Шууд Chart

С.Бямбацогт: Сонгуульд ялахын тулд биелэхгүй зүйлсийг хэт их ярьж, улс орноо шаварт унагаах хэрэггүй

2016-04-22 19:25:31

“Монголын мэдээ” сувгийн “Явуулын студи” нэвтрүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт уригдан оролцлоо.

-Намрын ээлжит чуулган завсарлаад хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулган завсарлах хугацаанд ямар ажил амжуулав?
-Гол амжуулсан ажил бол МАН-ын 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах байлаа. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж, МАН-ын энэ жилийн сонгуульд баримтлах мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсгийг гаргаж ирлээ. Энэ үндсэн ажлын маань гол цаг хугацааг авсан. Үүнээс гадна Ховд аймгаас сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо очиж өнгөрөгч хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлэв, ямар бодлого баримталж байна гэдгээ тайлагналаа. Түүнчлэн иргэд сонгогчид маань бидний хийж буй ажлыг хэрхэн дүгнэж байна гэдгийг сонслоо.

Мөн гадаад, дотоодын албан тушаалтан болоод холбогдох хүмүүстэй уулзах уулзалтуудаа ч тасалсангүй үргэлжлүүллээ. Энэ мэтээс эхлээд маш завгүй завсарлага болсон доо.

-Таны хувьд бүлгийн дарга болсноос хойш ажил нэлээд нэмэгдсэн байх?
-Тэгэлгүй яахав. УИХ-ын сул гишүүн буюу хавсарсан албан тушаалгүй байх харьцангуй ажил багатай. Даваа гарагтаа бүлгийн хуралдаандаа сууна, мягмар, лхагва гарагт өөрийн харьяалагддаг байгууллагуудынхаа хуралд сууж, өөрийн санаа бодлоо илэрхийлнэ. Пүрэв, баасан гарагт чуулгандаа оролцоно гэх мэтээр илүү ачаалалгүй, хийх ёстой ажлаа хийгээд явчихдаг байсан юм байна гэж би дүгнээд байгаа. Би чинь 2008-2012 онд сул гишүүн байсан. Тэгээд 2012 онд бүлгийн дэд дарга болсон. 2013 оноос өнөөг хүртэл МАН-ын УИХ дахь бүлгийн даргаар ажиллаж байна.

Бүлгийн дарга хүний хувьд 26 гишүүнийхээ ажлыг зохицуулах, зохион байгуулах, УИХ-д бүлгийн байр суурийг тодорхойлох, илэрхийлэх зэргээс шалтгаалан маш их зүйлийг уншина, судална. Ахмад лидер улстөрчидтэй уулзана. Ингэж байж УИХ-ын хэлэлцэж байгаа асуудал дээр МАН-ын байр суурийг илэрхийлж, шийдвэрийг МАН-д эерэгээр гаргуулах ач холбогдолтой. Гэхдээ МАН-ын бүлгийн 26 гишүүн зангидсан гар шиг нэг бодолтой, нэг зорилготой байж санаа бодлоо солилцож, асуудлыг олон талаас нь авч үзэж хэлэлцдэг учраас ачаалал хэтэрдэггүй.

-МАН олон жил УИХ-д сонгогдсон, туршлагатай, сайд, дарга байсан хүмүүсийг бүлгийн даргаараа сонгоод байдаг байсан. Таныг бүлгийн даргаар сонгосон нь олныг нэлээд гайхшруулсан. Олон жил УИХ-д суучихсан гишүүд залуу даргаар удирдуулахдаа хэр ханддаг юм бол?
-Мэдээж төрийн албанд олон жил зүтгэсэн, УИХ-д олон жил суусан чадварлаг хүмүүсийн дэргэд би бол өөр л дөө. Гэнэт орж ирээд чаддаг, мэддэг болдоггүй. Тиймээс олон жил ажилласан гишүүдийг, бүлгийг удирдаад явна гэдэг тийм амар биш. Миний өмнөх дарга УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд. Түүний урд УИХ-ын гишүүн Энхтүвшин, Лүндээжанцан, Нямдорж гэх хүмүүс бүлгийн дарга хийж байсан. Ингээд бодохоор 1950-иад оныхныг алгасаад 1970-аад оныхны төлөөлөл болж өнөөдөр бүлгийн дарга хийж байна. Энэ бол миний хувьд нэлээд том ачаа, маш том хариуцлага, нэлээд том итгэлийг МАН-ын гишүүд болоод намын дарга маань надад  өгсөн гэж бодож байгаа.

Бүлгийн дарга болохын тулд нууц санал хураалтаар би Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдөөд томилогдсон. Тиймээс бүлгийнхнийхээ итгэлийг нь дааж, итгэлийг нь даах юмсан гэж мэдлэг боловсрол болоод бүхий л зүйлээ дайчилж ажиллаж байна даа.

-Сөрөг хүчин болсон тохиолдолд намын гол ажил УИХ дахь намын бүлэг дээрээ төвлөрдөг юм шиг харагддаг. Тэр утгаараа бүлгийн ажил их байдаг байх?
-Эрх барьж байгаа намын хувьд маш олон ажлыг хариуцаж, мэдэж, зангидаж байгаа хүмүүс тойрч суугаад хуралдаж, шийдвэр гаргадаг учраас ачаагаа хувааж үүрээд байдаг юм байна. Нөгөө талаараа эрх мэдлээрээ дамжуулаад загнах үедээ загнаж, зарим үед боломжийг бий болгон өгч зохицуулаад ажлаа явуулаад байж болдог юм байна. Харин сөрөг хүчний хувьд бүх зүйл хаалттай. Намын дарга маань УИХ-ын дарга болохоос биш бүх мэдээллээс хол ийм үед өөрсдийн бор зүрхээрээ, чадлаараа олж авсан мэдээлэлдээ анализ, дүгнэлт хийж, аливаа асуудлыг бүлгийнхээ болоод олон нийтийн талд гэх мэтээр нэлээд ур чадвар, хүч хөдөлмөр шаардсан байдлаар ажилладаг юм байна.

Эрх баригч болоод сөрөг хүчнүүдийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол нэг талд нь бүрэн зэвсэглэчихсэн цэрэг, нөгөө талд нь гартаа чинжаалаас өөр зэвсэггүй цэргүүд л байна гэсэн үг. Бид ийм л байдлаар ажиллаж байна даа.

-Эрх баригч нам өнгөрөгч 4 жилийн хугацаанд ачаагаа үүрсэн шиг үүрч чадсангүй-

-Хүмүүс сөрөг хүчин гэхээр л шүүмжилдэг мэтээр ойлгоод байдаг. Сүүлийн үед танай намыг бүтээдэг сөрөг хүчин байж чадахгүй байна аа гэж ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Өнөөдөр эрх баригч маань эрх баригч шиг байж чадсангүй л дээ. Би болоод МАН тэгж дүгнээд байгаа юм биш. Монгол Улсын ард иргэд ингэж дүгнэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орныг удирдсан шиг удирдаж, ачаагаа үүрсэн шиг үүрч чадсангүй. Үүнийг л бид хэлж байсан.

Бидний хувьд эрх баригч шиг эрх баригч байгаач ээ, сөрөг хүчин болоод цөөнхтэйгөө зөвшилцдөг байгаач ээ гэдгийг л хэлдэг. Мэдээж бид асуудлыг шүүмжилж болно. Тэндээс авахыг нь аваад хаяхыг нь хаядаг байгаач ээ гэж ярьдаг байсан. Харамсалтай нь бидний тавьж байгаа асуудал, хандлагуудад авах, гээхийн ухаанаар ханддаггүй. Цөөнх, сөрөг хүчин л юм чинь хэлсэн үг, үйлдэл бүрийг нь няц дар гэдэг зарчмаар энэ нөхөд маань хандсан. Гэтэл энэ нь нэг талдаа хэтэрхий их хүчирхийлэл, хүч түрсэн үйл ажиллагаа болж эцэстээ ийм л болгочихлоо. Хэрвээ биднийг 2012-2014 онд тэдэнд тавьж байсан шаардлагуудыг, зөвлөгөөг хүлээж авч байсан бол өнөөдөр улс орон маань ийм байдалд орчихгүй байлаа. Монгол Улсын иргэн бүр өнөөдөр 15 сая төгрөгийн өртэй болчихсон. 2012 онд бид Чингис бонд авч байх үед нь “Гаднаас мөнгө авч болно оо. Авч байгаа зээлээ яаж, юунд үр ашигтай зарцуулах гэж байгаагаа тооцоолсон, судалсан төлөвлөгөө чинь байгаа юу” гэхэд байхгүй байсан. Одоо харахад зарим мөнгө нь үр ашиггүй зарцуулагдсан байдаг. Энэ мэтээр 2012 оноос л алдаа гаргаж эхэлсэн. Тэр үед бидний хэлснээр явсан бол өнөөгийн байдал өөр байж болох байсан. Дээрээс нь “Ганцхан өр зээлэнд битгий найдаж байгаач ээ. Гадны хөрөнгө оруулалтаа татаач ээ, гадны хөрөнгө оруулагчдыг татах итгэлийг бий болгооч ээ, энэ талд анхаарч ажиллаач ээ” гэдгийг хэлдэг байсан. Хүлээж аваагүй.  

Өнөөдөр Монгол Улсын өр 21 тэрбум доллар болсон байна. 2012 онд Монгол Улсын нэг хүнд ногдох өр 1.5 сая төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 10 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 2012 онд 4.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт манай улсад орж ирж байсан бол өнгөрсөн оны байдлаар 182 сая доллар л орж ирсэн байна. 25 дахин буурсан. Хэрэв бид хөрөнгө оруулалтыг татсан бол зээл авахгүй, энэ их өрөнд орохгүй байх боломжтой байсан. Эндээс жишээ нь, бодлогын ялгаа гарч ирнэ. Энэ бодлогын алдаануудыг бид шүүмжилж байсан. Гэтэл үүнийг сөрөг хүчин шүүмжилдэг, гацаадаг гэх байр сууринаас авч үздэг.

Хамгийн сүүлийн жишээ хэлье. С.Эрдэнэ сайд 5.7 тэрбум төгрөг зарцуулаад судалгаа хийлгээд Монгол Улсын 600 мянган хүүхэд мөнгө авах хэрэгтэй юм байна, 400 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэх тооцоог гаргаад ирж байгаа юм. Тэгэхээр нь бид “Хэрэггүй ээ. Айлын хүүхдүүдийг тэгж алагчилж болохгүй. Бүгдэд өгөх хэрэгтэй. Монголын үрс маш олон болтугай гэх бодлогыг Монголын төр бүх цаг үед баримтлах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг алагчилж үзэж болохгүй” гэж хэлж байсан. Гэтэл “Үгүй ээ. Өнөөдөр миний, бидний хийсэн тооцоо судалгаа зөв. Засгийн газрын бодлого зөв,  дэмжинэ” гээд олонх маань дэмжээд, төсөв баталчихсан. Гэтэл он гараад асуудал үүссэн. Тэгээд л бидний хэлж, шаардаж байсны дагуу сарын өмнө баталж байсан хуулиа буцаагаад хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь зөв юм байна” гээд засчихсан. Гэхдээ бидний зөв гэж хэлээгүй. Ерөөсөө л болдоггүй, бүтдэггүй гэдэг байдлаар хэвлэл мэдээллээр сөрөг ухуулга хийж байна. Бусдаар бидний хэлж байсан, шаардаж байсан асуудлаас зөвийг нь дэмжээд, бурууг нь засаад явсан бол улс орон маань өнөөдөр ийм болчихгүй л байсан.

-Эрх баригч талаас бол МАН-ын хийж чадаагүй ажлыг хийчихлээ гэх мэдээллийг л цацаад байгаа шүү дээ?
-Ер нь МАН-ын өмнө нь дэвшүүлсэн зөв бодлогыг хэрэгжүүлж явсных нь үр дүн өнөөдөр гарч байгаа юм. Жишээ нь, 2004 онд МАН эрх барьж байх үедээ “Мянганы зам барих” асуудлыг дэвшүүлж байсан. Үүнээс өмнө 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоё гэх ямар ч төсөл, санаачилга байгаагүй. Мөн энэ онд бид “Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц” хөтөлбөр эхлүүлж байсан. 2008 онд бид “40 мянган айлын орон сууц” барина гэх төслийг дэвшүүлсэн. Тэр үед УИХ-д байсан АН-ын нөхдүүд “Бүтэхгүй ээ, ийм зорилго тавих хэрэггүй ээ” гэх асуудлыг тавьдаг л байсан. Гэтэл 2010 онд МАН, УИХ-д 45 хүний суудалтай байхдаа “Шинэ бүтээн байгуулалт” төслийг батлуулсан, хэрэгжүүлсэн. Ийнхүү хэрэгжээд явж байсан төсөл Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед үргэлжилсэн. Үүний үр дүн өнөөдөр гарч байна. Энэ бол бидний хэлж байсан зөв бодлогын үр дүн. Үүнийг бид эхлүүлсэн юм. Тууз хайчлах, цааш үргэлжлэх ажил л АН-ын үед хийгдэж байна.

-Тэгвэл эдийн засгийн хүндрэл ч гэсэн МАН-ын үед эхэлсэн гэдэгт ямар хариулт өгөх вэ?
-Үгүй. Тэгвэл яагаад 2012 онд 4.8 тэрбум төгрөг гадаадаас орж ирдэг байсан юм. Тухайн үед Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид итгэдэг байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын “Moody”s” агентлагийн үнэлгээгээр +2B байсан. Одоо бүхэл бүтэн 4 шат буучихаад байна. Энэ чинь өнөөгийн хөрөнгө оруулагчдын гадаадын иргэдийн Монгол Улсад итгэх итгэл хэр муудсаныг л харуулаад байна шүү дээ.  

Хэрвээ бид тэр үед буруу бодлого явуулдаг байсан бол биднийг олон улсын байгууллагууд нэмэхээр үнэлдэг байсан юм. Ингээд бодохоор бидэнд тэр үед гаднынхан итгэдэг л байсан байхгүй юу.

Ер нь зөв бодлоготой байх, түүнийг сайн залгамжлах гэдэг асуудал хамгийн чухал.  Өнөөдөр бид нэг л Монгол. Тиймээс хамтдаа ажиллаж, хамтдаа хөгжвөл хамтдаа л ононо. Хямарвал хамтдаа л хямарна. Ингэхээр уг нь улстөрийн намын ялгаа гэж байхгүй л  баймаар...

-“Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төслийг санаачилсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид нэг л эх оронтой, нэг л эрх ашигтай. Тиймээс бүх шатанд итгэлцэл зөвшилцлийг эрхэм болгон уриалж, харилцан бие биенээ хүндэлдэг эв нэгдлийг чухалчилдаг нийгмийн суурь сэтгэхүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оролцуулах нь энэ төслийн гол зорилго. Өнөөдөр зөрчилддөг, хуваагддаг бие биенээ үзэн яддаг, үзэн ядалт нь өш хонзон болдог нийгэмд монголчууд хөгжихгүй. Тиймээс хуваагдахаа, биенээ үзэн ядахаа, улстөржихөө болъё. Зорилгынхоо төлөө хамтдаа зөвшилцөж, ойлголцож явъя гэдгийг олон нийтэд илэрхийлэхийн тулд аймаг бүрт Төрийн далбааны өндөрлөг байгуулъя, энд хүн бүр ирж өглөө болгон төрийн далбаагаа мандуулж, “Би Монгол хүн шүү, бид нэг зорилготой шүү” гэдгээ бодож санаж, баяр ёслолын үед өндөрлөг дээрээ цуглаж, тэмдэглэдэг байгаасай, энэ нь түүх болоосой гэдэг үүднээс төслийг хэрэгжүүлэхийг оролдож байна. Гэхдээ хямралтай холбоотойгоор хэрэгжихгүй л байна даа.

-Таны сууж байгаа энэ өрөө үе, үеийн намын дарга нарын суудаг байсан өрөө юу. Эсвэл цөөнхийн дарга нар суудаг өрөө юм уу?
-2011 оноос энэ өрөөнд бүлгийн дарга нар суудаг болсон. Тэрний өмнө УИХ-ын дэд дарга нар суудаг байсан. Бүр өмнө нь бол Улстөрийн товчооны дарга нар л суудаг байсан гэсэн дээ.

-Чуулганд суугаад гарч байгаа гишүүдийг хараад байхад шууд бүлгийн даргынхаа өрөө рүү орж байгаа харагддаг. Тэгэхээр чуулганы дараа бүлгийн даргатайгаа бас хуралддаг юм болов уу гэж бодоод байдаг юм?
-Дандаа Б зааланд бүлэг хуралдахгүй. Яаралтай тохиолдолд бүлгийн даргынхаа өрөөнд орж ирээд шийдвэр гаргах, байр сууриа нэгтгэх үе байна. Түүнээс гадна чуулганы завсарлагаанаар орж, гарч санаа бодлоо солилцох олон ажил бий.

-Энэ таны нутгийн зураг уу?
-Тийм ээ. Энэ зураг Ховд аймгийн Чандмань сумын нутагт байдаг “Жаргалант хайрхан”. Наад талд нь Чандмань сум бий. Манай ээжийн сум л даа. Энэ суманд ээж маань 8 дугаар ангиа төгссөн. Цаана нь манай аавын уугуул нутаг Манхан сум бий. Аав маань Манхан суманд төрж, өссөн хүн.  

-Арын өрөөнд тань мөн л Ховд аймгийн сайхан хайрхануудын зураг байна?
-Ерөнхийдөө ихэнх нь миний авирч, оройд нь гарч байсан хайрханууд байна л даа. “Алтай Таван Богд” 4374 метр өндөр. Малчны оргил, Хүйтний оргилд би гарч байлаа. “Цамбагарав”, “Мөнх хайрхан” дээр ч гарч байсан.  

-Ууланд авирах таны хобби байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Ер нь зав л гарвал авирчих санаатай байдаг. Зун амралтаа авахаараа 4000 метрээс дээш өндөрт гарчих сонирхол байдаг. Нэгдүгээр сарын 1-ний өглөө дандаа Богд ууландаа гарна. Хавартаа “Бурхан Халдун” ууландаа нэг гарчихыг боддог. Хагас, бүтэн сайнд Богд уулаараа л алхах дуртай даа.

-Та айлын хэд дэх хүүхэд билээ?
-Том нь. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй дүүтэй. Ээж минь биднийг өсгөж хүмүүжүүлэх гэж нэлээд л зүдэрсэн дээ. Аав маань намайг 10 дугаар ангид байхад бурхан болсон.  

-Тойрогт ч бай, жагсаалтад ч бай алинд нь ч би бэлэн байна-

-Таныг өмнө нь “Асуулгын мастер гишүүн” гэдэг байсан шүү дээ. Одоо бүлгийн дарга болсон чинь тэр чанар нь байхгүй болчих шиг анзаарагдах юм?
-Сурсан юмыг сураар боож болохгүй шүү дээ. Тойргийнхоо иргэдтэй уулзахад маш олон асуудлыг ярьдаг. Жишээ нь, өнөөдөр би ХӨСҮТ-д очлоо. 2010-2014 он хүртэл улаанбурхан өвчин нэг ч бүртгэгдээгүй байснаа 2015 онд 26 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. 2016 он гарсаар 10 мянган тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүнээс 10 орчим нярай хүүхэд эндчихсэн байна. Энэ асуудал дээр асуулга тавьж, яагаад энэ өвчний дэгдэлт ийм аюулын байдалд хүрэв, яаж анхаарах ёстой юм гэдгийг ЭМЯ-ны хүмүүст тавьмаар байгаа юм. Уг нь эрх барьж байгаа газрын, харьяа удирдлагын байгууллагын хариуцах ёстой асуудал хэдий ч мэдсээр, харсаар байж дүлий юм шиг байж чадахгүй байна. Тиймээс газар дээр нь асуудалтай танилцлаа. Бид ард иргэдийнхээ дунд орж, асуудлыг сонсож, мэдэрч байж асуулга тавьж, хууль санаачилж явах ёстой болохоос Төрийн ордонд суучихаад, телевизээр ярьчихаад байгаад байх утгагүй. Тиймээс асуулгыг мөнхийн тавих ёстой.

-Хаврын чуулган эхэллээ. Энэ чуулган хэр үнэ цэнэтэй болох бол?
-Энэ хаврын чуулган сонгууль гэж цалгардалгүй явдгаараа явж, хуралддагаараа хуралдах ёстой. Энэ удаагийн чуулган эрүүгийн томоохон хуулиудын хүрээнд хийгдэж буй асуудлуудыг анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь Татварын багц хууль орж ирсэн. Мөн давхар дээл тайлуулах асуудал чуулганд орж ирж магадгүй юм шиг байна. Энэ мэт томоохон хуулиудад гишүүд нэлээд улстөржих байх. Бусад асуудалд айхтар улс төржихгүй болов уу гэж бодож байна даа.

-Монгол Улсын сайд М.Энхсайхан нэг хэвлэлд “Сонгуулийн дараа гарч ирсэн Засгийн газрын их хурал маш хүнд асуудлуудтай тулгарна. Засгийн газар хүнд нөхцөлд  ажиллах асуудалтай тулгарч байна” гэх ярилцлагыг өгсөн байсан?
-Үнэн. Өнөөдөр Монгол Улсын төсөв их наяд орчим төгрөгийн алдагдалтай байгааг баталчихсан. Төсвийн орлого нь бүрэлдэхгүй байна. Гэтэл бид гаднаас зээл авч байна. Сая 250 сая долларын зээл авсан. Дахиад тэрбум долларын зээл авах талаар ярилцаж байна. Ингэхээр өрийн таазны асуудал яригдана. Бид өрийн таазны дээд хэмжээ 58 хувь байх ёстой гээд баталчихсан байдаг. Зүгээр л сонгуульд ялахын тулд хэт биелэхгүй зүйлсийг гаргаж ирээд, улс орноо шаварт унагаах хэрэггүй байх. Хэр их шаварт сууна цаашлаад тэр шавраас гарах хугацаа уртасна. Тиймээс бага алдаа гаргаж, алдаагаа бага дээр нь засч аваад улс орноо хөгжүүлж, ард иргэдээ сайхан амьдруулах чиглэл рүү явмаар байгаа юм.

-Өөрийн тань хувьд тойргоосоо хоёр жил сонгогдсон. Энэ жилийн сонгуульд өрсөлдөх үү?
-Одоогоор асуудал тодорхойгүй байна. Ирэх зургаадугаар сард намын бага хурал хуралдана. Тэр хурлаас хэнийг тойрогт дэвшүүлэх, хэнийг жагсаалтад нэр дэвшүүлэх  вэ гэдгийг шийднэ. Миний хувьд аль ч хувилбар дээр бэлэн байгаа.  

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

С.Бямбацогт: Сонгуульд ялахын тулд биелэхгүй зүйлсийг хэт их ярьж, улс орноо шаварт унагаах хэрэггүй  
Үзсэн: 10341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-05-06 17:43
Hudalch.Byamba-tsogtiig..buu.songo.Hudalch.??????????????????????????
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-05-04 18:46
ЗӨВ ШҮҮ
202.131.229.xxx [202.131.229.xxx] 2016-05-03 18:10
МАНАН-ын гишүүд гэж 4 жил эрх эдлэх гэж эхлээд өөрсдийгөө, дараа нь фракцаа, намаа боддог. Улс орон ард түмэн гэдэг нь нэр төр олох, сандал булаацалдах, бусад намуудыг гүтгэх, ард түмнийг хооронд нь хагаралдуулах, хятадаар айлгах зэрэгт л хэрэг болдог цагаан цаас. Шинэчлэлийг төрийг буснуулж биш өөрсдөө манлайлан, оюун ухаанд нь үлгэр жишээ үзүүлэн хийх хэрэгтэй байна.
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2016-05-02 09:09
jookhon yumiig mash ih tom bolgoj surjignuuldeg. Ganbaatar shig obilgogui. Ul suuritai bish. Khovdoos mash ih tender absan ashig sonirholtoi gar daa.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-04-30 19:40
ene hun MANiig gutaaj baina tun udahgui nabs ylagdana daa goe goe
202.5.206.xxx [202.5.206.xxx] 2016-04-29 15:11
Энэ хүн маш мундаг хүн. Ийм залуугаараа оюун ухаан нь их хөгжсөн байна. Ирээдүй бий шүү. Урагшаа
76.94.73.xxx [76.94.73.xxx] 2016-04-29 12:23
odoonii xujaagiin dargatai yamar adilxan tsaraitai yum be, xujaa tsus bna shuu,,
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-04-26 22:07
Номтойбаяр, Бямбацогт, Хүрэлбаатар, Чойжилсүрэн г. м хэдэн дуракийг сонгох хэрэггүй ээ
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-04-26 22:04
Энэ тэнэгийг дараагийн сонгуульд халах хэрэгтэй
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-04-26 22:04
Энэ тэнэгийг дараагийн сонгуульд халах хэрэгтэй
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-04-26 19:22
дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. ядаж байхад намар сонгууль хийнэ гэх юм. намаржин наргиж өвөлжин үрчийж энэ эрх барих эрхгүй хууль бус малнууд бас хэдэн сар цуслах гээ юу? нэг хоногийн өмнө ч гэсэн салмаар байхад тэнэгтдэг банйа ш дээ. үтэр түргэн зайлцгаа.
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-26 17:42
CHamaig.dahin.harmaargui.baina
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-04-26 14:19
Нутгаасаа бол С.Бямбацогт гарнаа. Сайн туслахтай байх хэрэгтэй Зарим нэг туслах нь өөрт чинь туслаад байгаа юм уу, өөр нэр дэвшигчид туслаад байгаа юм уу мэдэхгүй, нутагтаа ирэхээр шинээр нэр дэвшигчийг дэмжээд гүйгээд, тэгсэнээ өөр нам руу гүйгээд тийм нөхдүүдээс эртхэн больсон дээр. Дэмжиж байна
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-24 01:59
Hudlaa.yarsan.Aimguudaasaa.uuchlalt.gui.
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-24 01:58
Hudalch
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-23 18:59
МАН дагаж ам алддаг муу талтай шүү. Нөгөө нам сая гэхээр сая таван зуу гэж дагаж мангардахаа болиорой.
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-23 18:28
MAN-han.Songuuld.yalval.Nomtoi-bayariin.oriig.teglen.Ard.tumnii.tatvariin.mongoor.toloh.gej.baina
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-23 18:25
CHi.ooroo.Manai.aimagt.ireed.Baahan.hudlaa.uarsan.bilee.Muu.novsh.mine.yadarsan.olnoor.bag.toglo. CHinii.bayan.tendeel.baidag.yum.baigaa.biz.MAN-han.naad.tenegee.zailuul
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-23 04:14
Nomtoi-byar.Oroo.tolchhood.songuuld.or.

Бидэнтэй нэгдээрэй