Доктор Мак Шайн, профессор Рик Шайн нар биеэ цэх болгон явах боломж хүнийг амьтдаас илүү ухаалаг болгосон гэж үзжээ. Тэдний бодлоор нуруугаа цэх явсанаар уураг тархины гадаргуу олон ярвигтай даалгаврыг бодож, гүйцэтгэх ажлаас чөлөөлөгдсөн гэнэ.
Өнөөгийн оюун ухаант хүмүүний өвөг дээдэс хойд хоёр хөл дээрээ явж эхэлснээр биед ирэх ачаалал нэмэгдээд зогсохгүй уураг тархинд очих ачаалал ч нэмэгджээ. Шинэ тутам тааралдах зүйл, цоо шинээр урган гарах асуудлууд, дээр нь нэмэлт ачаалал зэрэг нь тэдний сэтгэн бодох чадваруудыг огцом дээшлүүлсэн байна.
Ингэснээр сурч мэдсэн зүйлээ толгойгоо гашилгаад байхыг шаардахгүй үйл явцууд руу чиглүүлэх чадвар нь мэдрэлийн дээд төвүүдийг жинхэнэ хүнд хэцүү бодлогуудыг бодож, боловсруулах боломжтой болгожээ.
2012 онд Америкийн Пердьюгийн их сургуулийн эрдэмтэд тэнцвэрт байдлаа хадгалахын тулд хүүхдүүд хараагаа тогтоох шаардлагатай болдгийг олж мэдсэн билээ. Жишээ нь, тэд хараагаа ямар нэг тоглоом дээр тогтоож болно. Хүүхэд хөл дээрээ босохдоо хоёр тийш гуйвж дайвдаг нь үүнтэй холбоотой юм.
Цэх явах нь хүний оюун санааг сайжруулдаг | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.