Шууд Chart

С.Бямбацогт: Яг одоогоор манай улсын нийт өр 15 их наяд байна

2015-01-19 15:01:57

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжих боломжгүй хэмээн үзсэн юм. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өрийн босго энэ жилдээ 58.3 хувиар бичигдэх болж байх шиг байна. Ирэх 2016 онд 55, түүний дараа жил 50 хувь болгоод 2018 онд 40 хувь болго гэсэн шаардлагыг танай бүлгээс тавьж байгаа юм уу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд төсвийнхөө хуулинд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг заасан байдаг. Тухайн баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг хөндөхгүй гэж байгаа. Харин дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газраас өргөн барихдаа 60, 55, 50 хувь гэсэн үе шатуудаар бууруулъя гэсэн саналыг хэлж байгаа юм. Үүн дээр бид өрийн таазыг нэмэхийг дэмжихгүй. Ганц өнөөдөр хүрсэн түвшнийг хүлээн зөвшөөрчихвөл цаашид хууль зөрчиж өр нэмэх цонх нь Засгийн газарт нээгдэх учраас өнөөдөр хүрсэн түвшнийг нь хүлээн зөвшөөрөөд цаашид үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчихгүй байдлаар ажиллах ёстой юм байна. Энэ жил эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас зөвхөн 2015 ондоо Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас өөр арга алга. Цаашид эдийн засгийг хүндрэлийг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал ойрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг зөрчихгүй бууруулах бодлогыг барих ёстой юм байна.
 
-Одоогоор манай улсын өр яг хэдэн их наяд төгрөгийн өртэй байна. Дотор нь ангилбал ямар үзүүлэлт гарч байгаа юм. Хүү төлөх ачаалал хэр байгаа вэ?
-ДНБ-ий харьцуулсан харьцаагаар өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол Улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцох юм бол 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг бууруулах нь өнөөдар хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ-ын хэр зэрэг санаачилгатай ажиллахаас шалтгаална. Тэгэхээр цаашид аль болох бага улс төржиж зөвшилцөж ажиллах шаардлага гарч байна. 2015 он улс орон болон ард түмний хувьд хүнд жил болох нь. Тэгэхээр хаана, хаанаа эв нэгдэлтэй байх нь чухал байна. Тиймээс манай нам үндэсний зөвшилцлийг эхлүүлж улс төрийн нам болон бүлгүүддээ уриалж байна.
 
-Төсвийн алдагдал таван хувьд хүрчих юм бол төсөв мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэж Төв банкнаас мэдэгдсэн. Алдагдал ийм өндөр байвал ханшийн сулралыг барихад хэцүү гэж байгаа. Үүнийг танай бүлэг хэрхэн үзэж байгаа вэ?
-Сангийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Тэр ч үүднээс Төсвийн тухай хуулинд тодотгол хийгээд түүгээрээ төсвийн орлого зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулаад энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж үзэхгүй байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлүүдээр хямралыг давах томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Ийм шаардлагыг ч Засгийн газарт ч тавьж байгаа. Манай намын бүлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байгаа.
 
-Өрийн хэмжээнд удахгүй авах гэж байгаа өр орсон байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тухайлбал, Хятадаас авах гэж байгаа нэг тэрбум юаны зээл орсон байна. 15.9 мөн 13.9 гэсэн хоёр их наядын зөрүү гараад байна шүү дээ. Энэ ямар учиртай тоо юм бэ?  
-15.9 их наяд нь нэрлэсэн үнээрээ Монгол Улсын өнөөдрийн зээлийн хэмжээ. 13.9 их наяд нь өнөөгийн үнэ цэнээрээ илэрхийлсэн хэмжээ. Үүнд Хятадын зээл ороогүй байгаа. УИХ-аар батлагдсан зээлүүд орсон. Батлагдаагүй цаашид авах зээлүүд ороогүй байгаа.
 
-Ч.Улаан сайдыг ажил хүлээлгэж өгөхөд өрийн хэмжээ 49 хувьтай байсан. Гэтэл өнөөдрийн хэмжээ 58.3 хувьд хүрчихлээ. Энэ хооронд их зөрүү үүсээд байна уу. Яагаад ийм зөрүү гараад байна вэ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн хэмжээ хуульд заасан шалгуурыг давсныг нууж ирсэн юм байна лээ. МАН Засагт хамтарсны дараагаар хууль зөрчсөнийг мэдсэн.
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Бямбацогт: Яг одоогоор манай улсын нийт өр 15 их наяд байна  
Үзсэн: 2155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-01-20 15:35
Tanai namyn avligachidyn idej uusan tolbor shuu dee? yaltan Enh bayar Friidlandaas 50 saya dollar zeelj avsan otgon bayar 23 dansaar 500.n ter bum togrog ugaasan mon Tsetsiin Sugar neg ter bum togrog huvidaa avsan geed l olon hereg baina shuu dee?
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-20 10:53
Ухна шиг бахирсаар л .....
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-01-19 17:41
тэгээд яах гээд байгаа юм. Төр барьсан та нарын байж байгаа царай л энэ ш дээ. Одоо ард түмнээр төлүүлэх гээд хэлээд байгаа юм. Та 76 гишүүн, сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг нартайгаа нийлж байгаад төлчихөөч
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-01-19 16:36
Үндэсний үйлдвэрлэгчид олон байх тусам улс орон өр зээл тавин гаднаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах хэрэггүй болно. Иргэн бүр бид дор бүрнээ стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хичээцгээе. Үндэсний үйлдвэрлэгчид л төсөв бүрдүүлнэ. Төр бариж буй эрхэмүүдэд хандаж хэлэхэд : Битгий өр зээл тавиачээ.
90.188.253.xxx [90.188.253.xxx] 2015-01-19 16:00
ТАНАЙ МАН НАМЫН БАЙРЫГ БАРИХАД ТӨСВӨӨС ГАРГАСАН. ОДОО ТЭР ӨР МӨНГӨӨ ТӨЛ.
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2015-01-19 15:46
ээ гялай аль насандаа хийсэн буян вэ ард олноо шулсанд баяр хүргэе
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-01-19 15:44
Tanai namyn avligachid heden ter bumyn or tavisan be? tuuniigee todruulahgui you?

Бидэнтэй нэгдээрэй