Шууд Chart

"1909-1911 оны монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэнгээс /фото/

2016-11-18 10:57:30

Францын судлаач Бүиан Де Лакостийн дуранд буусан "1909-1911 оны монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.  

Бүиан Де Лакостийн үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Улаанбаатар дахь Аллианс Франсез буюу Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, Монголчуудад дэлгэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн байна. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын Филармони, 976 арт галерей, Францын OTASIE байгууллага, Парис 7 их сургуулийн Анна Каиоззо болон Лиа Макадре нарын тусламж, дэмжлэгтэйгээр 2016 оны долоодугаар сард Улсын филармонийн байранд анх гаргасан юм.

Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл 2015 оны 12 дугаар сард Төв Азийн өв соёлын хурал дээр танилцуулагджээ. Эдгээр зураг нь Монголын өв соёлын судалгааны томоохон ажлын нэгэн хэсэг юм. (Анна Каиоззо нь энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Лиа Макадрегийн докторын ажлын сэдэв юм.)

Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн Монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч байгаа билээ. Гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулсан байна.

Мөн энэхүү үзэсгэлэнд тавигдсан зарим гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газрын одоо үеийн өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулжээ.  

Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь тэс ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулж үзэсгэлэнд дэлгэсэн байна.

Үзэсгэлэн 2017 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Уншигч та бүхэнд "1909-1911 оны монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн зарим зургаас толилуулж байна.

 


"1909-1911 оны монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэнгээс /фото/   
Үзсэн: 3964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2016-12-02 07:30
HAANA BGAA UZEY
Зочин [202.179.11.xxx] 2016-11-18 12:41
Прежевальский цагаан хаанд монголыг одоо л эзлэх цаг нь болсон байна гэж ази тивээр явсан аяллын тайландаа бичсэн байсан гэдэг.Гэвч хаант орос дотооддоо хувьсгал гарах гээд гадааддаа японд ялагдаж хүнд байсан учир чадаагүй Бас хятадад Чин улс мөхөж самуунтай байгаад эзэлж чадаагүй гэж түүхэнд бичсэн байдаг Үнэхээр мөхлийн ирмэг дээр ирсэн үед аврагдсан шүү Ардын хувьсгалын түүхийг манай ардчилсан хувьсгалыхан бүдэгрүүлэхийг хичээдэг юм билээ.
Зочин [66.181.189.xxx] 2016-11-18 13:13
Baabar ntr bol huvisgal boloogui Suhbaatar gej zohiomol dur l geed bdgiin bn lee.
Зочин [66.181.189.xxx] 2016-11-18 13:13
AH er n l buduulgeer tuuhruugee halddag
zochin [116.44.154.xxx] 2016-11-18 12:33
Ardiin huvisgal bigui bol bid sonoson bih bilaa
Зочин [203.91.118.xxx] 2016-11-18 11:48
Гайхамшигтай, Ховд аймгийн ганц хоёр зураг байна даа.
Зочин [202.170.84.xxx] 2016-11-18 11:46
энэ үеийн Монголчуудын төрх, нийгмийн байдал хөгжил дээрх зургуудаас ажиглагдлаа.Үнэхээр хэцүү, хүнд үе, хатуухан хэлбэл мөхлийн үе байж дээ.Бид ч азтай хүмүүс юм.Их хувь заяагаар хувьсгал ялж, өнөөгийн хөгжилд ирсэнд ихэд билэгшээж байна.

Бидэнтэй нэгдээрэй