай тэнгисийг бохирдуулж буй пластик хаягдлын 90 хувь нь 10 голоор дамжин цутгадаг. Дэлхийн эдийн засгийн форумын судлаачдын үзэж байгаагаар пластикаар бохирдсон 10 гол Ази болон Африкт байдаг бөгөөд тус гол мөрнүүд шууд далайд цутгадаг юм байна. Дээр дурдсан голын найм нь Ази тивд, үлдсэн хоёр нь Африк тивд байдаг.


8. Хуванцраас болж жил бүр далайн 1.1 сая амьтан амиа алдаж байна. Австрали дахь Квинслэндийн их сургуулийн судалгааны багийнхан 1980 оноос хойш хийсэн судалгаагаараа далай тэнгис дэх яст мэлхий 25 жилийн өмнөхөөсөө хоёр дахин их пластик залгидаг болсныг олж тогтоожээ. НҮБ-ээс мэдээлж буйгаар, жил бүр далай тэнгисийн нэг сая шувуу болон тэнд амьдардаг . Түүнчлэн дэлхий дээр амьдарч буй шувуу болон загасны 80 хувийнх нь гэдсэнд маш жижиг пластикууд байгаа нь нотлогджээ. Учир нь хуванцар далайн давстай усанд ороод маш жижиг хэсгүүдэд хуваагддаг. Цаашлаад усаар дамжин амьтдын биед ордог аж.


9. Нэг удаагийн гялгар уутны дундаж хэрэглээ 12 минут байдаг. Гэтэл 12-хон минут хэрэглээд хаясан гялгар уутны маш жижиг хэсгүүд 1000 жил хөрсөнд хадгалагддаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нэг удаагийн гялгар уут 1000 жил хөрс "бохирдуулдаг"  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй