Говь хээрийн бүсийн тэмээний гол нутаг болох Өвөрхангай аймгийн “Гучин-Ус” сумын Их Монгол, Бага Монгол, Арц богд уулын бэл хөндийг “Монголын хоолой” хэмээн нэрлэдэг. Энэхүү нутаг бэлчээр нь заг, түнгэ, дэрс, бударгана, харгана гээд тэмээний гол идэш тэжээл болох бутлаг ургамлаар баялаг юм.
Тэгвэл 3800 орчим тэмээтэй тус аймгийн "Гучин-Ус" сум тэмээгээ “Омог тэмээ” болгохоор бүс нутгийнхаа тэмээнд үржлийн гурван жилийн судалгааг хийжээ. Ингэснээр аймгийн Хөдөө аж ахуйн газраас “Монголын хоолойн тэмээ”-г омог болгох хүсэлтийг салбар яамандаа илгээсэн байна. Хэрэв "Монголын хоолойн тэмээ" албан ёсны үүлдэр болон батлагдвал тус тэмээний төлөрхөг чанар, ноосны гарц, түүхий эд зэрэг бүтээгдэхүүн зах зээлд нэг нэршлээр хэвшинэ.
Өвөрхангай аймгийн “Гучин-Ус” сум энэ жил цас багатай, малын хорогдолгүй өвөлжиж байна. Тэмээнийхээ тоогоор ч аймагтаа тэргүүлжээ. Мөн 70-аас 100 давсан тэмээтэй 15 айл өрх энэ нутагт байдаг. Сүүлийн хоёр жил дараалан Монголын Радиогийн “Алтан ботгоны эзэн” шагналыг "Монголын хоолой"-д нутагтай малчид хүртээд байгаа юм. Мөн 20 дугаар зуунд энэ хоолойгоос гурван “Улсын аварга малчин төрсөн” түүхтэй.
Тэмээнийхээ омог судалгааны талаар Өвөрхангай аймгийн "Гучин-Ус" сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, Малзүйч Д.Алтантуяа ийн ярьж байна.
“Монголын хоолой”-н тэмээг үүлдэр болгох судалгааг эхлүүлжээ | ||
Үзсэн: 4511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.