Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Хууль санаачлагчийн танилцуулснаар нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувь хүрэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн тэтгэврийн даатгалын хамрах хүрээ хангалтгүй, бага орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсад тэтгэврийн даатгалгүй байна. Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааны хүртээмж хязгаарлагдмал байгаа болон бусад олон шалтгаанаас үүдэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, энэхүү Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл нь 2015-2030 оныг хамрах ба таван үндсэн бүлэг, есөн дэд бүлэг, 75 заалт тусгагдсан байна.
Тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувьд хүрнэ гэв | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.