2016 онд НӨАТ-аа төлсөн аж ахуйн нэгж болон иргэдэд албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгож эхлээд байна. Нийт 620 мянга 409 иргэнд 35.6 тэрбум төгрөгийг олгохоор болжээ. Буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд ороод эхэлсэн. Өчигдрийн 10 цагийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Чингис хаан банк, Богд банк, Хас банкинд данстай 87960 татвар төлөгч иргэнд 7.9 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргалаас дараах тодруулгыг авлаа.
-Цахим төлбөрийн баримтын системд мэдээллээ дутуу оруулсан зарим иргэн буцаан олголтод хамрагдаж чадахгүй нь гэсэн ойлголттой байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-
Эдгээр иргэн хоёрдугаар сарын 15-ны дотор буцаан олголтын нэгдсэн системд хувийн мэдээллээ бүрэн оруулах шаардлагатай байна. Тэд хувийн мэдээлэлдээ овог нэр, утасны дугаар, тухайн иргэний регистрийн дугаар, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банк, түүний дансны дугаарыг яаралтай бүртгүүлвэл буцаан олголтоо авах боломжтой. Тэгэхээр иргэд хувийн мэдээллээ шалгаж, дутуу бол гүйцээж оруулах хэрэгтэй. Татварын албанаас энэ тал дээр холбогдох арга хэмжээг авч байгаа. Төв суурин газрынхны хувьд аль ойрхон байгаа Татварын албаны нэг цэгийн үйлчилгээнд хандахаас гадна өөрсдөө цахим баримтын системээр бүртгүүлж болно.-131313 гэсэн тусгай дугаарт бүртгүүлсэн иргэдэд буцаан олголтыг мөн адилхан олгох уу. Үлдсэн иргэдийн буцаан олголтыг хэзээ олгож дуусах вэ?
-
131313 тусгай дугаарт бүртгүүлсэн иргэд мөн урамшууллаа авна.-Тухайлбал, 3 сая 500 мянган төгрөгийн буцаан олголт 580 мянган төгрөг байхад 5 сая 300 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хүнд 47 мянга 600 төгрөг олгосон гээд буцаан олголтын мөнгөн дүнгийн ялгаатай байдлыг иргэд ярьж байна. Энэ хувь хэмжээг яаж бодож байгаа вэ?
-
Худалдан авалт хийсэн худалдааны газар юм уу, үйлчилгээний газар чинь НӨАТ төлөгч биш бол тухайн иргэн зөвхөн сугалаанд л оролцох эрхтэй. 50 саяас дээш борлуулалттай, татварын албанд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгч байгууллага, үйлчилгээний газар иргэдээс 10 хувийн татвар суутгадаг. Тэр суутгасан татварын хорь хүртэлх буюу 2 хувийг иргэд буцаан авах боломжтой.-2016 онд албан байгууллага нь мэдээлэл өгөөгүй, үнийн дүн зөрүүтэй гэсэн шалтгаанаар бүртгэгдээгүй баримтууд бий. НӨАТ-аа төлсөн иргэдийн баримтыг нөхөж тооцох, хохиролгүй болгох боломж нь юу байна?
-2016 оны худалдан авалтыг 2017 оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болгож бүх мэдээллийг татварын алба гаргасан байгаа. Энд мэдээллээ илгээгээгүй аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ойлгож болно. Бидний зүгээс иргэдийн цахим баримт, гар утасны аплекейшн дээрх баримтаас аж ахуйн нэгж илгээгээгүй хэдэн баримт байгааг шалгадаг. Тухайн иргэний цахим баримтан дээр борлуулагч нь нэрээрээ гарч ирдэг. Нөгөө нэг зүйл нь үнийн дүнгийн зөрүүтэй байдал. Үнийн дүн зөрүүтэй татвар төлөгчид нэг зүйл анхаарах хэрэгтэй. Хэрэв үнийн дүнгээ оруулаад болохгүй байвал төлбөрийн баримтан дээр байгаа дахин давтагдашгүй дугаарыг оронд нь оруулбал зөв дүн гарч ирнэ. Энэ аргаар бүртгүүлэх боломж бас бий.
-Мэдээллээ явуулаагүй аж ахуйн нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Энэ талаар Татварын ерөнхий хуульд заасан байгаа. НӨАТ-ыг суутгана гэдэг нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд тасалбарыг нь олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол хуульд заасан хариуцлагын арга хэмжээг татварын албанаас авдаг.
Иргэд “Е баримт”-ын урамшууллаа хоёрдугаар сарын 15 хүртэл авах боломжтой | ||
Үзсэн: 3124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.