Шууд Chart

Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг

2023-07-03 12:48:54

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 13 хувь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг бол 4-5 гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна.

Тодруулбал, сүүлийн 10 жилийн байдлаар 163 мянган өрх шинээр үүсэж, 36 мянган өрх гэр бүлээ цуцлуулжээ.

Гэр бүл цуцлуулсны улмаас хамгийн багадаа ийм тооны түүнээс ч олон хүүхэд өнчрөн үлдсэн гэсэн үг. Айл гэр гэдэг нийгмийн анхдагч нэгж нь эцэг эх, хүүхэд гэсэн холбоосонд бат орших нь улсын тэргүүний бодлого байх учиртай.

Энэ бодлого нь өөрөө жендэр. Нэг өрх, нэг хүний асуудал бус улсын асуудал гэсэн нүдээр харах нь алсдаа эдгээр тоог бууруулах гол шийдэл байх ёстой гэж Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын бүлгийн гишүүн, доктор н.Бүрэнжаргал тодотголоо.

Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо ямар байгааг анзаарч харвал аавуудын оролцоо ээжүүдээс 2.5 дахин доогуур байх юм.

Угтаа гэр бүлийн үнэ цэнээ сахин хамгаалах, үр хүүхдээ ёс зүйтэй хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүргийг тэд ижил тэгш үүрэх учиртай. Сүүлийн 10 жилийн байдлаар л гэхэд эцэг, эх тогтоолгох, хүүхдийн тэтгэмжээ шийдүүлэх хүсэлт гаргасан иргэний тоо 4000-д хүрч, төлбөр барагдуулалт 50 хувь руу орж буурсан нь анхаарал татах асуудал болсон гэж Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын бүлгийн гишүүн, доктор н.Бүрэнжаргал ярилаа. 


Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-03 16:06
1 гэр бүлд оногдох ачаа их учраас Монгол Улс хэрвээ хүүхдээ Төрийн хамгаалалтад авахгүй бол алсдаа ажиллах хүчний хоосролд орох магадлалтай. 20 жил тэжээгээд 40 жил ажиллуулна. Эрүүл биетэй, сэтгэхүйн хувьд аюулгүй өссөн хүүхэд алсдаа Монголын тархи нь зүрх нь болно. Эрхэм төрийн түшээд ээ.

Бидэнтэй нэгдээрэй