![](/uploads/201406/news/thumb/c9bb290a91d30c1c9c6b7dd721983d48_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна.
Энэхүү айлчлалтай холбогдуулан Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн товч намтар болон Латви улсын талаар товч мэдээллийг хүргэе.
|
|||
|
|||
1962-1963
|
Рига хотын Политехникийн дээд сургууль, Механикийн анги
|
||
1963-1966
|
Зөвлөлтийн армид алба хаасан
|
||
1966-1971
|
Рига хотын Политехникийн дээд сургууль, Радио инженерийн анги
|
||
1987-1988
|
Латвийн их сургуулийн Эдийн засгийн факультет, Үйлдвэрийн төлөвлөлтийн анги
|
||
Ажилласан байдал:
|
|||
1971-1988
|
“Электроникс” нэгдлийн захирал
|
||
1988-1989
|
Нийтийн ахуй үйлчилгээний дэд сайд
|
||
1989-1993
|
Валмиэра дүүргийн зөвлөлийн дарга
|
||
1990-1992
|
Латвийн төв банкны Удирдах зөвлөлийн гишүүн
|
||
1990-1993
|
БНЛатвиУ-ын Дээд зөвлөлийн гишүүн
|
||
1993-2004
|
“Latvijas Unibanka” ХК–ийн ерөнхийлөгч
|
||
2006-2010
|
Латвийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч
|
||
2007-2009
|
“Latvenergo” ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
|
||
2010-2011
|
БНЛатвиУ-ын Саэймийн гишүүн, Эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, бүсийн бодлогын хорооны дарга
|
||
2011 оны 7 дугаар сарын 8-наас
|
БНЛатвиУ-ын Ерөнхийлөгч
|
||
Гадаад хэл:
|
Англи, орос, герман
|
МОНГОЛ, ЛАТВИЙН ХАРИЛЦААНЫ БОЛОН
ЛАТВИ УЛСЫН ТОВЧ ЛАВЛАХ
Улс төрийн харилцаа
|
|
Дипломат харилцаа
|
Монгол Улсын Бага Хурал 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаараа 58 тоот тогтоол баталж, Бүгд Найрамдах Латви Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
1991 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн УБХ-ын 64 тоот тогтоолоор Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын хооронд дипломат харилцаа тогтоох шийдвэр гарч, 1991 оны 10 дугаар сарын 15-нд Москва хотноо Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан байна.
Манай Элчин сайд тус улсыг Варшаваас хавсран суудаг. Латви манайхыг Бээжингээс хавсран суудаг.
|
Харилцааны түвшин:
|
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
|
Түүхэн харилцаа
|
Монгол Улс ЗХУ-ын үед /хуучнаар/ Латвитай харьцангуй өргөн харилцаатай байв. Ригагийн нисэхийн дээд сургуульд манай улс энэ салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан.
Манай Улс анх 1978 онд хүлээн авч “Сүхбаатар” хэмээх нэрлэсэн латвийн хөлөг онгоц, тус онгоцны багийнхан хоёр улсын найрамдалт харилцааг сурталчлахад чухал хувь нэмрээ оруулж байсан.
Латвиас Монгол Улс микроавтобус, автомашины төрөл бүрийн сэлбэг хэрэгсэл, газар тариалангийн зориулалттай бордоо цацагч, нэг үе монголын хөдөө нутгийн бараг айл бүрт тархсан “ВЕФ” хэмээх радио хүлээн авагч, шавар шаазан эдлэл худалдан авч байсан.
|
Харилцан хийсэн гол айлчлалууд:
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч хатагтай Вайра Вике-Фрайбергагийн урилгаар 2003 оны 7 дугаар сарын 1-2-нд тус улсад албан ёсны айлчлал хийсэн.
Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 28-30-нд зохион байгуулагдсан АОХН-ийн 7 дугаар Сайд нарын бага хуралд Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга Виктор Макаровс оролцсон.
Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийсэн.
|
Гэрээ хэлэлцээрүүд:
|
Боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны Гэрээ,
Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааны Гэрээ
|
Худалдаа, эдийн засгийн харилцаа
|
|
Хөрөнгө оруулалт:
|
2013 оны 6 дугаар сарын байдлаар 10000 ам.долларын хөрөнгө оруулалттай 1 компани бүртгэгджээ
|
Худалдаа:
Нийт:
Экспорт:
Импорт:
|
3,29 сая ам.доллар
53100 ам.доллар /Манайхаас гаргадаг гол бараа: хувцас/
3,24 сая ам.доллар /Латвиас авдаг бараа: Төмөр замын тээврийн хэрэгсэл, лаазалсан загас, түрс, ган цувимал/
|
Хүмүүнлэгийн харилцаа
|
|
Иргэд харилцан зорчих нөхцөл:
|
Визтэй зорчино
|
Оюутан солилцоо:
|
Байхгүй
|
Бүгд Найрамдах Латви Улсын тухай
|
|
Латвичуудын өвөг дээдэс нь Латгалууд бөгөөд МЭ 8-11 зуунд латви үндэстэн бүрэлдэн тогтох үйл явц болжээ. Тэд Герман, Польш, Швед, Оросын эрхшээлд явсаар дэлхийн 1 дүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олсон боловч 1940 онд ЗХУ эзлэн түрэмгийлж, дарлалдаа оруулжээ. 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносон байна.
|
|
Нутаг дэвсгэр
|
64,589км2
|
Хүн ам
|
2,178,443
Латви 59.3%, орос 27.8%, беларусь 3.6%, украин 2.5%, польш 2.4%, литва 1.3%, бусад 3.1%
|
Шашин
|
Лютеран 19.6%, ортодокс 15.3%, христийн бусад 1%, бусад 0.4%, тодорхойгүй 63.7%
|
Нийслэл
|
RIGA (хүн ам 711,000)
|
Засаг захиргааны нэгж:
|
110 муж (novadi), 9 хоттой
|
Үндэсний баяр
|
Тусгаар тогтнолын өдөр 11 дүгээр сарын 18 (1918)
|
Эдийн засгийн үзүүлэлтүүд
|
|
ДНБ
|
38,87 тэрбум ам.доллар (2013)
|
Эдийн засгийн гол салбар
|
Дамжин өнгөрүүлэх үйлчилгээ өндөр хөгжсөн, мод, мод боловсруулалт, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан техникийн хэрэгсэл
|
Эдийн засгийн өсөлт
|
4 % (2013)
5,6 % (2012)
5,5 % (2011)
- 0,9 % (2010)
|
Нэг хүнд ноогдох ДНБ
|
19100 ам.доллар (2013)
|
инфляци
|
0,2 % (2013)
|
ажилгүйдэл
|
9,8 % (2013)
|
экспорт
|
12,67 тэрбум ам.доллар (2013)
Хүнс, мод, модон эдлэл, төмөрлөг, машин тоног төхөөрөмж, хувцас хунар
Орос 18,2 %, Литва 14,9 %, Эстони 12,1 %, Герман 7,5 %, Польш 5,6 %, Швед 4,8 %
|
импорт
|
15,56 тэрбум ам.доллар (2013)
Машин тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, хими, түлш шатахуун, автомашин
Литва 19,1 %, Герман 11,6 %, Орос 9,2 %, Польш 8,2 %, Эстони 7,6 %, Итали 4,6 %, Финланд 4,4 %
|
Гадаадын хөрөнгө оруулалт
|
15,49 тэрбум ам.доллар (2013)
|
Байгалийн баялаг
|
хүлэр, шохой, доломит, хув, усны эрчим хүч, мод, тариалангийн газар
|
Мөнгөний нэгж, ханш
|
евро
|
Улс төрийн тогтолцоо
|
|
Засаглалын хэлбэр
|
Парламентын ардчилал
|
Ерөнхийлөгч
|
Андрис Берзинш - Andris BERZINS ( 2011.07.08-наас) бүрэн эрхийн хугацаа нь 4 жил
|
Ерөнхий сайд
|
Лаймдота Страюма - Laimdota Strajuma (2014.01.22)
|
Гадаад харилцааны сайд
|
Эдгарс Ринкевичус - Edgars Rinkēvičs, Minister of Foreign Affairs (2011 оноос)
|
Хууль тогтоох засаглал
|
Парламент нь нэг танхимтай Saeima (100 суудалтай, бүрэн эрхийн хугацаа 4) Сүүлийн сонгууль 2011.09.17-нд болсон. Дараагийн сонгууль 2014 оны 10 сард болно.
|
Улс төрийн гол намууд
|
Harmony Center or SC [Nils USAKOVS] 28.4%, Reform Party or RP [Valdis ZATLERS] 20.8%, Unity [Solvita ABOLTINA] 18.8%, National Alliance "All For Latvia!"-"For Fatherland and Freedom/LNNK" or NA [Gaidis BERZINS, Raivis DZINTARS] 13.9%, Union of Greens and Farmers or ZZS [Raimonds VEJONIS] 12.2%, бусад 5.9%
|
Латви улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.